ДЭЛХИЙ

Барууны орнууд болзошгүй дайнаас сэрэмжилж, иргэдээ Ливан улсыг орхихыг зөвлөлөө

Ойрхи дорнодод өрнөж буй зэвсэгт мөргөлдөөн болон улс төрийн тогтворгүй байдал улам даамжирч бүс нутгийн хэмжээний, олон улс орон, бүлэглэлүүд оролцсон томоохон хэмжээний дайн дэгдэх эрсдэл бий болсон тул АНУ, Их Британи, Франц зэрэг барууны улсууд тус бүс нутаг, тэр дундаа Ливан улсад оршин сууж буй иргэдээ эх орондоо буцах, өөр улс руу зорчихыг зөвлөх болжээ. 

 Өнгөрөгч оны 10 сараас хойш Израйлын зэвсэгт хүчний эсрэг тулалдаж буй Хамас бүлэглэлийн удирдагч нарын нэг Исмайл Хания Иран улсын Тегаран хотод байхдаа амиа алдсанд Иран улс АНУ болон Израйл улсыг буруутгаж, тэдэнд хариуцлага тооцно гэж мэдэгдсэн билээ. Ийнхүү Хамас бүлгийн холбоотон Ливан улсын Хезболла болон бусад Ираны дэмжлэгтэй бүлэглэлүүд Израйл улсад бодит заналхийлэл болоод байгаа юм.

Өмнөх долоо хоногийн бямба гарагт АНУ өөрийн холбоотон болох Израйлыг хамгаалахын тулд тухайн бус нутагт байгаа сөнөөгч болон байлдааны хөлөг онгоцныхоо тоог нэмэгдүүлнэ гэсэн мэдэгдэл хийсэн бөгөөд иргэдээ болзошгүй нөхцөлд байдалд бэлэн байхыг анхааруулжээ. Мөн Их Британийн гадаад хэргийн сайд Девид Лемми “Бид энэ тал дээр цаг наргүй ажиллаж байгаа. Гэвч нөхцөл байдал хурдацтайгаар хурцдаж магадгүй. Иймд Ливанд суугаа иргэддээ хэлэхэд, нэн даруй явцгаа” хэмээсэн байна.

Эх сурвалж: Al jazeera

Д.БАЯСГАЛАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
123123
123123
2024-08-06 16:16

Англичууд дотоод асуудлаа л шийд

Зочин
Зочин
2024-08-06 21:35
Reply to  123123

Чамд түй ч хамаагүй асууд�##�

Холбоотой мэдээ

Back to top button