Нийгмийн

Банкуудын уул уурхайн салбарт олгосон нийт санхүүжилтийн 40 хувийг ХХБ дангаараа эзэлдэг

Монгол улсын эдийн засагт эргэлдэж буй 4 төгрөг тутмын 1, олон улсад худалдаалагддаг 10 бараа тутмын 9 нь Эрдэс баялгийн салбартай холбоотой. Өөрөөр хэлбэл эдийн засгийн тулгуур салбар бөгөөд тус салбарын тогтвортой байдал нь манай эдийн засгийн тогтвортой байдалтай шууд хамааралтай байдаг.

Эрдэс баялгийн салбарын тасралтгүй үйл ажиллагаа, тогтвортой хөгжилд Банк санхүүгийн салбар нь чухал нөлөөтэй юм. Тэгвэл Уул уурхайн долоо хоног буюу Mining Week & MinePro 2024 олон улсын үзэсгэлэн, уул уурхайн оролцогч талууд цугларах, чуулга уулзалт 10 сарын 2-5 -ны өдрүүдэд Налайх дүүрэгт, Тайж хайрханы бэлд зохион байгуулагдах гэж байна.

Дэлхийн Уур амьсгалын ногоон сангийн үндэсний итгэмжлэгдсэн байгууллага болох Худалдаа хөгжлийн банк нь энэ жилийн арга хэмжээнд Платинум спонсороор хамтран ажиллаж байна.

Welcome to happy zone

Арга хэмжээний үеэр та бүхнийг олон сонирхолтой хөтөлбөр, хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох HAPPY ZONE -р зочлохыг урьж байна.

  • Олон сонирхолтой хөтөлбөр
  • TDB Securities SC болон TDB Leasing LLC -н онцгой саналууд
  • Таны бизнесийг дэмжих ХХБ -ны худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүнүүд
  • Хүйтэн цаг агаарт дулаацуулах Hot drinks -тэй хамт таныг хүлээж байя.

Мөн аравдугаар сарын 5 -нд Санаачилга танхимд Худалдаа хөгжлийн банкны удирдлагууд “Уул уурхайн салбарын санхүүжилтийн нөхцөл, боломжууд” сэдвээр илтгэл тавьж, панел хэлэлцүүлэгт оролцоно.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button