Нийгэм мэдээ
Монголчууд Тайландад 60 хоног визгүй зорчдог боллоо

Тайланд олон улсын жуулчдад зориулан визний бодлогоо шинэчиллээ. Энэ талаар тус улсын ерөнхий сайд Срэтта Тависин хоёр өдрийн өмнө “93 орны иргэд Тайландад 60 хоногийн хугацаанд визгүй зорчино” хэмээн зарласан юм.
Ингэхдээ өмнө нь 30 хоног визгүй зорчих эрхтэй байсан 70 орны иргэдийг 60 хоног болгож сунгасан аж. Үүнд, Монгол, Казахстан, Энэтхэг, Орос, Хятад, АНУ зэрэг орон багтаж байна.
Манай орны иргэд 2008 оны нэгдүгээр сарын 13-наас хойш Тайландад 30 хоног визгүй зорчдог болсон билээ. Тус улс энэ оны эхний зургаан сарын байдлаар 17.5 сая жуулчин хүлээж авсан бөгөөд эдийн засагт нь аялал жуулчлал чухал үүрэг гүйцэтгэдэг.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.