Улс төрийн мэдээ

"Допингийн эсрэг үндэсний төв" нэр солигдсон асуудлаар шүүхэд ханджээ

"Допингийн эсрэг үндэсний төв" нь "Монголын үндэсний Допингийн эсрэг байгууллага" нэрээр бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байсан. Харин өнгөрсөн долоо хоногт УБЕГ-аас "Допингийн эсрэг төв" болгон, нэрийг нь өөрчилсөн юм.

Уг өөрчлөлтийг иргэний гомдлын дагуу, шүүхийн шийдвэргүйгээр хийсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн байдаг. Ингэснээр "Допингийн эсрэг үндэсний төв" эрх зүйн чадамжгүй болсон гэсэн тайлбар, мэдээллүүд сошиал ертөнцөд түгсэн.

Нэр л өөрчлөгдсөн болохоос өнөөгийн байгууллагыг хүчингүй болгож, түүний өмнө үйл ажиллагаа явуулж байсан "Допингийн эсрэг төв" байгууллагыг сэргээсэн агуулга биш юм.

Тэгвэл, энэ асуудлаар "Допингийн эсрэг үндэсний төв" шүүхэд ханджээ.

Анхлан гомдол гаргасан талын тухайд 2017 онд Ж.Хатанбаатар нь "Допингийн эсрэг үндэсний төв"-ийн ТУЗ-ийн дарга болохдоо гарын үсэг дуурайлган зурсан гэдэг асуудлыг сөхөн тавьж байгаа юм. Үүгээр дамжуулан, хэрэв байгууллагыг эрх зүйн чадамжгүй гэж үзвэл өнгөрсөн хугацаанд хийсэн допингийн шинжилгээнүүд хүчингүй болох, Парисын олимпод оролцох эрхгүй болох зэрэг асуудлуудын эхлэл тавигдах эрсдэлтэй.

2017 онд яригдаад өнгөрсөн асуудлыг өнөөдөр сөхөж тавьж буй нь М.Бадарч, Э.Оюунболд тэргүүтэй допинг хэрэглэсэн нь баталгаажсан бөхчүүдийн зүгээс явуулж буй үйл ажиллагаа гэж харагддаг.

Ямартай ч шүүх хэрхэн шийдэхийг хүлээх хүртэл нэр нь солигдсон "Допингийн эсрэг үндэсний төв"-ийг эрх зүйн чадамжгүй гэж үзвэл Арбитрт маргаж буй М.Бадарчид давуу тал үүснэ. Нөгөө талд, Парисын олимпод оролцох боломжтой эсэх асуудал сөхөгдөхөөр байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button