УЛС ТӨРУлс төрийн мэдээУлс төрийн халуун сэдэв

МИАТ-аа шашин, төрийн "аварга"-уудаас хамгаалъя

Эл контент анхлан 2024.02.02-нд нийтлэгдэв.

Төрийн аливаа худалдан авах ажиллагаа бүр 2006 оноос хойш тендерт шилжчихээд байхад МИАТ ТӨХК Д.Чойжамц хамбын лоббитой компанийг энэ хэлбэр лүү оруулж чадахгүй, 2009 оноос хойш 15 жил гацжээ. Энэ бол Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хэлснээр ёстой л "Бидний байгаа царай юм".

МИАТ ер нь ингэж хувийн хэвшлийн монополи эздүүдийн ч, том улс төрчдийн ч хүслээ биелүүлдэг хэрэгсэл болсоор ирэв.

Тухайлахад, 2007 оны үед ТӨХ-ны даргаар Д.Сугар ажиллаж байхдаа МИАТ ТӨХК-иас "Дайны эрсдлийн сан"-гийн нэрээр 700 сая ам.доллар гадагш шилжүүлсэн хэрэг гарч байв. Тухайн үед Д.Сугар Японд 500 гаруй сая төгрөгөөр байр худалдан авсан нь ил болж байсан ч түүнд хариуцлага тооцох нь байтугай ҮХЦ-ийн гишүүн болгож, хуулийн хамгаалалтад "үүрд" оруулсан түүхтэй.

МИАТ ТӨХК-иар 2007 онд Д.Сугар ингэж тоглож байсан бол Д.Чойжамц хамба 2009 оноос өөрийн найзын "Нүхт тур" компанийг хоолны катеринг үйлчилгээ үзүүлэгчээр "үүрд" шахжээ. Монголд тендерийн зохицуулалтгүйгээр Тагнуул, Төв банк, АТГ, СЕХ зэрэг онцгой хэдхэн байгууллага худалдан авах ажиллагааг шууд зохион байгуулдаг зохицуулалттай.

Тэгвэл МИАТ ТӨХК-д хувийн хэвшлийн төлөөлөл болох "Нүхт тур" яг дээрх төрийн онцгой, давуу эрхт байгууллагууд шиг эрх эдэлж, 15 жилийн хугацаанд 30 сая ам.доллар буюу өнөөгийн ханшаар 102 тэрбум төгрөгийн катеринг үйлчилгээг шууд худалдан авалтаар нийлүүлсэн байна. Тендерийн хууль уг нь "Нүхт тур" компанийг МИАТ ТӨХК-д хоол нийлүүлэхээс 3 жилийн өмнө буюу 2006 оноос хойш хэрэгжиж эхэлсэн.

Яахав, хууль нь 2006 онд батлагдсан гэхээр төрийн худалдан авалт тендерийн хуулиар явтлаа 2009 онд бол жигдрээгүй байсан байж болно. Ерөөс танил байхад бүх зүйл хүссэнээр явдаг, сошиал медиагийн ямар ч хяналтгүй үед Д.Чойжамц хамбын нөлөөлөлтэй компани тэр үедээ гэрээлчихсэн байж болно.

Гэхдээ шилэн данс, медиа хяналт, тендерийн хууль маш сайн төгөлдөржиж буй энэ үед ч тэднийх тендергүй үйлчилгээ үзүүлсээр байгаа нь гайхалтай. Тендер зарлах гэж оролдох бүрт нь ямар нэг саад, бэрхшээл үүсгэчихдэг. Гомдол гаргах замаар зогсоочихдог. Д.Чойжамц хамба төрийн томчуудын өрөөнд орж сууж байгаад, МИАТ ТӨХК-ийн захирал руу яриулчихдаг. Ийм тогтсон нахаль байдлаар энэ хүрсэн байна.

2021 онд ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл "МИАТ ТӨХК-ийг дампуурлыг нь зарлуулах эсвэл Засгийн газраар дахин санхүүжүүлэх хэрэгтэй. Хувьчлах бэлтгэлээ хурдан хийцгээе” гэх агуулгаар дуугарч байв. Ер нь "Хувьчилмаар байна" гэдэг яриаг Д.Сугар ч ТӨХ-ны дарга байхдаа ч гаргаж л байв.

Улсынхаа өмчийг хамгаалах чиг үүрэгтэй агентлагийн дарга нар яагаад МИАТ ТӨХК-ийг сөхөрч доройтох бүрд ингээд дуугараад байдаг вэ?

Энэ нь ерөөсөө л үеийн үед МИАТ ТӨХК-ийн үнэ цэнийг буулгаж байгаад, монголын нэр бүхий томоохон бизнесүүдэд зарчих гэсэн төрийнхний санаархал, өнөөх хэдийнх нь лобби явдаг. Тэгэхээр төрийн өмчит эл компани сайн л ажиллахаас өөр аргагүй байгаа биз. 2021 оны сүүлээр дампуурлыг нь зарлуулах асуудал хөндөгдөж байсан МИАТ ТӨХК эдүгээ АНУ руу шууд нислэг үйлдэх хүртлээ хэлцлээ томруулж, өөрийн онгоцтой болж, шинэ нисэх буудлаа ашиглаж өнгө төрхөө засаад байна.

Ерөөсөө болж байгаа юмсыг магтчихаар муухай харагдчих гээд байдаг монгол зангаар л өнөөдөр МИАТ ТӨХК-ийн зам тээврийн салбараас цойлон онцлохгүй яваа харагддаг.

Тоон үзүүлэлтээс харахад, МИАТ ТӨХК 2023 онд 900 мянган зорчигч тээвэрлэж, сүүлийн 20 жилд байгаагүй өндөр амжилт тогтоожээ. Орлого нь өнгөрсөн онд 800 тэрбум давсан нь компанийн түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт болсон байна.

Тоймчилж хэлбэл, ийм аятайхан тоон үзүүлэлттэй болсны гол учир нь, эднийх шатахуун нийлүүлэлтийн монополичлолоос Ц.Анандбазарын "Сод Монгол"-ыг гаргасан явдал байв. Эдний монополчлолд бас л МИАТ 2010 оноос хойш 290 тэрбум төгрөг өгсөн байдаг. Орлогын үзүүлэлт муухан гараад байдаг учир нь, үнэтэй шатахуун нийлүүлэлт байсныг тэднийх өөрчилж чадсан.

Шатахууны өндөр үнээс чөлөөлөгдөхөөр тийзний үнэ хямдарсан. Энэ бол хэрэглэгч талдаа очсон хамгийн сайн мессижүүдийн нэг байв. Орон нутгийн нислэгийн үнийг хоёр дахин хөнгөллөө. Гадагш нисэх тарифыг шат дараатайгаар 10-26 хувь буулгажээ. Ингэж МИАТ компани талдаа санхүүгийн бланс нь бэхжиж, хэрэглэгчдээ ч татах агуулгаа уг нь чангаруулсан байна.

Одоо хэрэглэгчдээс ирдэг нийтлэг муу саналын эхэнд хоолны үйлчилгээ ордог. Ариун цэврийн шаардлага хангаагүй, чанар стандартгүй, хэт бохир гэхчилэн. Жилдээ хэрэглэгчдээс 130-150 гомдол ирдэг аж. Үүнийгээ засаад, өрсөлдөөний шугамыг нь нээе гэхээр, монголын засгийн газар 17 удаа солигдож байхад 31 жил тогтвортой шашны засаглал хэрэгжүүлсэн том дүр нь "архираад" суучихдаг.

Хуулийнхан, төрийнхөн, хууль хэрэгжүүлэгчид бүгд түүнээс эмээчихдэг нөхцөл байдлыг бид өмнөх дугаартаа хөндсөн. Энэ нийтлэлээрээ МИАТ ТӨХК-ийг улс төр, бизнесийн хүрээний танил ихтэй, нөлөөлөл өндөртэй "аварга"-уудаас хамгаалъя. Жинхэнэ аварга нь зах зээлийн зарчмаарх цэвэр өрсөлдөөнөөр гарч ирэгсэд байх замыг нээе гэсэн санаагаар асуудлыг хөндлөө.


Энэ талаарх редакцийн өмнөх контент:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 2, 2024 08:09

Үнээн

Bataa
Bataa
2 сар 2, 2024 08:24
Reply to  Зочин

Сэтгуулч Мунхаг хун байна бичихийн т�##�д олон дахин нягт�##�. Чой хамбатай та хамт дарга Нарын ороонд орж. Байсан хэрэггуу эсвэл. Захи�##�агч. Чинь Тэгэхээр. Бич гэсэн уу. Уйлийн. Ур. Гэжээ байдаг

Зочин
Зочин
2 сар 14, 2024 19:23
Reply to  Bataa

ЧАМ ШИГ БҮДҮҮН ШАР ХУВАЛЗ ШҮТДЭГ СОХОР МУНХАГ НОВШ БИШ ДЭЭ

Зочин
Зочин
2 сар 2, 2024 10:28

Энэ хамба шашин номын бодьсадваа гэмгүй дүр эсгэчээд их явд�##�тай хүн, их ч юм дуулддаг

Зочин
Зочин
2 сар 2, 2024 10:53

За �######�аа. Олны танилуудын зураг тавьж ханд�##�т авч анхаарл татах гээд ядчихсан юм. Чой хамбын ангид байсан хүн тэнд бизнeс хийсэнийн төлөө хавийн юмыг хамж хольж хутгаад хүнийг элдвээр гүтгэж суух гэж. Энийг шүүхэд өгвөл таарна

Зочин
Зочин
2 сар 2, 2024 11:01

Шашин Миат-ийг хослон баригч хамба байсийн байна.

Зочин
Зочин
2 сар 2, 2024 11:28

ЧОЙЖАМЦ ХАМБЫГ МААНЬ БАЙНГА ШҮҮМЖИЛДЭГ БОЛЛОО ЯГ ЯМАР ГЭМТ ХЭРЭГ ХИЙСНИЙГ НЬ ТОДОРХОЙ ХУДЛАА БӨӨРӨНХИЙЛСЭН ЮМАНД ХАМБЫГ БАГТААГААД БОЛЬЖ ҮЗ.

Зочин
Зочин
2 сар 2, 2024 11:29
Reply to  Зочин

ХЭЛЭЭЧ

Зочин
Зочин
2 сар 2, 2024 12:09

муу шар хув�##�з үхвэл таарна

Зочин
Зочин
2 сар 2, 2024 13:19

Х Богд гэж жаахан хүүхдийг өнгө, мөнгөөр хам ламыг шийдсэн гэх юм

Зочин
Зочин
2 сар 2, 2024 23:38

Энэ хува-лз л гэхэд ханга-лттай цуса-лсан байгаа юм. Юу ч гэхэв дээ.

Jariga.mn
Jariga.mn
2 сар 3, 2024 08:34

Христ-ийнхэн Та нар хаа газар ингэх юм.Чи Худ�##� мэдээлэл тараахдаа дэндүү болих байна Zarig Өнөрөөг гүйцэхгүй юм байна Чой лам Даанч дэндүү Цэвэр шүү.Чи Өнөрөөгийн араас Ээжийн дээ орчовдоо ахиж ийм цуу тараав�##� Аврагч Эзэн чинь байтугай Аллах Тэнгэр ч чамайг Зенитийн пуужингаар дэлбэлнэ шүү Аллах акпер

Зочин
Зочин
2 сар 14, 2024 19:24
Reply to  Jariga.mn

БУРХНЫ ШАШИНД ТОМ БИЗНЕС БҮЛЭГЛЭЛ БАЙГУУЛААД МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ШУНАЛТААД БАЙ ГЭЖ ЗААДАГ ЮМУУ, НААД ХҮН ЧИНЬ БАЯЖААД ТЭРБУМТАН БОЛЧИХСОН Л БАЙГАА БИЗ ДЭЭ

Зочин
Зочин
2 сар 3, 2024 13:48

Хар шар феод�##�ууд бугшиж үүрэлсэн ийм төриын �##�ба с�##�барууд их байна даа ёдрын Нисэхийн бузар булайг ууд�##�ж ухах юм өол д�##�ай л гэсэн үг юм даа

Зочин
Зочин
2 сар 3, 2024 14:19

Гандангийн бузар савараа тат

Зочин
Зочин
2 сар 6, 2024 16:05
Reply to  Зочин

татахгүй

Зочин
Зочин
2 сар 3, 2024 20:23

Чой хамба асан үнэхээр л ганц бие юм бол ингэж шун�##�тах хэрэг байдаг юм уу. Ёстой нөгөө даахгүй хөгшин банхар булуу хураана гээчийн амьд үлгэр биш үү.

Зочин
Зочин
2 сар 13, 2024 11:07

Японд 500 сая доллараар монгол хүн байр авсан түүх байхгүй. Сугар харин 100000 орчим доллараар ердийн 3 өрөө байр нэг удаа авсан. Хүүхэд нь амьдардаг.

Зочин
Зочин
2 сар 13, 2024 14:34

Сэтгүүлч нараа товчхон тодорхой бичиж байгаач нэг их урт зүйл бичээд уншхад з�##�хуутай шүү.Нэг мэдээлэл бичих гээд бүхэл бүтэн тайлан тавих юм.цэгцтэй ойлгомжтой зүйл уншмаар бна

Back to top button