Нийгэм мэдээ

Малчид: Бидэнд өвс, тэжээл, түлш хамгийн их хэрэгтэй

Цас их хэмжээгээр орж, зуд хүндэрсэн үед малчдад юу хамгийн их хэрэгтэй байгаа талаар дөрвөн аймгийн малчдын төлөөлөлтэй холбогдож тодрууллаа.

Өнгөрсөн оны сүүлээр цас их хэмжээгээр орж, мал эрт муудаж, зудын түвшинд хүрсэн билээ. Харин 2024 он гарснаас хойш хөдөө орон нутагт шилэн болон төмөр зудын аюул нүүрлээд байна. Одоогийн байдлаар 14 сумын 250 орчим суманд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, 600 мянга орчим мал хорогджээ. Энэхүү зудтай холбоотой маш олон хандив тусламжийн аян эхэлсэн байна.

Биднийг малчидтай холбогдох үед зарим сумдын малчид малаа бэлчээх боломжгүй бөгөөд хашаан дотроо өвс өгч, ойр тойрны цасыг ухаж, малтаж хар зам гаргаж, гэрийнхээ ойр малаа бэлчээж байгаа талаар ярилаа.


-Бидэнд түлш болон өвс, тэжээл хамгийн их хэрэгтэй байна-

-Зуд хүндэрсэн энэ үед малчдад ямар төрлийн хандив тусламж хамгийн их хэрэгтэй байна вэ?

-Өнөөдрийн байдлаар бидэнд түлш болон өвс, тэжээл хамгийн их хэрэгтэй байна. Цас их орж, зам хаагдснаас болж сумын төв рүү очиж чадахгүй байна. Үүнээс болж түлшний хомсдолд орсон. Өвөлдөө бэлтгэж авсан өвс маань дуусах дөхсөн. Даваа, гүвээ ихтэй замд машин явах боломжгүй учраас өвс, тэжээлээ татаж чадахгүй байна. Одоо байгаа хивэг, тэжээлдээ хүнсний ногооны хальсыг нэмээд малдаа өгч байна. Манай малын тал нь шахуу үхсэн. Одоо үлдсэн цөөхөн малаа авч үлдэх гээд хичээж байна.

-Маш олон газрууд хандив тусламжийн аян эхлүүлсэн. Тэдэнд хандаж хэлэх үг танд байна уу?

-Хүнд хэцүү нөхцөлд биднийг хайрлаж, дэмнэж байгаад их баярлалаа.

С.Эрдэнэ /Увс аймгийн Малчин сумын малчин/


-Зудтай байгаа энэ үед малчдад юу хамгийн их хэрэгтэй байна вэ?

-Бид чинь мал муу үед хэрхэн өр зээлээ дарна даа гэж бодож байсан юм. Ашгүй зээлийн хугацааг сунгалаа гэдэг мэдээ үзсэн. Их баяртай байна. Нэг ачаа жаахан ч гэсэн хөнгөрч байна. Урин дулаан ороод мал тарга, тэвээргээ аваадахвал бид чинь өр зээлээ дарж чадахтайгаа болно. Харин одоо бидэнд нэмэлт тэжээл л их хэрэгтэй байна. Говьд бог яахав бод мал буюу тэмээ унах л их хэцүү юм. Тиймээс тэжээл л их хэрэгтэй байна. Хоттой хэдэн малаа л гайгүй онд оруулаадахвал бид өөрсдөө аяандаа амьдрах аргаа олчих хүмүүс.

-Мал төллөх үеэр, ийм хүйтэн байвал нялх төлд юу хэрэгтэй вэ?

-Хүйтэнд хүн гэлтгүй мал зутарч байна. Эхнээсээ хээл хаяад эхэлчихсэн. Нялх төлд нэмэлт тэжээл болон нэмнээ их хэрэгтэй дээ. Эхнэр маань эрвийх, дэрвийхээрээ энэ их ажлын хажуугаар хэдэн нэмнээ бэлдэж л байна.

Б.Айлтгүй /Өмнөговь аймгийн Гурвантэс сумын малчин/


-Одоогийн байдлаар малчдад юу хамгийн их хэрэгтэй байна вэ?

-Бидэнд хамгийн хэрэгтэй байгаа зүйл бол өвс, тэжээл л байна. Бас сумын төв хүртэл зам гаргах хэрэгтэй байна. Машин нь цасанд явахгүй явган байх чинь их хэцүү байна. Хөдөөгийн бид чинь сумын төв орохоороо нэг мөсөн хүнсээ базаадаг тулдаа болоод байна. Тэрнээс биш хүн нь ч тэр мал нь ч тэр эцэж ядрахаар хүнд өдрүүд үргэлжилж байна. Хэдэн малаа ч бэлчээж чадахгүй юм.

-Мал бэлчээх боломжгүй байгаа гэсэн үг үү?

-Тийм ээ. Хотны ойр хавийн цасыг чадлаараа л малтаж, зам гаргаж байна. Мал хол явж бэлчих боломжгүй хашаандаа өвс тэжээлээ идэж байна. Бидэнд бэлэн мөнгө төгрөгний хэрэггүй ээ. Өвс тэжээл л хэрэгтэй байна.

О.Өлзийсайхан /Хэнтий аймгийн Норовлин сумын малчин/

-Малчдад одоогийн байдлаар ямар төрлийн хандив тусламж хэрэгтэй байна вэ?

-Байгалийн давагдашгүй хүчин зүйлийг давах нь их хэцүү юм. Бид сумаасаа нэлээн зайтай учраас өвс, тэжээлээ аваад байж чадахгүй байна. Манай сумын 50 айлд мөнгө болон өвс тэжээлийн тусламж үзүүлнэ гэсэн. Өчигдөр багийн дарга маань холбогдсон. Өглөө хаалгаа нээх боломжгүй болтол цас их дарсан учраас мал хээлээ их алдаж байна. Тиймээс бидэнд өвс, тэжээл, түлш их хэрэгтэй байна. Малчдын зээлийн төлөлтийн хугацааг хойшлуулсанд их баярлаж байна. Манай малын 45 орчим хувь нь үхсэн. Тиймээс үлдсэн малаа гэртээ байлгаад ч болтугай онд оруулмаар байна.

Б.Ербулан /Баян-Өлгий аймгийн Булган сумын малчин/


Бидний холбогдсон дөрвөн аймгийн малчдын дийлэнх нь өвс, тэжээл их хэрэгцээтэй байгаа талаар хэлж байлаа. Зудын нөхцөл байдал хүндэрсний дараагаар олон арван хандивын аян зарлагдсан. Тиймээс яг хэрэгцээтэй бүтээгдэхүүн нь хандивын аяны тусламжтайгаар малчдын гарт хүрээсэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 21, 2024 08:10

ДААХГҮЙ НОХОЙ БУЛУУ ХУРААНА ГЭГЧЭЭР ҮХСЭН АЦАА ХИЙЖ МАЛЧИН БОЛСЫН ЛАЛАРУУД НАМАРЖИНГАА АРХИДАЖ ХҮҮХЭНДЭЭД ӨВС ТЭЖЭЭЛЭЭ БЭЛДЭХГҮЙ ЯАСЫН АЖИЛСАГ ЭРЧҮҮД ХАДЛАН ТЭЖЭЭЛЭЭ АВААД ГЯЛАЛЗАЖ ЯЬАХАД АРААР НЬ ОЧИЖ ЭХНЭРИЙГ БАВЧИХААД ЯВААД БАЙСНАА ЮУ ГЭЖ ТАЙЛБАРЛАХ ВЭ? ХОХОЬ ЧИНЬ АЖИЛСАГ ХИЧЭЭНГҮЙ МАЛЧИНГУУД ӨВЛИЙГ АЖРАХГҮЙ ДАВЖ ЧАДДАГ ЮМ.ХАТУУ ӨВӨЛ БОЛНО ОЛИГТОЙХОН БЭЛТГЭЭРЭЙ ГЭЖ БИ УДАА ДАРАА САНУУЛСАН БАЙХАА ОДОО ЯАХЫН ТААНУУД ҮХСЭН МАЛЫХАА ЗОВЛОГИЙГ ХҮЧИТ ШОНХОРЫН ҮМХИЙ АЛТАЙ АВГАЙЧУУДАД АЦАРЧ ӨГӨВӨӨ БИ УГААСАА ОРУУЛАХ Ч ГҮЙ ЗА

Зочин
Зочин
2 сар 21, 2024 08:41

Зунжин найр наадам хэссэн гаруудад х�##�амж хэрэггүй байхаа. Чадахгүй бол хот руу орж ажил хий Ядаж хорооноос бүрээс өгнө хаха.

Чарга яагаад ашигладаггүй ?
Чарга яагаад ашигладаггүй ?
2 сар 21, 2024 09:57

Ийм үед хэрэг болно гээд чарга бэлдэх хэрэгтэй. Чаргатай л бол зам гарсан гараагүй хамаагүй. Яаж ма лчин айл бүрээс сумын төв руу зам гаргах вэ дээ ?

Чарга яагаад ашигладаггүй ?
Чарга яагаад ашигладаггүй ?
2 сар 21, 2024 10:02

Цаатангуудынх шиг том хавтгай чарга хийх хэрэгтэй. Дээр үед тээврийн тэрэг байнга л өвс, ноос зөөдөг байсан. Их л бэлддэг байсан бололтой.

Холбоотой мэдээ

Back to top button