Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин: Украины хямралыг дуусгах БНХАУ-ын шийдлийг эерэгээр дүгнэж байгаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ долоо хоногт БНХАУ-д айлчлах төлөвтэй байгаа юм.

Тэрбээр айлчлалынхаа өмнө “Xinhua” агентлагт ярилцлага өгсөн байна. Өнөө өглөө /2024.05.15/ нийтлэгдсэн тус ярилцлагад Путин Украины хямралыг энхийн аргаар зохицуулах Хятадын төлөвлөгөөг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Путин Бээжинг хямралын ард юу болоод байгааг бүрэн ойлгож байгаа хэмээн ОХУ нь хоёр жил гаруй үргэлжилсэн мөргөлдөөнийг шийдвэрлэхийн тулд яриа хэлцэл хийхэд нээлттэй хэвээр байгаа гэсэн юм.

БНХАУ жил гаруйн өмнө Украины дайныг шийдвэрлэх ерөнхий зарчмыг тодорхойлсон 12 зүйл бүхий баримт бичгийг гаргасан. Гэхдээ тус бичигт нарийн ширийн зүйлсийг тусгаагүй.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн сард тэрхүү саналыг “Хятадын агуу соёл иргэншил хэлэлций хийхийг санал болгосон үндэслэлтэй төлөвлөгөө” хэмээсэн бай.

Украины дайн эхлэхээс өмнө БНХАУ, ОХУ хоёр нь хязгааргүй нөхөрлөлийн тунхагт гарын үсэг зурсан билээ. Дайн дэгдсэний дараа хоёр улсын харилцаа илүү ойртоод байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-15 16:27

Чөтгөрийн муу фашист одоо л үнэнд гүйцэгдэж бна уу даа !

Холбоотой мэдээ

Back to top button