Б.Энх-Амгалан, З.Энхболд нарыг шүүж байна

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийг шүүх хурал /2024.02.05/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэйн шүүх танхимд болж байна.
Тус хэргийг шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сард болохоор товлогдоод байсан гэрчүүд хуралд ирээгүй гэх шалтгаанаар хойшлоод байсан юм.
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарт "эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан" гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
шоронд хийхийг нь хийгээд шонд дүүжлэхийг нь дүүжлээд энэ хэрэг бушуухан нэг тийш болоосой худлаа хугацаа хойшлуулаад байх юм