ДЭЛХИЙ

425 сая еврогийн үнэтэй Франц дахь эртний цайзыг монгол хүн авах сонирхлоо илэрхийлжээ

Францын нийслэл Парис хотоос холгүй орших бөгөөд 1100 онд баригдсан. 2500 акр талбайг эзлэн орших Chateau d’Armainvilliers цайзыг 425 сая еврогоор зарахаар болж уг өрсөлдөөнд монгол хүн саналаа ирүүлсэн талаар Barron's 2024 оны дөрөвдүгээр сарын 17-нд мэдээлжээ.

Эйфелийн цамхагаас 30 милийн зайд орших Chateau d’Armainvilliers цайзыг Ротшильдын гэр бүлийн гишүүн, хожим нь Мароккогийн хаан эзэмшиж байсан. Францын хувьсгалын үеэр хэсэгчлэн сүйрсэн ч Доувилл шилтгээнийг шинэчилж засвар хийсэн. Сэргээн засварласан шилтгээнийг 1877 онд Эдмон де Ротшильд худалдаж аваад, илүү орчин үеийн байгууламжаар шинэчилж сольсон.

Мароккогийн хаан II Хассаны хүү нь уг эзэмшлийг 2008 онд Ойрхи Дорнодын нэгэн эрхэмд 200 сая еврогоор зарсан ч шинэ эзэн нь тус цайзыг огт ашиглаагүй гэнэ. Гурван давхар цайз нь 100 өрөө, гурван цахилгаан шат, 17 унтлагын өрөө, машины зогсоол, 50 морины жүчээ, ажилчдын орон сууц зэрэг 36 төрлийн барилга байгууламжаас бүрддэг байна.

Хэрэв уг үл хөдлөх хөрөнгө 425 сая еврогоор зарагдвал дэлхийн хамгийн дэлхийн хамгийн өндөр үнэ бүхий цайзын амжилтыг эвдэх аж.

Үл хөдлөх хөрөнгийн борлуулалтыг хариуцаж буй Игнас Мювиссэн "Энэ худалдаа хөшигний ард явагдах бөгөөд өргөн уудам газар нутаг, хөгжлийн боломжоороо онцгой ялгарна. Цайзыг худалдаж авахаар Зүүн европоос нэг, азиас гурав, монголоос нэг худалдан авагч аль хэдийн сонирхлоо илэрхийлээд байна" гэжээ.

Нью-Йорк хотын Central park-аас гурав дахин том талбайг эзлэх тус эдлэнд гольфын талбай, орон сууц, бүр худалдааны төвүүд ч байгуулах боломжтойг тэрбээр онцолжээ.

Эх сурвалж: https://www.barrons.com/

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Nuursnii hulgaichuud avaa biz shalgah heregtei

JAMBAA
JAMBAA

MANAI HULGAICH NAR TSAIRCHEE SHUUD DUUJLEH HEREGTEI

Холбоотой мэдээ

Back to top button