Нийгэм мэдээ

Танилц: Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв

2024 оны 09 сарын 30-наас 2024 оны 10 сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

30-нд нутгийн зүүн хагаст, 10 дугаар сарын 01-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 03-нд Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас, цас орно. Салхи 30-нд говь, тал, хээрийн нутгаар, 10-р сарын 03-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

10 дугаар сарын 1-нд нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2…+7 градус, өдөртөө +9…+14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан байна.

Хур тунадас: 30-нд нутгийн зүүн хэсгээр, 10 дугаар сарын 01-нд Онон, Улз, Халх голын сав газраар, 02-нд Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 05,06-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаандговь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. 

Агаарын температур: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар хүйтэн, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -10...-15 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -4....-9 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +0...+5 градус, өдөртөө +6...+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан байна. 10 дугаар сарын 01,02-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 28,29-нд нойтон цас, 30-нд ялимгүй хур тунадас орно. 

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 28,29-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх хугацаанд хүйтэн, шөнөдөө -2...-7градус хүйтэн, өдөртөө +1...+6градус дулаан байна. 10 дугаар сарын 01,02-нд өдөртөө бага зэрэг дулаарна.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-10-04 13:40

1

Холбоотой мэдээ

Back to top button