Liberum: Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж авлигын скандалд холбогдсоор байна

Олон улсын Liberum хэвлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид холбогдох нийтлэл гарсныг орчуулан хүргэе.
Тус нийтлэлийг Альберто де Лука бичжээ.
Хэдийгээр Монгол Улс дэлхийн хамгийн том газар нутагтай орнуудын нэг (1.5 сая хавтгай дөрвөлжин км, 19-р байр) боловч хүн амынхаа тоогоор дэлхийн хэмжээнд 121-д жагсана. 3 сая гаруй хүн амтай. Барууны уншигчдын анхаарлыг маш ихээр татсаар байгаа цөөхөн үндэстний нэг болох нь гарцаагүй. Дэлхийн аялал жуулчлалын газрын зурагт хараахан ороогүй ч адал явдал хайсан аялагч нарын харьцангуй цөөн хүмүүс зочилдог хэвээр байна.
Дэлхий дахинд танигдсан, хамгийн алдартай монгол хүн бол Чингис хаан. Тэрбээр 13-р зуунд Монголын эзэнт гүрнийг байгуулсан бөгөөд энэ нь хожим түүхэн дэх хамгийн том хуурай газрын гүрэн болсон юм. Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Монголоос ирж буй улс төрийн мэдээ мэдээлэлд маш бага хэсгийг зориулдаг.
Чухам иймээс бид “The Liberum” сэтгүүлдээ Ц.Элбэгдорж болон зарим нийгмийн зүтгэлтнүүдтэй холбоотой, хэд хэдэн анхаарал татах баримт бичиг олж авснаа дэлгэхээр шийдэв. Нарийвчлэн шалгасны дараа баримтуудыг ил болгох ёстой нь тодорхой болсон юм.
Ерөнхий сценарийг ойлгохын тулд Монголын улс төрийн тавцанд Монгол ардын нам, Ардчилсан нам голчилдгийг мэдэх хээгтэй. Тэд шударга, ардчилсан тогтолцоонд эрх мэдлийг ээлжлэн барьдаг.
Гэсэн хэдий ч “The Liberum”-д ирсэн баримтууд нь төрийн өндөр албан тушаалтнуудад холбогдож байгаа юм. Бидний анхаарлыг татсан хэргийн нэг нь уул уурхайн “Ачит ихт” компанитай холбоотой. Уул уурхай бол Монгол Улсын экспортын 90 хувь, ДНБ-ий 25 хувийг бүрдүүлдэг үндэсний томоохон салбар юм.
Энэхүү компани нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын бөгөөд АН-ын Тамгын газрын дарга асан Пунцагийн Цагааных.
2019 онд Монголын эрэн сурвалжлах сэтгүүлч П.Цагаан нь тус үйлдвэрийг удирдаж байхдаа өмчлөх гэрээ хэлэлцээр байгуулсныг илрүүлсэн юм.
Саяхан буюу 2024 оны дөрөвдүгээр сард Ц.Цагаан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хоёрын хооронд цахилгаан станцтай холбоотой 13 сая ам.долларын гүйлгээний талаар ярилцаж, үүнийг сонгуулийн зорилгоор ашиглах гэж байсан талаар олон нийтэд ил болгосон.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн (2009-2017 он) Ерөнхийлөгчийн ордноос 21 зураг алга болсонтой холбоотой бас нэгэн ээдрээтэй хэрэг бий. UBNews болон 24tsag мэдээллийн сайтуудын мэдээлснээр эдгээр зургууд саяхан Ц.Элбэгдоржийн хүргэн ах Х.Х.Болдбаатарын гэрээс олдсон байна.
Хэрэв энэ нь батлагдвал экс ерөнхийлөгч тун эвгүй амаргүй байдалд орохоор байна.
Гэвч хамгийн ээдрээтэй үйл явдал бол 36 настай Санжаасүрэнгийн Зориг 1998 оны аравдугаар сард Ерөнхий сайдад нэр дэвшихээс өмнөхөн нь, гэтээ хутгалуулж амиа алдсан. Нью-Йорк Таймс сонинд энэ талаар мэдээлж байв.
Хэдийгээр нэр бүхий хүмүүс энэ аллагын хэрэгт ял сонссон ч эрүү шүүлт тулгаж, хүчээр хэрэг хүлээлгэсэн гэх үйл явц бий, тун маргаантай. Эдгээр шалтгааны улмаас хэрэг хэзээ ч шийдэгдээгүй гэж ихэнх хүмүүс үздэг. С.Зориг тухайн үед авлигын сүлжээг эрсдэлд оруулах байсан, иймд аллага бол улс төрийн шинжтэй гэж олон хүн хэлдэг.
Эндээс тодорхой харагдаж байгаа зүйл бол Монгол Улсын улс төрийн тогтолцооны талаарх мэдээллийг хайж үзвэл, тус улсад эрх мэдэл, мөнгөний ээдрээтэй сүлжээ байдаг юм байна. Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд авлигатай тэмцэгч гэдэг нэр хүндээ бататгаж буй.
Латинаар бид Fiat iustitia ut non ruat caelum буюу “Шударга ёс ноёрхох болтугай” гэж хэлдэг. Гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байгаа Монгол Улсын төлөө хууль, хяналтын байгууллага нь ажиллаасай.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ШАР ХАДНЫ ГАЛЗУУГИЙН ЭМНЭЛЭГ АЖЛАА ХИЙГЭЭГҮЙ ЭНЭ СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ СОНИН ГАР ӨСӨХДӨӨ ӨЛӨН ЗЭЛМҮҮР ӨСӨЖ ЭНЭ ӨШИРХЛӨӨ МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭС АЙМААР ХАТУУ АВСАН.ГУТЛАА ТОСЛООД ЗАНГИАГАА ЗҮҮГЭЭД ИРНЭ ГЭСЭН ЭНЭ НӨХӨР ОДОО АМЕРИКАД НААШААГАА ДУНД ХУРУУГАА ГОЗОЙЛГООД НУГ НУГ ИНЭЭГЭЭД ОЮУНЭРДЭНЭЭ ЧИ МИНИЙ ДОТОР ТҮРЭЭСГҮЙ МАШ УДААН ОРШИН ТОГТНОНО ГЭЭД СУУЖ БАЙНА.АЛУУРЧИН ХОРЧИН ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨ ХҮНЭЭР АЙМШИГТАЙ ТОГЛОДОГ ЭНЭ ХУЛГАЙЧИЙГ МОНГОЛЫН ТӨР ҮНЭНДЭЭ ДИЙЛЭХГҮЙ БОЛОЛТОЙ .ХЭРЭГ НЬ ИЛРЭНЭ ГЭЖ АЙГААД АМЕРИК УЛСАД ЗУГАТААЖ ОЧСОН ТЭНД ОЧООД ӨРГӨЖ АВАХ НЭРЭЭР ЗОЛИГТ ГАРГАХААР ТООЦООЛСОН ХУВЬ ЗАЯАНЫ БҮРХЭГ ОХИД ХӨВГҮҮДЭЭРЭЭ ШАТАР ТОГЛООД СУУЖИНА ЭНЭ ЛАЛАР НҮГЭЛ НЬ ЭРҮҮЛ БУС НҮДЭЭР НЬ ГАРНА ӨТГӨН ШИНГЭН НЬ БООВ АРЫХ НЬ СҮВЭЭР ЗОГСОЛТГҮЙ ГООЖИХЫН ЦАГТ ХЭТ ИХ ОРОЙТСОН БАЙХ ВИЙ
Оюүнэрдэнийн ээлжит бүтэлгүй захи�##�гат нийтлэл бн дө
Elbeg ovoo muu gar odoo garah gartsgui bolj bnadaa.
Fiat justitia ruat caelum /Let justice be done, though the heavens may fall./ гэдэг ажээ.
Элбэгдоржийн бодит үнэний т�##�аар хамгийн эхлээд элчин сайд нарт хуулийн байгууллага �##�бан ёсны мэдээлэл хийх хэрэгтэй хэл муугаас буруу мэдээлэл очих т�##�тай
Өөрөө ирэхгүй, хууль очиж аваач. Юу хүлээгээд байгаа юм бэ.
Энэ солитой хятад Ховдынх биш шүү.Нутгийн нэр гутаасан ноён солиотыг шүүх прокорын баг хамт олонтой нь хамт байх газарт нь байлгах цаг нь болжээ.
Захи�##�гат нэвтрүүлэг . МАН сонгууль ойртонгуут дайсныгаа газар дор ортол нь хэлдэг муу аргатай. Найман жил юу ч хийлгүй унтчихаад гэнэт сэрсэн юм шиг урд нь хичнээн жил ш�##�гуулж юу ч олоогүй иргэнээ дахиад ш�##�гах юм гэнээ...
Хүзүүгүй хулгайчийг хурдан авчирч дүүжил