Хувийн такси: Санхүүгийн чадавх, угаалгын байр, 10-аас дээш жил унаагүй машинтай байхыг шаардана

Зөвшөөрөлгүйгээр такси үйлчилгээ эрхэлсэн тохиолдолд хувь хүнийг таван сая, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгох зохицуулалтыг Зөрчлийн хуульд оруулжээ.
Аравдугаар сарын 15-наас буюу өнөөдрөөс эхлэн такси үйлчилгээний тусгай зөвшөөрөл авч үйлчилгээ эрхэлдэг болох юм.
Гэхдээ энэ хуулийн санаачлага гарснаас хойш иргэдийн дунд ямар материал бүрдүүлэх шаардлагатай нь тодорхой бус хэвээр байсан юм. Тэгвэл ямар бичиг баримт бүрдүүлэн такси үйлчилгээнд явах боломжтойг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд доорх байдлаар тусгажээ.
Энэхүү хуулийн зургаадугаар зүйлд зааснаар: Такси үйлчилгээний хяналт зохицуулалт нь дараах байдлаар хэрэгжинэ
- 6.1.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5.12-т заасны дагуу хуулийн этгээд такси үйлчилгээ эрхэлж болно.
- 6.2.Такси үйлчилгээ эрхлэхэд Автотээврийн тухай хуулийн 15.9, 15.10-т заасан нөхцөл, шаардлагыг хангасан байна.
- 6.3.Такси үйлчилгээг зорчигч тээвэрлэх дүрэм болон холбогдох стандарт, аюулгүй байдлын шаардлагыг хангасан тээвэрлэгчээр гүйцэтгүүлнэ.
- 6.4.Нийслэлийн тээврийн асуудал хариуцсан байгууллага такси үйлчилгээнд хяналт тавина.
Дээрх хуулийн 6.2-т заасныг тодруулбал,
Авто тээврийн тухай хуульд зааснаар:
- 15.9.Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг дараах нөхцөл, шаардлагыг хангасан хуулийн этгээдэд олгоно
- 15.9.1.Нийтийн тээврийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах, жолооч, зорчигчдын аюулгүй байдлыг хангах дүрс бичлэгийн төхөөрөмжөөр тоноглогдсон, техникийн хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэн нийтийн тээврийн хэрэгсэлтэй байх;
- 15.9.2.Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгэх мэргэшсэн жолооч, мэргэжлийн хүний нөөц, санхүүгийн чадавхтай байх;
- 15.9.3.Техникийн оношилгоо, үйлчилгээний болон засвар, угаалгын байртай байх;
- 15.9.4.Автотээврийн хэрэгсэл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний аюулгүй, чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн байх;
- 15.9.5.Монгол Улсын стандартад заасан шаардлага хангасан байх;
- 15.9.6.Автотээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэснээс хойш 10-аас дээш жил ашиглагдаагүй байх;
- 15.9.7.Татвар төлөгчөөр бүртгүүлсэн, татварын өргүй байх;
- 15.9.8.Цахим төлбөрийн баримтын системд холбогдсон байх.
- 15.10.Такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 15.9-д зааснаас гадна жолоочийг тогтсон тарифын дагуу үйлчилж байгаа эсэхийг шалгах хэмжилт-хяналтын төхөөрөмж, таних тэмдэгтэй автотээврийн хэрэгсэлтэй байх нөхцөл, шаардлага хангасан хуулийн этгээдэд олгоно.
Дээрх заалтуудыг дагаж мөрдснөөр зөвшөөрөл авч, такси үйлчилгээ үзүүлэх эрхтэй болох юм.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ИЙНХҮҮ ХУВИАРАА ТАКСИДАЖ АМЬДРАЛАА ЗАЛГУУЛДАГ ОЛОН ИРГЭН ТАНКЧДЫН ЭГНЭЭНД ШИЛЖИН ОРЛОО.ИРГЭДИЙХЭЭ ЭСРЭГ ХУУЛИЙГ САНААЧЛАН БОЛОВСРУУЛСАН ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮДЭД БАЯРАЛЛАА
Sanhuugiin chadavhtai hun haltuur hiihgui l dee neg l zohildooguu yum bna daa
Sanxuugiin chadavx gej todorxoi bus zuil ni avilga bolj xuvirax um bn daa
Zuw shu lalruudiig hvrz bariul hereg bagasana
Хуулийн этгээд гээд бичсэн бна аа Хувиараа эрхлэхгүй гэсэн үг.Компани болно .Шаардлага бол зөв бна аа.Хүний амь нас эрүүл мэнд түр хугацаанд ч гэсэн хариуцаж явж бгаа тул зөв шаардлага бна аа