УЛС ТӨР

ЧУУЛГАН: Дутуу ирцтэй хуралдаанаар С.Эрдэнийн санаачилсан төсөл УНАЛАА

Улсын их хурлын нэгдсэн чуулган 11.00 цагт эхэлсэн. 11 цагийн байдлаар 18 гишүүний ирцтэйгээр эхэлсэн чуулганаар хамгийн түрүүнд С.Эрдэнийн санаачилсан Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж О.Баасанхүү гишүүн, “Чуулганы хуралдаанд яг одоо 18 гишүүн байна, ирцээ бүрдүүлж байж, чуулганаа эхлүүлмээр байна. Тэгэхгүй бол хэлэлцэх асуудлууд унах гээд байна” гэсэн юм.  

Улмаар УИХ-ын дарга Г.Занданшатар, “Малчдын зөвлөгөөн болж байна, эмэгтэйчүүдийн арга хэмжээ болж байна. Гэхдээ гишүүд санал хураалтад оролцоно шүү” гэв.

Ингээд 18-хан гишүүний ирцтэйгээр өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн хуралдаанаар хэлэлцээд санал хурааж чадалгүй хойшлуулсан Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслөөр санал хураахад гишүүдээс дэмжлэг хүлээж чадалгүй уналаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button