ДЭЛХИЙ

“Yomiuri Shimbun” сонинд: Япон улс Монголын батлан хамгаалах салбарыг дэмжих сонирхолтой

Япон улсын 100 дахь ерөнхий сайд Кишида Фумио Монгол улс болон төв азийн орнуудад айлчлах талаар энэ оны зургаан сард мэдэгдэл гарч байсан.

Тухайн үед уг айлчлалын ач холбогдол нь “Умард солонгост барьцаалагдсан японы иргэдийг суллуулахад умард солонгостой эртнээс найрсаг харилцаатай байсан Монгол улсын дэмжлэгийг ашиглах” гэж яригдаж байсан.

Тэгвэл өнөөдөр Японы “Yomiuri Shimbun” сонинд "Хоёр улсын засгийн газрууд батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах, цэргийн техник хэрэгсэл, технологи нийлүүлэх талаар хийж буй хэлэлцээр эцсийн шатандаа орсон бөгөөд энэ сард хийгдэх айлчлалын үеэр энэ тохиролцоо баталгаажих төлөвтэй байгааг албаны эх сурвалж мэдээлж байна" гэжээ.

Мөн уг нийтлэлд, Японы засгийн газар Монгол улсыг өөрийн газраар хиллэдэг хөршүүд болох ОХУ, БНХАУ-аас хараат байдлаа бууруулах, тус улсын үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх явдалд дэмжлэг үзүүлэх сонирхолтой. Иймдээ нийтлэг үнэт зүйл, зорилгын хүрээнд батлан хамгаалахын салбарт нь дэмжлэг үзүүлдэг орнуудын тоонд Монгол улсыг албан ёсоор нэмж оруулах эрмэлзэл бий. Монгол улс нь БНХАУ, ОХУ-тай эрчим хүч, логистикийн хувьд өргөн уялдаа холбоотой боловч энэ хоёр орноос хэт хамааралтай болохоос зайлсхийж ирсэн. Түүнийхээ тулд монгол улс “гурав дахь хөрш” орнуудтай тогтоосон харилцаагаа бэхжүүлэх бодлого баримталдаг. Эдгээр “гурав дахь хөрш” орнуудын нэг юм Япон улс юм" хэмээжээ.

  Эх сурвалж: https://japannews.yomiuri.co.jp/politics/defense-security/20240805-202955/

Д.БАЯСГАЛАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зоч
Зоч
2024-08-06 13:27

Хятад Оростой байлд гэж байгаам байхдаа...

Zochin
Zochin
2024-08-06 13:51

Mash zov yag odoo torol buriin buunii sum dron uildverleh uildver bariyulj abah heregtei. Mash bolgoomjtoi hiih heregtei uchiran 2 horsh bidniig oorsdoosoo hamaaralgui boloh hogjihiig hezeech zovshoorohgui. Monhiin surguulitai ovchark baihiig bid husehgui

Jagi San
Jagi San
2024-08-06 16:11
Reply to  Zochin

Дрон хийх үйлдвэр барихад Японы тусламж ямарч хэрэггүй дээ.
Өөрсдөө баричихаж болно шүү дээ.
Нэг, хоёр CNC машин, хөнгөн цагаан хайлуулах нэг тогоо, хуванцар шахах Injection Molding Machine=Хайлм�##� Хуванцарыг Жижиг Нүхээр Хэвэнд Шахах машин, цахилгаан серво моторын статор ба ротор ороох 2 суурь машин байхад л болчихно.

Дорж
Дорж
2024-08-06 13:52

Баярллаа Японы ард түмэн болон засгийнх нь �##�сийн хараатай тусламж дэмжлэг үзүүлдэгт

Зочин
Зочин
2024-08-06 14:02

За энэ ч биш ээ Монгол улс г�##�аар наадаж болохгүй.Жэбэнгүүд чинь Орос Хятадын дайсан шүү дээ Үүнийг тооцохгүйгээр Жибэнтэй цэргийн хамтын ажиллагаа хэрхэвч явуулж болохгүй

Gangaa
Gangaa
2024-08-07 02:24

ene bol ANU , umnud solgoson edgeeriin 2 hurshiin esreg yvuulj bui bodlogo , bid 2 hurshuus salaad 3 dahi gegchiin tuslamj avch chadah uu ? buu tenegteerei !

zochin
zochin
2024-08-07 19:49
Reply to  Gangaa

tusgaar togtnood 110 jil bolloo buhiin dootohiig harj uneg turj uhev. manaih mash olon udaa orosoos sum galt heregsliin uildver barij ogohiig hussen manai gargadag buteegdhuund gaaliin tatvar buuruulahiig hussen 1ch huleej avaagui. uuniig yu gej oilgoh ve hitad bidend barij ogoh uu.huchirheg gurenuud sul doroi horshoo barij iddeg yortontsiin zui togtol baidag. zugeer sots uyen kodlogdson uzeleeree orosiin tsaadah ulsuud hitad amarekiig haraagaad suuj bolnoo. ingehed ted bidniig yasan bol.

Холбоотой мэдээ

Back to top button