Нийгэм мэдээ

Нэг дороос | Хамба лам З.Санждоржийг Ц.Хулантай зэрэгцүүлэн шалгаж эхэлжээ

Бидэнд олдсон нэмэлт мэдээллээр “Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждоржийг Яруу найрагч Ц.Хулантай зэрэгцүүлээд маш эртнээс шалгаж эхэлсэн байна. Мөн тэрбээр,

  • Харилцаа холбоо тогтоосон
  • Тодорхой үечлэлтэй мэдээлэл хийдэг
  • Гадны төлөөний этгээдтэй уулздаг

гэх сэжиг бүхий кейсүүдээр хуулийн байгууллагынхны хараанд өртсөн ажээ.

Ташрамд, Яруу найрагч Ц.Хуланг 2023.01.19-ний өдөр тагнуулын хэргээр саатуулж байсан билээ.


-"Богдоо танихгүй, будилж яваа юм биш биз" гэж мэдээлсэн хамба лам З.Санждоржийг ТЕГ саатуулжээ-

Гэрэл зургийг О.Улсболд

Монгол Улсад тагнуул хийж байсан гадаадын нэг иргэн болон эх орноосоо урвасан гурван монгол иргэнийг 2024 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Тагнуулын байгууллагаас тусгай ажиллагаа явуулж баривчилсан. Улмаар ШШГЕГ-ын харьяа

Хорин 461 дүгээр ангид саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа эхэлжээ.

Тухайн иргэдийн талаарх мэдээллийг тодруулбал, “Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж, эм, эмнэлгийн хэрэгслийн импортын чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компанийн захирал Б.Д, Г, БНХАУ-ын иргэн Х нар юм байна.

З.Санждоржийн хувьд 2023 онд X Богдыг тодруулахтай холбоотойгоор сөрөг байр суурь илэрхийлж байсан нэгэн.

Тухайн тохиолдлоос өмнө Сажа Бандидын номын хүрдэн хийдийн тэргүүн Б.Отгонбаатарыг гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан хэрэгт яллагдагчаар татаж, анхан шатны шүүхээс ял шийтгэж байсан ч давж заалдах шатны шүүх түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн билээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4.1-т заасан буюу Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэх зүйл ангиар,

Х гэх гадаадын иргэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.10.1-т зааснаар "Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн бол 12-20 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан зүйл ангиар тус тус шалгаж байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
46 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 3, 2024 12:41

Эвгүй нөхөр.Лам гэхэд хар хэл амтай гэж!

Зочин
Зочин
4 сар 3, 2024 13:02

Ямар үр цацна түүнийгээ л хүртэнэ гэдэг. Нөгөө Хулантайгаа адил хийсэн муу үйлийн үрээ л эдлэх болж дээ!

Зочин
Зочин
4 сар 6, 2024 09:02
Reply to  Зочин

Хулан биднээс хавь илүү эх оронч хүн чам шиг суга энийг ойлгох уу

Зочин
Зочин
4 сар 6, 2024 11:51
Reply to  Зочин

ХУЛАН ТА ХОЁР ТЭР "ӨМНӨ ЗҮГ"-ИЙН ЭХ ОРОНДОО Л ҮНЭНЧ БАЙДГИЙМ БГАА БИЗ, БИ ЯАЖ ОЙЛГОХОВ ДЭЭ! ХА ХА

лам биш эрүүгийн хэрэгтэн шиг аашилдаг
лам биш эрүүгийн хэрэгтэн шиг аашилдаг
4 сар 3, 2024 13:09

Энэ Санждорж гэж хүн ер нь лам мөн үү. ламын хувцас өмссөн чөтгөр гэлтэй. хаана хэрүүл зодоон гарна, тэнд явж байдаг хүн. лам биш эрүүгийн хэрэгтэн шиг аашилдаг. тиймээс энэ хүний амнаас гарсан үгэнд ганц үгэнд итгэх �##�багүй.

иргэн
иргэн
4 сар 3, 2024 13:15

тар нь танигджээ.

Зочин
Зочин
4 сар 3, 2024 13:15

Яахын аргагүй энэ хүн хятад руу үргэлж ганцаараа явдаг, хятадууд сүйд болон угтаж авч, үнэтэй бууд�##�д буулган үйлчилж байхыг, өөрөө ч т�##� засан долигонож бхыг, дараа нь хэлмэрч өвөрлөгчийн хамт өвөрмонголд хаа сайгүй явж бхд нь 2 ч удаа таарч, энэ 2 циймэр маань харж л байлаа. Естой схн санагдаагүй...

Asr
Asr
4 сар 3, 2024 13:17

Mongolchuud bogdguigeer olon myangan jileer bolsoor irsen. Harin bogdtoi bolsonoor hamag Mongoliin huch n ugui bolj horshuuddee atguuldag ulbiisen humuus bolj huvirsan. Bogd bol hamag buzriin uur uurhai.

Зочин
Зочин
10 сар 16, 2024 09:32
Reply to  Asr

Түүхээ суд�##�. Толгой хоосон хүн бн

Зочин
Зочин
4 сар 3, 2024 13:38

Энэ нөхөр ч ганц богдын асуудлаар ч биш eр нь олон жил онжиго нь загатнаад байсан хүн дээ. Олон хавар нэгэндээ гэгч

иргэн
иргэн
4 сар 3, 2024 13:43

Бурхан Багшийн үед ийм эсэргүү нар байсын байна лээ.Киноноос нь харсан Девдат гээд. Энэ хүнтэй адил юм байна гэж бодогдож байсан.

Бат
Бат
4 сар 3, 2024 14:09

Энэ хүн ойлгомжтой хятадаас мөнгө авдаг юм шиг харагдаад байсан даа. Ер нь Богд хувилгаадыг тодруулахаа болих хэрэгтэй. Хятадын тоглоом л болно . Энэ хувилгаан гэгээнтэнүүд хэнд хэрэгтэй юм. Хятадын тусгай �##�бадын тоглох орон зайг л гаргаж өгч байгаа хэрэг . Энэ олон Гэгээнтэнүүдийн хэн нь хятадаас мөнгө авч байгаа бол. Түүхэнд үлдсэн юмыг түүхэнд нь үлдээх хэрэгтэй. Богдыг бас болимоор байгаан. Тэрнээсээ болж хоорондоо хэрэлдээд. Шарын шашныг хэмжээнд байлгах ёстой.

Зочин
Зочин
4 сар 5, 2024 06:02
Reply to  Бат

хятадаас тодорч байх уу тэгээд м�##� аа

Зочин
Зочин
4 сар 3, 2024 18:52
Reply to  Бат

Шарын шашин монголд огт хэрэггүй

Зочин
Зочин
4 сар 3, 2024 14:25

Гандан хийдийн хамба Чойжамц, Гарамжав авгай хоёрын сунгасан гар хэр урт болохыг харуулж байгаа нь энэ

Энхээ
Энхээ
4 сар 3, 2024 14:27

Нэгэнт тодорсон Богдын т�##�аар гэмгүй хүнийг хэлмэгдүүлэх хэрэг бну да!?Дахин 37 он бий болох бий дэ!Бид чин үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ардчилсан нийгмийг 1990онд бүтээсэн биш билүү?!Үүний оронд ард түмнийг гуйлгачин болгож байгаа нүүрсний хэргээ шийдээч дэ!!!

Зочин
Зочин
4 сар 3, 2024 15:15

Өөрийнхөө нууц хүүг нэр дэвшүүлэх гээд чадаагүй гэсээн

Зочин
Зочин
4 сар 3, 2024 15:51

Санждорж онцгүй хүн байж мэднэ. Гэхдээ түүний тэмцэлдэж асан Чойжамц энэ хоёрыг харьцуулж үзэх хэрэгтэй. Чойжамц хамбын эсрэг хэн ч дуугарч чадахгүй байхад л ганцаараа тэмцэж байсан хүн шүү. Чойжамц хамба бол нийтийн �##�бан тушаа-л эрхэлдэг. Санждорж бол шашны хувийн байгууллагын тэргүүн. Үүрэх үүрэг хариуцлагаараа өөр. Гэтэл фактаараа бол Чой хамба авилгач, эдийн засаг, улс төрийн бүлэглэлүүдийн эрх ашигт үйлчилж байсан болох нь баримтаар тогтоогдсон. Тэрээр асар их хэмжээтэй хэд хэдэн газрын наймаанд оролцож хувь авсан, Миат-н хоолны катерингийн үйлчилгээг 20-иод жил ямар ч тендергүйгээр хамаара-л бүхий компаниараа дамжуулан эрхлэж байсан, бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн жасыг ямар нэг баримт, тайлангүйгээр өөрийн үзэмжээр захиран зарцуулж байсан, Батцагаан дуганы барилга угср�##�тын төсвийг 3 тэрбумаас 14 тэрбум хүртэл өсгөхөд дэмжиж нөлөөлсөн болох нь нэгэнт тодорхой болжээ. Нөгөөтэйгүүр Санждоржид гадны тагнуултай хамтарч ажилласан гэх хэргийг үүрүүлэх боломжгүй. Яагаад гэвэл тэр нийтийн а-лбанд ажиллаж байгаагүй, төрийн а-лбан тушаа-л эрхлээгүй. Тэрээр хувийн ашиг сонирхлоор гадны, дотны а-ливаа нэгжтэй хамтарч ажиллах бүрэн эрхтэй, Монгол улсын иргэн хүн. Х богдыг тойрсон маргаан бол ихээхэн ужиг, олон та-лтай луйврын шинжтэй процес юм шүү. Эрх баригч нам, өөрийн гишүүн, олигарх Гарамжаваар дамжуулан энэ хэрэгт оролцсоноороо өөртөө Зоригийн хэргээс дутахгүй гай түйтгэрийг дуудаж буй хэрэг юм шүү. Бнхау-н тагнуулын байгууллагад ашиглагдаж, төрийн дээд а-лбанд 30-аад жил ажилласан Ц.Нямдорж гэх хүн энэ намын хамгийн нэр хүнд бүхий гишүүн мөн. Энэ бол факт. Гэвч түүнд хэрэг үүсгээгүй. Энэ нам шарын шашнаар оролдсоор байгаад эцэст нь энэ шашинд дийлдэж мөхөх тавьлантай байж магадгүй. Нэг удаа Улаан нам Шарын шашныг дийлсэн. Одоо харин юу л бол доо.

Зочмн
Зочмн
4 сар 3, 2024 21:01
Reply to  Зочин

Яг үнэн!

Зочин
Зочин
4 сар 3, 2024 18:56
Reply to  Зочин

Яг үнэн

Зочин
Зочин
4 сар 3, 2024 16:03

ЭРХЭМСЭГ ЛАМТАН НЭГ ХУДАГТ БАЙГАА ХУЛГАЙЧ НАРТ ХИЙМОРЬ СҮЛДИЙГ НЬ ДУУДАЖ ШҮҮХ ХУРАЛД ОРОХОД НЬ ТАРИА БУДАА ӨГЧ ШҮҮГЧ НАРЫН ӨӨДӨӨС ЦАЦУУЛЖ ТҮЙ ТҮЙ ГЭЭРЭЙ. ЧИ НААНАА ЗҮГЭЭР Л БООВОО СААГААД ХЭВТЭЖ БАЙЖ БОЛОХГҮЙ НОМ СОНИНГОО САЙН УНШИЖ ХОЙЧ ҮЕДЭЭ БИТГИЙ ГАТНУУЛ ХИЙГЭЭРЭЙ ГЭЖ СУРГААД ХЭВТЖИЙДАА МЭДСЭН БОЛ ГАТНУУЛ ХИЙЖ ДАЛЧИГНАХГҮЙ БАЙЖ ДЭЭ ЛАМТААН

Зочин
Зочин
4 сар 3, 2024 16:04

Хүчиндэгч

З.САНЖДОРЖ
З.САНЖДОРЖ
4 сар 3, 2024 16:11

ХЭДЭН НОГООН НЬ ХАА ЮМ !

Зочин
Зочин
4 сар 3, 2024 16:41

Хар хэл амтай хэрүүл хийж явдаг, дээр үед гандангаасаа хулгай хийж байсан хүн юу ч хийж магадгүй

ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХ ХЭРЭГТЭЙ
ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХ ХЭРЭГТЭЙ
4 сар 3, 2024 17:41

Энэ улсад чинь сөрөг үзэл бодолтой янзбүрийн хүмүүс байх юм. Жишээ нь: Баян-Өлгийн хэсэг казак дарга нар нутаг орны нэр улсыг өөрчилсөн л гэнэ, тэгтэл яруу найрагч бүсгүйг Х богдын эсрэг бсан л гэх юм, одоо үүнтэй хамсаатан л хамба лам болж ч байх шиг...Гэтэл цаана чинь манайхан мэддэг мөртлөө мэдээгүй царайлаад бдаг Сү.Батболдын т�##�аар гадны хэвлэл, тэр дундаа гадны хуулийнхан илрүүлээд байхад л хав дараад байгааг ойлгохгүй бна. Манай хуулийнхан ингэж л мөнгөтэйд бөхөлздөг... Ер. сайд нь ерөнхийлөгч бсан Элбэгдоржийн хууль бус үйлдлийг ярилаа. Шийдэж чадахгүй төр, хууль байгаад яахын бэ??? Чадвартай хүмүүсээ сонгон ш�##�гаруулаад байгаа сураг дуулдах юм.... гэсэн ч таг чиг хэвээрээ.... яах гээд бгаа засаг төр вэ??? ойлгомжгүй. Чадахгүй бол чаддагт нь өгөөд наад асуудлуудаа шийдүүл.... яасан удаан юм бэ? хугацаа хожих гээд бна уу???

Зохиолч Л. Пүрэвдорж
Зохиолч Л. Пүрэвдорж
4 сар 4, 2024 19:38

Авилгын системийг бүхлээр нь төрөөс �######�уулахгүйгээр юу ч сайжрахгүй дээ. Энэ асуудлыг сонгуулиар Монголын 1, 3 сая сонгогч л хийж чадна. Өөр хэн ч яагаад ч авилгын системээс төрийг чөлөөлж авч чадахгүй.

Зочин
Зочин
4 сар 3, 2024 18:08

Энэ 10 богд жинхэнэ богд мөнүү? Ямар их хүн энүүнээс болж �##�ь муугаа үзэж бнаа. Буянтай хүн цагаан мөр татуулдагсан. Энэ их хар мөртэй хүүхэд юмаа. Одоо ингэж бгаа юм чинь том болоод хэдэн монголчуудыг хиаруулах биш биздээ

Зочин
Зочин
4 сар 5, 2024 06:03
Reply to  Зочин

хужаагийн үг байна

Зочин
Зочин
4 сар 3, 2024 18:50

Төв гандангийнхаа зэс гуулин баримлуудыг хулгайлан зарж баяжсан нөхөр гэсэн яав�##� ч яаж мэдхээр гар даа

Зочин
Зочин
4 сар 3, 2024 19:02

Х Богдыг тодруулахад Баттулгын хүүхдийг оруулах гэж улайран хөөцөлдсөн нөхөд л уравсан хулгай болж бна гэж ойлговол зөв үү ?

Зочин
Зочин
4 сар 3, 2024 21:41

Энэ ламтан Чой хамбатай байнга арц�##�даж толхилцдог овоо нөхөр байсан одоо дуулгавартай болох байх аа

Зочин
Зочин
4 сар 4, 2024 01:20

Илүү дутуу юм яриад ш�##�чиганаж байдаг Та нарын Богд энэ тэр гэж юу байдаг юм Ер нь Богд энэ тар Түй ч хамаарахгүй шүү Нүгэлдээ дийлдэхээр лам Богд гэж стресс хямр�##�аа тайлах чамаан оронцоглодог байх даа

Зочин
Зочин
4 сар 4, 2024 03:35

Үнэн зөвөөр шийдээсэй

Зочин
Зочин
4 сар 4, 2024 07:38

гитэдийн тагнуул туршуулууд бүр их олширлоо.нөгөө шөнө дөлөөр гитэдуудтэй сэм бууд�##�д уулзаж архиддаг гишүүн бас но их тэй

Зочин
Зочин
4 сар 4, 2024 10:22

Богд нь тодроо биз дээ. Өнгөрсөн хойно нь ш�##�гаад бариад хэрэг бдаг юм болов уу? Төрийн ордонд бдаг, бгаа, бсан Хятадын Тагнуулчидаа яах вэ? ТЕГ ын дарга нь нэр цохоод хэлээд л бдаг ш дээ.

Эх оронч нийгэм судлалын доктор
Эх оронч нийгэм судлалын доктор
4 сар 4, 2024 13:28

Хулан энэ Санждорж хоёр бол өвөр түрүүдээ орцгоосон тагнуулууд шүү дээ. Хоёуланг нь �##�ах хэрэгтэй. Өмхий бузарууд!!!!

Зочин
Зочин
4 сар 4, 2024 22:04

Энэ хүн төрийн ямар нууц мэдээлэл бу�####�д дамжуулах юм бэ? Логик нь? Хувийн байгууллагын төлөөлөл шүү дээ.

Цог
Цог
4 сар 4, 2024 23:14

Ээгийн хүн ч ийм төстэй сэтгэгдэл бичихэд бас ш�##�гуулна гэсэн үг үү. Шоронд шаах вий дээ кк. Богдоо таних ууу ? гэх байтугай лам бөхөөр яадын гэвэл эвгүй үед АТГ, ТТГ д дурын нэг нь шургахад л дуусах юм ыайх даа. Ойлгомжгүй мэдээ бна

Зочин
Зочин
4 сар 5, 2024 05:58

юмны учир ил болсоор байна шун�##�аа дийлэхгүй Хулан яах аргагүй эх орноо зольсон хүн Өнөрөө гэгч хүүхэн мөн нөгөө т�##�аас нь ажилласан үүнийг яагаад суллаад байна вэ хөрөнгийг нь хурааж жаравгар амыг нь хамжааргатай болгох хэрэгтэйшт, таг харанхуй энэ хүүхэн олон с�##�барыг бусниулсан шүү одоо Нацагдорж Дамбажав гэх хамбуудын хэрэг гарах вий

Зочин
Зочин
4 сар 5, 2024 07:09

Үнэнэл баигаа да хэрвээ тийм бол өршөөл үгүйгээр устаг

Заяа
Заяа
4 сар 5, 2024 11:23

МУУ ХУЛГАЙЧ

Зочин
Зочин
4 сар 5, 2024 17:01

Эд нар ямар юмаар тагнуул хийдэг юм болдоо. Өөрсдөө бүх баялагаа гадаадынханд ил д�##�д зарсан нь жинхэнэ тагнуул гэж хэлж болох байх шүү

ССС
ССС
4 сар 6, 2024 02:23

Санждорж ч эртний эвгүй буруу яриатай, гаж сэтгэхүйтэй хүн дээ юу ч хийж болзошгүй

Монгол
Монгол
4 сар 6, 2024 08:16

Зөв адгийн тэнэг луйварчин хулгайч байгаа юм. Мөнгөний төлөө Эх орон ард түмэн сүнсээ ч худ�##�дахад бэлэн шун�##�ын тулам луйварчин

Ганбаа
Ганбаа
4 сар 6, 2024 08:32

Хятадын бууны нохой

Зочин
Зочин
7 сар 22, 2024 21:54

Би л хувьдаа ганданд итгэхгүй удаж байгаа. Тэр бандиддаг асууд�##� зэрэг...муу муухай бүхэн тэнд байна гэж болдог...Өнөрөө ч энэ т�##�аар яриад явж л байсан. Хэлмэгдүүлэлт л гэж ойлгож байна. Харин ч зөв ярьдаг тэмцдэг байсан хүн. Даншиг наадамд оролцуулахгүй хавчдаг байсан. Тэмцэхээс ч өөр аргагүй байсан

Холбоотой мэдээ

Back to top button