Нийгэм мэдээ

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Киргиз рүү шилжүүллээ

Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчооноос үндэстэн дамнасан санхүүгийн залилах гэмт хэрэг үйлдэж, Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Бүгд Найрамдах Киргиз Улсын иргэн “Б”-г 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын нутаг дэвсгэрт орогнож байхад нь илрүүлэн, баривчлан саатуулсан юм. 

Уг этгээдийг шилжүүлэн авах зорилгоор Бүгд Найрамдах Киргиз Улсын Интерполын Үндэсний төв товчооны тусгай бүлэг манай улсад ирсэн бөгөөд өнөөдөр буюу 2024 оны 7-р сарын 9-ний өдөр Киргиз Улсын талд шилжүүлэн өглөө.

Монгол Улсын талаас шилжүүлэн өгөх ажиллагааг ЦЕГ, ХЗДХЯ, ГХЯ, УЕПГ хамтран зохион байгууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button