Улс төрийн мэдээ

Иргэдийн хандивыг малчид руу илгээхээс Засгийн газар болгоомжилж эхэлжээ

Зуд турхны нөхцөл байдал сүүлийн жилүүдэд учирч тохиогоогүйгээр хүндэрсэн өдрүүдэд төрийн албаны ажилчид нэг өдрийн цалингаа малчдад хандивлах болсон.

Тухайлбал, ХХААХҮЯ, БОАЖ, БШУЯ тэргүүтэй яам, УЦУОШГ зэрэг агентлагийн ажилчид одоогоор нэг өдрийн цалингаа малчид руу илгээх хандивын аянд нэгдэхээ мэдэгдээд байна.

Тэгвэл, Засгийн газрын түвшинд энэ хандивыг малчдад хүргэхээс татгалзсан байр суурьтай байгаа гэж хөшигний ард яригдаж байна. Тухайлах юм бол, цар тахлын үед мөн их хэмжээний хандив тусламж цугласан. Дараа нь харин хандивын зарцуулалт тайлагнах үеэр нийгмээс шүүмжлэл хүлээсэн нь цөөнгүй.

Энэ үүднээс эрх баригчид сонгуулийн жил гэдгийг тооцож байна. Хэрэв иргэдээс их хэмжээний хандив босговол энэ нь эргээд шүүмжлүүлэх, өөрсдийн бэлтгэж чадаагүй ажилд дахин ард түмнийг дайчилсан дүр зургаар буух эрсдэлтэй гэж үзжээ.

Иймд иргэдээс ирж буй хандивыг тэд шууд төвлөрүүлэхгүй. Харин "Улаан загалмай" нийгэмлэг зэрэг тодорхой чиг үүрэг бүхий ТББ-уудад төвлөрүүлж, тэр замаар хандивлах нь ядаж зүйтэй гэсэн байр суурьтай буй гэсэн мэдээлэл байна.

Өөрөөр хэлбэл, сонгуулийн өмнө тэд иргэдээс хандив авч зарцуулсан аливаа кэйс, намтар үүсгэхийг хүсэхгүй байгаа гэж ойлгогдоно.

Одоогоор хувь иргэдээс гадна МҮБХ, Гандантэгчинлэн хийд зэрэг секторууд хандив цуглуулж, үүнийгээ УОК-т албан ёсоор хандивлахаар болсон. Харин иргэдээс хандив их хэмжээнд цугларвал энэ нь эргээд Засгийн газрын үйл ажиллагааны үнэлэлт, дүгнэлтэд сөргөөр нөлөөлнө гэж үзжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зам
Зам
2 сар 28, 2024 09:17

Арван жилийн сургуулийн хүүхдүүдээс 20к авсан байгаа шүү. Тайланг нь ил болгоорой Энхамг�##�ан сайдаа.

Зочин
Зочин
2 сар 28, 2024 09:55

Тайлангаа нэхнэ. Иргэд улаан заг�##�майд хандивлаагүй м�##�чдад гээд тод байхад хандивийг өөр байгууллагад өгвөл жинхэнэ хуулийн дагуу юманд орооцолдоно

Зочин
Зочин
2 сар 28, 2024 10:11

Иргэд, ААН-үүдийн өгсөн хандивыг шат шатандаа дарга нар хулгай хийгээд 20-30% нь м�##�чдад хүрнэ ш дээ.

Eserguutsel
Eserguutsel
2 сар 28, 2024 10:50

Jiliin jild l 91onoos hoish l jil bur algasahgui m#lchdad tuslamj gej 10n jiliinhen alban gazruudaas handiv avch tusalsaar baigaad m#lchid ni huvia bodson archaagui zalhuu bolchij dee huurhii.... zun namartaa mashin unaj mori m#l avaad nair naadam heseed hashaa horoo ovoljoo barihiin orond hot gerinhee gadaa ongo mark zus buriin mashin tsugluulaad zun ni tsagaan ideegee hiij beldeed namar zarj mongo olj teruugeeree ovs tejeeliinhee dutuug avahgui archaagui m#liinhaa horsong beldeed hashaa horoogoo dulaaldiimuu barihgui buur bolohgui bol ovor mongol china nar shig tomooo hulemj bariad zund ni nogoo tariad ovold ni m#laa hashchij chadahgui.... ovs tejeelee beldej hadlandaa garahgui iim bolgoj baigaa ni handiv tuslamj ogood baugaa bidnii buruu biz dee... tegeed tsagaan saraar uhsen m#linhaa bogsiig amid ma##aasaa iluu une hurgene... archaaguidee hamag m#laa dundaas ni ashig oldog chenjuuded unegui shahuu zarj dund ni chenjuud holjood l archaagui humuust l hohirol shaltag olon baihdaa archaagui hund bol hunees dutahgui humuus muu helne gej bodoj ner nuuree bodoj oorsdin amidralaa hicheeh baisan biZ....bi bol bitigii ahij hezeech handiv og gej urialmaar bna yadiin.... ulaanbaatar uer us zamiin tsas gal ntr geed hohirol bolohod ter m#lchid ni haraagui uzeegui sonsoogui tsarailaad dusal suu ch handivladaggui biz dee

зочин
зочин
2 сар 28, 2024 10:57

засгийн газар, сайд нарын хийж чадаагүй ажлын төлөө иргэд хандив өгөх нь үнэхээр харамс�##�тай, ганбаатар сайдаас болж түлш тас�##�даж м�##�чид өвс, тэжээлээ татах, отор нүүдэл хийж чадахгүй болсон тэр хулгайчид хариуцлага тооцохгүй юм уу

Холбоотой мэдээ

Back to top button