Улс төрийн мэдээ

МАН-ын УЗ өнөөдөр хуралдаж, нэр дэвшигчдэдээ тавигдах шаардлагыг хэлэлцэнэ

МАН-ын Удирдах зөвлөл Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр (2024.02.29) хуралдахаар товложээ.

Удирдах зөвлөлийн хуралдаанаар 2024 оны УИХ-ын сонгууль тойрсон зарим асуудлыг хэлэлцэх юм байна.

Тодруулбал,

  • МАН-ын энэ жилийн сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр
  • Нэр дэвшигчдэд тавигдах ерөнхий шаардлага зэрэг асуудлыг хэлэлцэхээр тогтсон байна.

Сонгуулийн санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө нам, эвсэл нь сонгуульд оролцохоо илэрхийлсэн хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Энэ нь ирэх дөрөвдүгээр сарын 26-28-ны өдөр таарч буй.

Цаашлаад, гуравдугаар сарын 25-наас өмнө нам, эвсэл мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргэх цагалбартай.

Харин нэр дэвшигчийг дэвшүүлэх асуудлыг тавдугаар сарын 14-20-ны өдрүүдэд багтаан хийх юм.

М.ТЭНГИС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

концесс, ЖДҮ, нүүрс, лиценз, авилгачин, газрын наймаа, тендер зэрэгт нэр холбогдсон хүмүүсийн нэрийг сонгуульд дэвшүүлэхгүй гэсэн шаардлага тавьбал МАН ялах болно.

Зочин
Зочин

Боловсролын зээлийн сангаас зээл авсан өлөн гаруудыг сонгуульд оруулах ёсгүй. АН -д Сайханбилэг, Баярцогт, Хурц гээд БЗС-аас зээл авсан хүмүүс дүүрэн байна. Түүнээс ялгарахын тулд МАН нь БЗС-аас зээл авсан хүмүүсээ сонгуульд оруулахгүй байх хэрэгтэй.

Ард үмэн
Ард үмэн

МАН-ын ЖДҮ,БЗС, нүүрсний зээлийн хулгай, хөгжлийн банк,концесс,газрын наймаа, казино,авлигатай холбогдсон гишүүд болон УИХ-д 1-ээс дээш удаа сонгогдсон этгээдүүдийн нэрийг дэвшүүлбээс танай намын үйл ажиллагааг зогсоож арчигдах болно гэдэгээ бүү март.Мэдтүгэй! АЮУТУГАЙ,ДАГАТУГАЙ!

Холбоотой мэдээ

Back to top button