УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдсангүй

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг билээ.

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 10.00 “Жанжин Д.Сүхбаатар” танхимд,
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдахаар товоо зарласан ч, хуралдсангүй.

Намын бүлгүүд хуралдаагүй шалтгаанаа, МАН-ын бүлгийн тав хоногийн завсарлагатай холбон тайлбарлаж байна. Тодруулбал, өнгөрөгч долоо хоногийн баасан гарагийн /2024.10.04/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай асуудлыг хэлэлцэх ёстой байсан ч, УИХ дахь Монгол Ардын Нам (МАН)-ын бүлгээс ажлын тав хоногийн завсарлага авсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button