Бангладешт болсон үймээний улмаас 32 хүн амиа алджээ

Бангладешт болсон үймээний улмаас 32 хүн амиа алдсан тухай BBC агентлаг мэдээллээ.
Оюутнууд жагсаж буйн шалтгаан нь төрийн албан дахь нийт ажлын байрны гуравны нэгийг 1971 оны тусгаар тогтнолын төлөөх дайнд /Пакистанаас тусгаарлахын төлөөх/ оролцсон ахмад дайчдын төрөл төрөгсдөд олгодог тогтолцоог өөрчлөхийг шаардаж байгаа явдал юм.
Жагсагчид ба цагдаа нарын хооронд болсон мөргөлдөөний улмаас нийслэл Дакка хотод олон арван хүн амиа алдаж, хэдэн зуун хүн шархаджээ.
Бангладешийн оюутнуудтай эв санааны нэгдэлтэй байгаа илэрхийлэн Энэтхэгийн олон зуун оюутнууд Бүх Энэтхэгийн ардчилсан оюутнуудын байгууллагын удирдлага дор Калькутта хотын гудамжнуудад жагсаал зохион байгуулжээ.
Бангладешийн эрх баригчид улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлаж, интернэтийн сүлжээг хаасан ба зарим газарт телефон утасны сүлжээ ажиллахгүй байгаа аж.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.