Гадаад мэдээДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

Шөнийн нойроо сайн авахад туслах зүйлс

Хаврын улиралтай зэрэг ирдэг ядаргааг тайлахын тулд тэжээллэг хоол хүнс хэрэглэн, цэвэр агаарт гарч, дасгал хөдөлгөөн хийхийг эмч нар зөвлөдөг. Тэгвэл өөр нэг чухал зүйл нь шөнийн нойроо сайн авах юм. Нойроо сайн авахад туслах зүйлсийг харцгаая.

Унтах сэрэх цагийг өдөр тутам тогтмол байлгах гэж хичээх

Орой унтах, өглөө сэрэх цагаа тогтмол байлгах нь нойрсолтын чанарыг нэмэгдүүлэхэд тусалж болно. Үүнийг өөрөөр нойрсолтын эрүүл ахуй гэж нэрлэдэг.

Зургийн эх сурвалж: Premiere Clocks

Нойрсолтын эрүүл ахуйг сахихын тулд орой хийж буй зүйлээ аажмаар дуусгаж, орхих тодорхой цаг тогтоож өгөх хэрэгтэй. Унтах сэрэх цаг, ажлаа аажмаар дуусгах цагийг өдөр бүр, амралтын өдрүүдэд ч гэсэн тогтмол барьж чадвал сайн нойрсолтын эрүүл ахуйтай болно гэсэн үг.

Унтахаасаа өмнө ямар нэгэн анхаарал татах зүйлсээс хол байх

Орой бүр унтахаасаа өмнө амарч, амсхийх цаг гаргах нь нойрсолтын эрүүл ахуйн чухал нэг хэсэг. Ийм учраас унтахаас дор хаяж нэг цагийн өмнө утас, таблет, компьютер гэх мэт нойрсолтод сөрөг нөлөө үзүүлдэг цэнхэр гэрлээс зайлсхийх хэрэгтэй.

Зургийн эх сурвалж: Medium

Унтахын өмнө ном унших, бясалгах, намуухан хөгжим, подкаст зэрэг сонсох нь таны нойрсолтын эрүүл ахуйг дэмжинэ.

Зөв орчин бүрдүүлэх

Чимээгүй, харанхуй, бага зэрэг сэрүүн үед ерөнхийдөө унтах илүү хялбар байдаг. Ийм учир утасныхаа дууг хааж, нүдний хаалт зүүгээд хэвтэх нь амархан нойрсоход тусалж магадгүй.

Зургийн эх сурвалж: Unsplash

Мөн зарим хүмүүс зөөлөн хөгжим, бороо, салхины чимээ сонсох нь унтахад тусалдаг тул үүнийг туршаад үзээрэй.

Нойр хүрэхгүй байвал битгий хүчлээрэй

Зургийн эх сурвалж: NHLBI

Хэрвээ унтаж чадахгүй хэвтээд байвал хүчээр унтах гэж бүү оролдоорой. Ядарсан байгаа тохиолдолд аяндаа зүүрмэглэж байгаад унтаад өгдөг. Харин унтаж чадахгүй байвал босож суугаад ном унших, намуухан хөгжим сонсох гэх мэт алжаал тайлах зүйл хийж, нойрмоглож эхэлсэн үедээ хэвтээрэй.

Өдөр унтах бол үдээс хойш эрт 10-30 минут унтаарай.

Зургийн эх сурвалж: Sleep Foundation

Өдөр хэсэгхэн дуг хийх нь эрч хүч нэмдэг. Гэхдээ хэтэрхий удаан мөн үдээс хойш орой дуг хийх нь шөнийн нойрны чанарыг алдагдуулах магадлалтай. Ийм учраас 12-15 цагийн хооронд 10-30 минут дуг хийж байгаарай.

Эх сурвалж: NHS, Sleep Foundation

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-26 21:38

инээлтэй юмаа,

Холбоотой мэдээ

Back to top button