Нийгэм мэдээ

“UBCab” 50 мянган жолоочоо хамгаалах хуультай болно

Аравдугаар сарын 15-наас эхлэн зөвшөөрөлгүйгээр такси үйлчилгээ эрхэлбэл хувь хүнийг таван сая төгрөг, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгох зохицуулалт хэрэгжиж эхлээд байна.

Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд зааснаар такси үйлчилгээ эрхлэх бол тэмдэгтийн хураамжид 3-10 сая төгрөгийг төлж, зөвшөөрөл авахаар хуульчлаад байгаа юм.

Зөрчлийн хуульд оруулсан энэ зохицуулалт нь аппликэйшн ашиглан такси дуудлагын үйлчилгээ эрхэлдэг бүртгэлтэй жолооч нарт хамаарахгүй бөгөөд хувь хүн такси эрхлэх заалтгүй учраас заавал аж ахуй нэгжийн бүртгэл хийлгэнэ.

Нийслэлийн хэмжээнд такси үйлчилгээ үзүүлэх эрхтэй таван ААН-д 251 такси, “UBCab” аппликэйшн-д 50 мянга орчим жолооч бүртгэлтэй байна. Харин “UBCab”, “ABA Mongolia” зэрэг аппликэйшний үйлчилгээ нь дуудлагын үйлчилгээнд тооцдог. УИХ-аас тогтоол гаргахдаа "Цахим платформоор үйлчилгээ үзүүлж байвал үүнд хамаарахгүй" гэх заалт нэмж оруулжээ.

Иймд “UBCab” компани энэ хууль жолооч нарт нь хамаарахгүй учраас аюулгүй байдлыг нь хамгаалуулах хуулийн төсөлтэй болох саналыг холбогдох байгууллагууд нь хүргүүлжээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

ЭНэм олон такси хаана явдаг вэ дуудлага өгөхөөр такси олддоггүй ш дээ хаана үйлчилгээ үзүүлдэг юи бол

зочин
зочин
Reply to  Иргэн

Наадуул чинь авилга өгч эрх авсан царайлчихаад дугаарын хязгаарлалтад орохгүй, бас 1-р эгнээгээр торгуульгүй явах зөвшөөрөлтэй сайхан яваа. Иргэдэд ховор олдоноо

УТСАН
УТСАН

ЗА ТЭГЭЭД ОДОО ТҮГЖРЭЛГҮЙ БОЛЖ ЧУХАМ Л ЖАРГАХ ЮМ БИЗ ДЭЭ? ЗАМ ДЭЭРЭЭС НУУЦ АМРАГАА Ч ЮМ УУ? ЭХНЭРЭЭ ХҮҮХДЭЭ АВЧ БОЛОХ УУ? ТАКСИДАЖ БАЙНА ГЭЭД ТОРГОХ ЮМ УУ? БИД ХОЙД СОЛОНГОСТОЙ НЭГДВЭЛ ЯАСЫН ЖИНХЭНЭ ДАРАНГУЙЛЛЫН НИЙГЭМ ТОГТЛОО

Зүүн хүрд!,
Зүүн хүрд!,

Жолооны хүрд зүүн байх шаардлагатай !,

Зочин
Зочин

UB кабын захиалгын хууль уу...

Холбоотой мэдээ

Back to top button