"Маш нууц" саналаар Н.Өнөрцэцэгийн цагдан хориог сунгаж, хуралдаанд өөр өмгөөлөгч оролцжээ
Сэтгүүлч, Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог өчигдөр дахин 30 хоногоор сунгах шүүхийн шийдвэр гарлаа.
Энэ санал прокурорын газраас ирж, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүх хүлээн авсан. Санал ирсэн өдөр шүүх хуралдаж, шийдсэн байна.
Н.Өнөрцэцэгийн цагдан хорионы хугацаа уг нь хоёрдугаар сарын 4-ний өдөр дуусах байсан. Үүнээс даруй долоо хоногийн өмнө дахин сунгах санал оруулж ирж, тэр өдөр нь яаралтай хэлэлцжээ.
Үүнээс хэд хэдэн онцолж харах агуулга үүсэв.
Нэгт, прокурор саналаа "Маш нууц" зэрэглэлтэйгээр гаргажээ.
Хоёрт, тус шүүх хуралдаанд Н.Өнөрцэцэгийн өөр хоёр өмгөөлөгч оролцсон байна. А.Бум-Аюуш, О.Батсүх нар нь өмнөх хуралдаануудад Н.Өнөрцэцэгийг төлөөлж байгаагүй юм.
Гуравт, Н.Өнөрцэцэгийг "Гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа" гэсэн заалтад үндэслэн, цагдан хориог сунгах санал гаргасныг хүлээн авсан байна.
Шүүхийн тойм мэдээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг буюу дээрх заалтыг дурдсан.
Түүнээс гадна "...шаардлагатай бол тухай бүрд нэг сар хүртэлх хугацаагаар сунгана. 5 жилийн ялтай хэрэгт 12 сар, 5-аас дээш жилийн ялтай хэрэгт 18 сараас дээш хэтэрч болохгүй" гэсэн заалтыг дурдаж өгсөн байна.
Үүгээр бол Н.Өнөрцэцэгийг багадаа 12 сарын хугацаанд ийм маягаар сунгаж, үргэлжлүүлэн цагдан хорьж байхдаа шалгах боломжтой юм байна.
Н.Өнөрцэцэгийг өдгөө:
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/
- 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /худал мэдээлэл тараах/,
- 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /татвар төлөхөөс зайлсхийх/
- 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг /мөнгө угаах/
- 19.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /төрийн нууцыг хууль бусаар олж авах/ зэрэг эрүүгийн хэргүүдэд яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байх бөгөөд хэргийн ээдрээ төвөгтэй байдал арилаагүй, мөн нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна гэж дурджээ.
Үүнээс харахад, анх мэдээлж байсан "Худал мэдээлэл тараах"-аас гадна дөрвөн үндэслэлд буруутгаж, зэрэгцээ гол үндэслэл болгож буйг анзаарч болно.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хэвлэл мэдээллийн байгууллагуудын зүгээс суллаж, гадуур шалгах нь зүйтэй гэж үзсээр буй.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Авилгын шинжтэй Хаалтын гэрээ гэдэг зүйлээрээ Хүзүүгээ ороолоо доо ,,,,,,Мань хүн,
Олон хулгааг илчэлж хэний ч оруулаагүй оролгыг бидэнд оруулсан!!!
Тэнэг ээ хаалтын гэрээг засаг нь сэтгүүлчтэй хийж хийгээгүй ажлыг хийсэн болгож засгаа муу ажилласан ч магтан дуулж сөрөг хүчнээ намнах зориулалттай ажиллагаа юм . Энэ хаалтын гэрээ нь засагтай хамаатай учир хүчний байгууллагаар хамгаалагдаж харин хаалтын гэрээ хийгээгүй сэтгүүлчид дуугарвал хохирч хоригддог юм . Манайд хаалтын гэрээ хийгээгүй Өнөрөө гээд хуруу дарам хэдхэн сэтгүүлч үлдсэн дээ
Өөрөө гийн төлөө тэмцэх яах ч билээ. Эх орон, газар шорооныхоо төлөө, алдагдсан боломжоо олж авах ийн төлөө тэмцэх хэрэгтэй
Сэтгүүлчид хаалтын гэрээ хийхээр энэ улс хөгжихгүй шүү.
Эргүү сэтгүүлчдээ шантааж хий авилга их аваад бай ийм л болно шүү
Харин энгийн сэтгүүлч хүнд шантаачлуулах ямар нууц байсан бол. Тэр лав ард түмэн мэдэж болохгүй л зүйл байж дэ.
ene darvaisan ork iig dahij darvaihgui boltol n shalga.
Нийгмийн бузар булхайг зоригтой гаргаж тавьснаар яахаараа хоригдож байдаг юм харин тухайн салбар сайд дарга нар буруу муухай зүйлээ нуух биш засаад боловсронгуй болгоод явах ёстой юм биш үү ийм шүүх байснаас байгаагүй нь дээр байх шүү
Хулгайчууд сонгуульд ялагдахаас үнэхээрийн айж бн.
Сэтгүүлч шударгаар ажлаа боломжийг устгаж байна
Суллаач ээ Өнөрцэцэгийг судлуулахаар жагсъя аа ,монголчууд аа
Tэгье ээ Судлуулая
хаха
Суллуулахаар жагсъя
өмөөрч жагсах блж бна уу яг ш дээ
сунгаж энэ тэр зүгээр л хориоч угаасаа гэмт хэрэгтэн нь ойлгомжтой л байна ш дээ
Ямар ч гэмт хэрэг санхүүгийн ул мөр үлдээдэг.Гэнэт их баяжсан юм Гэнэт их идэх Гэдсэнд халтай гэдэг байхаа
Ардчилал = ил тод байдал 2 салшгүй холбоотой. Ардчилсан орон юм бол "нууц"гээд байгаа асуудлаа ил гаргаж Өнөрцэцэгтэй нүүр тулж нээлттэй шалга. Тоглоомын ЗГ тоглоомын шүүхээр хүний амьдралаар тоглож болохгүй. Социалист коммунист нийгэм ч ийм тэнэг шүүхтэй байдаггүй юм шүү.
Маш нууцын зэрэглэлтэй байвал ямар хүний заииалга байдаг билээ?
Сонгууль өнгөртөл гарахгүй байх.шантааж хийх нь хийчихсэн бололтой дог.яамаарч юм бэ дээ.Энхбаяртай хэтэрхий ёс зүйгүй харьцасаны гор гарлаа даа муу сайнч төрийн сайд хүн....
шантаажчин сэтгүүлчыг шударгаар шүүх хэрэгтэй
Хятадын махны үйлдвэрийг дэмжих чиглэлээр эмээлт дээр муудсан мах зүгээр байна гээд л мөн янз бүрийн олгархи нарын гэмт үйлдлийг далдлах ажил байнга зохиож олон түмний санаа бодлыг төөрөлдүүлдэг шантаажчин
Суллаачээ
Юу хуцаад байгаа гөлөгнүүд вэ?суллаачээ
Хэдэн тэрбумаар нь идсэн новшнуудаа ингэж шуурхай шалгаач
энэ чинь Өнөрөөг хорих сонирхолтой хэн нэг дарга нэртэй хулгайчийн хүсэлтээр сунгаж байгаа. Үхсэнийхнь улсын нууц байдгийн өөрсдийнх нь хулгайн нууцийш олж авсан л байргүй юу. Тэгээд өмдөндөө шээс алдангуутаа Өнөрөөг хорьсон гэдгийг бүх хү мэдэж байга
Sullaach malnuudaa
Ямар
Улаан цайм ярга хийдэг хулгайч, дээрэмчид вэ! Ичсэн хүн, хүн ална гндэг энэ дээ! Эднийг эннэ сонгуулаар устагцнаая!!!!
Тагнуул хүчний байгууллага иргэдээ маш нууц гэж айлган сүрдүүлж , олноос нууцлан шорон гяндангаар эрүүдэн тамладгаа хэзээ болих юм болдоо . Үнэхээр гэмтнийг гэсгээж ард түмнээ хамгаалахд байга уу ? гэтэл бас тийм биш юм шиг л байх юм .
Сэтгүүлч нэрээр их луйвар хийж бсан