Нийтийн тээврийн 600 автобусанд өндөр хурдны үнэгүй “WiFi” суурилууллаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” болон “Лариско медиа групп” компани хамтран Улаанбаатар хотын нийтийн тээврийн 600 автобусанд өндөр хурдны утасгүй интернэт буюу WiFi-ийг суурилуулжээ.
Ингэснээр Улаанбаатар хот нийтийн тээврээ үнэ төлбөргүй WiFi-аар бүрэн хангах ажлыг ийн эхлүүлээд байгаа юм. Энэ нь дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт аж.
Тухайлбал, Нью-Йорк хотын нийт автобусны зөвхөн гурван хувь л үнэгүй интернэттэй бол Лондонд нийт автобусны 20 орчим хувь интернэттэй гэсэн судалгаа бий. Харин Улаанбаатар хотын нийт автобусны 50 гаруй хувь үнэгүй интернэттэй боллоо. Нийтийн тээврийн автобусанд дижитал стандарт нэвтрүүлсэн дараагийн ажил бол автобуснуудыг дижитал медиа дэлгэцтэй болгож, цаг үеийн болон хэрэгцээт мэдээллийг иргэдэд хүргэж байгаа хэлбэр юм.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ чинь л хөгжил шүү дээ. Зөв зөв. Гэхдээ Гадаад орнууд ийм хувьтай байхад манайх ийм өндөр хувь интернеттэй байх нь төрийн мөнгө хэт их зард�##� зарж байгаам биш үү, бид үнэ төлбөргүй хэрэглээд байх нь сайхан ч нөгөө т�##�аараа энэ зард�##�ыг компанид төлжил байгаа. Гэтэл цаана чинь олон асууд�##� байгаа биздэ. Жишээ нь улс орны үндэс суурийг бүтээгч төрд ажиллагсадын үндсэн ц�##�ин үнэхээр шок гнмээр бага, гэтэл дулаан, ток цахилгааны үнэ нь өндөрсөж бгаа гэх мэт энээ трээг анхаарв�##� яасын .