Нийгэм мэдээ

"Сургууль, цэцэрлэгийн хүүхдийг замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгтэй болгох AR технологид суурилсан хичээлийг нэвтрүүлсэн"

Зам тээврийн осолд хүүхэд их өртөж байгаа нь жолооч, эцэг эх, асран хүмүүжүүлэгчдийн анхаарал болгоомжгүй, буруу үйлдлээс болдог ч замын хөдөлгөөнд оролцох мэдлэг олгох сургалтууд зохион байгуулж буйг албаныхан мэдээллээ.

Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Б.Очирбат "Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилсан сэргийлэх чиглэлээр "Аюулгүй амьдрах ухаан" хичээлийн хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн ЕБС-ийн сурагч, багш нарт замын хөдөлгөөний дүрмийн хичээл орох 200 гаруй сургагч багшийг бэлтгэж, сургалтын гарын авлагыг хэвлүүлж, сургуулиудад хүргүүлэх ажлыг зохион байгуулаад байна.

Хичээлийн жилийн гуравдугаар улиралд төр, хувийн хэвшлийн 205 орчим сургууль дээр жолооч бэлтгэх сургалтын байгууллагын замын хөдөлгөөний дүрмийн багш нартай хамтарсан сургалтыг явуулсан" гэлээ.

ТЦА-наас хүүхдийг багаас нь замын хөдөлгөөнд оролцох зөв дадалд сургах чиглэлээр AR технологид суурилсан хичээлийг бэлтгэжээ. Уг хичээлийг хөдөө орон нутагт хэрэглэх боломжтой, дата шаардахгүй юм байна.

Зам хөндлөн гарахдаа гарцаар гарах, голын хажууд тоглож болохгүй, машины урдуур гүйж болохгүй зэрэг хичээлд агуулгыг тусгаж, 2D буюу AR технологиор хөдөлгөөнтэй байдлаар харуулсан байна. Хичээлийг 21 аймгийн 365 сумын сургууль, цэцэрлэгт нэвтрүүлжээ. Ингэснээр хүүхдүүд цэцэрлэг, сургуульд байхдаа замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгтэй болно гэж үзсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button