НИЙГЭМНийгэм мэдээУлс төрийн мэдээ

Хоёр талын байр суурь: "Оюу толгой" ХХК хууль зөрчин, цалинг бууруулсан уу

"Оюу толгой" ХХК-ийн ажилчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Компанийн зүгээс хоёрдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн, нийт ажилчдын цалинг бууруулах шийдвэр гаргасныг тэд эсэргүүцэж байна.

Тодруулбал, өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр ажилчдын төлөөллөөс:

"Цалин бууруулах шийдвэрийг зөвшилцөлгүй, дангаар гаргасан нь хамтын ажиллагааны гэрээг зөрчсөн үйлдэл. Дундаж цалинг буруулахаас гадна шөнийн ээлжийн нэмэгдэл, илүү цагийн хөлсийг хассан нь хууль бус.

Энэ шийдвэрийг өөрчлөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ. Ядаж Үйлдвэрчний эвлэлтэйгээ зөвшилцөх ёстой.

Хэрэв компанийн ашиг орлого буурч, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр унасан бол ийм шийдвэрийг ойлгож, хүлээн зөвшөөрч болно" хэмээсэн юм.

Харин "Оюу толгой" ХХК-ийн зүгээс энэ агуулгаар хоёрдугаар сарын 7-ны өдөр албан мэдээлэл түгээж байсан байна. Үүндээ, энэ нь 2022 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөж эхэлсэн хэрэг хэмээн тайлбарлажээ.

Тодруулбал, албан мэдээнд:

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжин, “Оюу толгой” компани дотоод журам, холбогдох бусад баримт бичгүүдээ хуульд нийцүүлэн өөрчлөн хэрэгжүүлсэн.

Энэхүү өөрчлөлтийн хүрээнд ажилтны ажиллах хугацаа 25% багассан ч бид үндсэн цалинг хэвээр хадгалж ирсэн. Уг шинэчилсэн хуулийн өөрчлөлтийг бүрэн хийлгүй хойшлуулж ирсэн нь Монгол Улсад амьдрах өртөгийг тооцоолсноос гадна, ажилтнуудад шууд үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилготой байсан юм.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар 2022 оны 4 сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн "Дундаж цалин хөлс тодорхойлох журмын нэмэлт"-ийн дагуу ажилтны нэмэгдэл хөлс тооцох дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулах өөрчлөлтийг “Оюу толгой” компани 2024 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс хэрэгжүүлж эхэллээ.

Зарим ажилтнууд маань энэхүү өөрчлөлтөд санаа зовниж байгааг бид ойлгож байгаа бөгөөд дээрх журмын хэрэгжилтээс шалтгаалан тэдэнд үзүүлж болох сөрөг нөлөөллийг бууруулах бүхий л арга замыг эрэлхийлж, шийдвэрүүдээ уялдуулан гаргаж байна. Тиймээс ч үндсэн цалин, уртын ээлжийн нэмэгдэл, хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл, өндөр хариуцлага бүхий ажилтны үүргийг орлон гүйцэтгэсний нэмэгдэл хөлс, нэмэлт ажил гүйцэтгэсний нэмэгдэл хөлс, нийтээр амрах баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлс, шөнийн цагийн нэмэгдэл хөлс, илүү цагийн нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин болон бусад тогтмол нэмэгдлүүдийн хувь хэмжээнд өөрчлөлт орохгүй, хэвээр үлдэнэ.

Бидний энэхүү шийдвэр нь ажлын байрны тэгш байдал, ажилтнуудын маань эрүүл мэнд, аюулгүй байдлыг сайжруулахад чухал нөлөөтэй гэдэгт итгэж байна" хэмээж байв.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
тогтох
тогтох
2024-02-26 14:31

Ер нь хүрсэн түвшингээсээ бууруулна гэдэг чинь юу гэсэн үг вэ амжиргааны өртөг өндөр ашигт м�##�тм�##�ын үнэ зах зээлд буугаагүй байхад авдаг ц�##�ин нь бууна гэдэг чинь үйлдвэрээ зогсоо гэсэнтэй утга нэг бишүү. Ашиггүй бөгөөд иргэдэд хүртээлгүй ийм үйлдвэрийг хааж ашигтай үед нь олборлох хэрэгтэй бусуу Харин гадаад ажилчдынхээ ц�##�инг жишигт нийцүүлбэл шударгад нийцэх бусуу.

Угшигч
Угшигч
2024-02-26 16:16

даргын ц�##�ингаас давсан ц�##�ин хар ажилчин авсан гэдэг д�##�д санаа нөгөөтэйгүүр сүүлийн 10 жил зард�##� танах нэрийн доор хэлтэс бүрийн хурган дарганцар элдэвийн арга сүвэгчилэн сайн нэр авахын төлөө хамгийн хүнд ажлыг эрүүл мэндээрээ хохирон байж гүйцэтгэдэг ажилтны х�##�аас руу дайрсан уйвайгүй үйлдэл газар авсан. Энэ бол ХӨДӨЛМӨРИЙН МӨЛЖЛӨГ, ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧСӨН аймшигтай бусармаг үйлдэл.

Зочин
Зочин
2024-02-27 10:28

Манай улс хөдөлмөрийн бүтээмжээр дэлхийн 190 орноос 107-д орж байгаа гэж өчигдөр оройн "Цагийн хүрд"-ээр мэдээлж байна. Хөд.бүтээмж нь ц�##�ингийн гол үндэслэл болдог. Бүтээмж нь доогуур бол өндөр бүтээмжтэй ажилтны ц�##�интай барьцах нь утгагүй!!

Холбоотой мэдээ

Back to top button