НИЙГЭМ

Дуучин A Cool буюу Б.Анхбаяр “Соёмбо” чуулгын даргын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

A Cool нэрээр олны танил болсон дуучин Б.Анхбаяр Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа "Соёмбо" чуулгын даргаар 2022 онд томилогдсон. Тэгвэл түүний хувьд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэн өгчээ.

Энэ тухайгаа өөрийн цахим хуудастаа, “Эрхэм бригадын генерал О.Амарсанаа даргатай
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага
миний хамт олон Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Байгууллагын соён гэгээрүүлэх "Соёмбо" чуулга
бүхэндээ маш их баярлала. Цаашдын их ажил үйлсэд нь өндөр их амжилт хүсье.

Өнөөдөр миний бие албан ёсоор өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өглөө.

Өдгөө 103 жилийн түүхтэй ШШГБ-ын нэг эд эс нь болж нийгмээс тусгаарлагдаж алдсан нэгнийг соёл урлагаар дамжуулан нийгэмшүүлэх, соён гэгээрүүлэх ухааруулах цаг наргүй өргөсөн тангарагатай үнэнч зүтгэдэг алба хаагчид тэдний гэр бүлд зориулсан урлагийн тоглолт үзүүлэх ШШГБайгуулга ард иргэдэд зөвөөр сурталчилан таниулах. Мөн Төрийн Цэрэг, Дотоодын цэргийн бусад чуулгатай хамтран олон талт арга хэмжээ гээд их зүйлийг СОЁМБО чуулгынхаа хамт олонтойгоо олон амжилт бүтээлээр дүүрэн ажилласан байна. Урлаг гэдэг хүнийг өөрчлөх эд шидтэй хүч.

Хүн л болсон хойно алддаг гэхдээ алдлаа гээд цаашаа түлхэх биш тэр хүнийг эргээд нийгэмд гарч ирэхэд нь бид урлаг соёлоороо дамнуулан нийгэмшүүлдэг амаргүй бөгөөд хариуцлагатай албыг удирдан ажилласан минь бусдын төлөө гэх ээжийн минь хүмүүжүүлсэн хүмүүжлээр надад тохирох ажил учраас би өдий хүртэл эрхэлсэн ажилдаа эзэн болж элдэв долоон хэл амыг үл тоон зөвхөэ урдах ажлаа л хийж ирсэн” гэжээ.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-24 21:27

ШОРОНГИЙН ХУЛГАЙЧ НАРЫН ӨМНӨ ХЭЦҮҮ БАЙГААЛДАА ДҮҮ ЗҮГЭЭРЭЭ НАРНЫХАА АМЬДРАЛД ТАВТАЙ МОРИЛ

Ккккк
Ккккк
2024-02-25 09:38

Дарга болж байв�##� юуных ч бай хамаагүй гэж бодсон чинь үгүй л дээ. Кккк

хүннү
хүннү
2024-02-25 18:05

А-Cool араа бодож хаяагаа манаж байна. Төрийн хэмнэлтийн хуулиар Цагдаагийн “Сүлд” чуулга, “Хүч” спорт клуб, ШШГЕГ-ын “Соёмбо” чуулга… зэрэг урлаг спортын байгууллагуудыг татан буулгах юм. Тиймээс түүнийг мэдэрсэн байна.

Холбоотой мэдээ

Back to top button