Улс төрийн мэдээ

Миягино дэвжээг хаахгүй байх санал хураалтад 5.5 мянган хүн гарын үсэг зурлаа

Хакүхо М.Даваажаргалын тэргүүлдэг Миягино дэвжээг хаах эсэх асуудал анхаарлын төвд байна.

“Nikkei” агентлаг мэдээлснээр Японы сүмогийн холбоо Мияагино дэвжээг хаврын тэмцээний дараа тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гарсан гэгдсэн.

Тодруулбал, Миягино харьяалагддаг Исэгахама групп тус дэвжээний бөхчүүдийг бүлэг доторх хэд хэдэн дэвжээ рүү шилжүүлэхээр төлөвлөж байгаа гэж эх сурвалжууд бямба гарагт /2024.03.09/ мэдэгдсэн байна.

Уг төлөвлөгөөг Исэгахама групп ням гарагт /2024.03.10/ Японы сүмогийн холбоонд танилцуулсан. Сүмогийн холбоо уг саналыг зөвшөөрвөл Мияагино дэвжээний үйл ажиллагаа зарчмын хувьд зогсоно гэж Японы хэвлэлүүд мэдээлээд байсан юм.

Үүний дараа Миягино дэвжээг хаахгүй байхад уриалж, Petition.org сайтад гарын үсэг цуглуулж эхэлсэн.

Тэгвэл өнөө өглөөний байдлаар 5.5 мянган хүн уг санал хураалтад нэгдэн, гарын үсэг зуржээ. 7.5 мянган гарын үсэг цугларвал энэ асуудлыг дараагийн шатанд хэлэлцэх боломж бүрддэг аж. Өөрөөр хэлбэл одоо 2 мянган хүний гарын үсэг дутуу байна.

Миягино дэвжээ бол Хакүхо М.Даваажаргалын монгол иргэншлээ солин, төвлөрсөн чухал цэг. Сүүлийн жилүүдэд чухам Миягино дэвжээнээс монгол бөхчүүд сүмод өрсөлдөж, бэлтгэгдэж байгаа. Миягино дэвжээ хаагдах нь сүмогийн ертөнц дэх монголчуудын галыг таслах эрсдэлтэй.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Гадны улсад 7,8 мянган санал хураалтанд л асуудал шийдвэрлэгддэг .
Тэгтэл хэдэн 100 дахин бага хүн амтай Монгол улсад 100'000 санал хураалт авч байна . Бас л бодох асуудал шүү!!!

Zochin
Zochin

Үнэхээр энэ сэдвээр бичиж байгаа бол нэг хүн нь дагнаачээ. Өдөр бүр өөр өөр хүний бэлтгэсэн мэдээ орох юм.
Групп биш Ичимон, манайхаар бол нэг гал гэсэн утгатай дүйнэ.
Ояаката буюу дэвжээний эзэн гээд яриад хэвшисэн байхад мастер, удирдагч гээд нэрлээд байх юм. Тэр сайт нтр Сүмогийн холбоонд түй ч хамаа байхгүй.

Холбоотой мэдээ

Back to top button