С.Баярцогт, Б.Хурц нар СЕХ-нд биш намдаа "жийгдсэн"

Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр /2024.05.30/ хуралдаж, 154 хүний нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан тухайгаа өнөөдөр нийтэд мэдээлэв.
Тэдгээр жагсаалтад, АН-аас нэг, МАН-аас гурав, бие даагчдаас долоо, бусад намаас 143 байгаа нь анхаарал татав. Улмаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр АН-аас С.Баярцогт, Б.Хурц нарыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан гэдэг мэдээлэл цацагдсан. Тэгвэл СЕХ тэднийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах биш нам нь тэднийг "жийсэн" билээ.
Тодруулбал, АН-ын удирдлагууд ҮБХ-ны хуралдаанаас гаргасан нэр дэвшигчдийн жагсаалт бүхий 32-р тогтоолоо хуульч Д.Оросоогоор дамжуулан СЕХ-нд хүргүүлсэн байдаг. Энэхүү тогтоолд тэдний нэр байгаагүй буюу намаасаа нэр дэвших эрхээ авч чадаагүй гэсэн үг юм.
Энэ тухай АН-ын дарга Л.Гантөмөр, УИХ дахь АН-ын бүлгийн тэргүүн О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар нар энэ даваа гарагт мэдээлэл хийхдээ тодорхой хэлж байв. УИХ-ын гишүүн Н.Ганибал ч батлан ярьсан /линк/.
С.Баярцогтыг жагсаалтын дэслэлийн ест, Б.Хурцыг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн X тойргоос хассан.
СЕХ, "Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн “Ардчилсан намаас Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэх тухай” 32 дугаар тогтоолоор С.Баярцогт, Б.Хурц хүний нэр ирээгүй" гэлээ.
Харин тавдугаар сарын 29-нд Б.Хурц Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нэр дэвшилттэй ххолбоотой асуудлаараа нэхэмжлэл гаргаад буй талаар бид мэдээлсэн /линк/. Улмаар өчигдөр /2024.05.30/ 22.00 цагийн үед шүүх хурал болсон ч “Бүрдэл хангалтгүй гэх шалтгаанаар хойшлуулсон" гэх мэдээлэл бий.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Lu shine nyalh amragaa haij l namiin darga bolson busad n sonin bish ee altnii uurhaitai tuundee l hurungu oruulna shu
Az jargal husey
Shine avgaigaaa Nevtruulegch bolgoj uguurei hevleliinn shagnaliin uguudd goy Versace dresss umsguud 2 nudee hujirlaatsgaana bizee geed saihan huuhen shuu tanai namiin uvguchuud ih durtai
Шоронд хатаж байх ёстой 2 шүү .
АНамынхан өөрсдөө хасчихаад Сонгуулийн ерөнхий хороо хассан юм шиг ойлгуулах гээд байхын?
ГАНТӨМӨР ЭР ХҮН САЙН БАЙНА
Хурц,Баярцогт 2 бол хулгайч луйварчин алуурчид шүү дээ.УИХ-д орж амиа хоохойлох санаатай байгаа новшнууд шүү дээ. Өндөр төрийн босгоор алхах нүүргүй болсон хогийн гаруудыг хэзээ ч бүү нэр дэвшүүлж.Шоронд хийж хөрөнгийн яаралтай хурааж ав.
Хурц шорондоо залар даа