“Налайх-Дарханы зам чиглэлд Туулын эрэг дагуу 33 км, 6 эгнээ хоёр давхар хурдны зам тавина”

Нийслэлчүүдийн хувьд зургаан сараас өдийг хүртэл үргэлжилж буй зам засварын ажил асуудал болоод буй. Тодруулбал оюутан, сурагчдын хичээл эхэлсэнтэй холбоотойгоор авто замын ачаалал нэмэгдэж, бид түгжрэлтэй эргэн золгосон. Авто замыг шинэчилж байгаа нь сайн хэрэг ч зуны гурван сар яагаад засварлаж болоогүй юм бэ гэдэг шүүмжлэлийг иргэд хэлсээр байгаа.
Тэгвэл энэ ажил 11 сарын дунд үе хүртэл хуваарийн дагуу үргэлжилж, дуусах төлөвтэй байна. Харин дууссаны дараа ирэх 10 жилдээ дахин Улаанбаатарын замыг шинэчлэхгүй байхаар төлөвлөжээ. Мөн түгжрэлийг бууруулах зорилгоор тухайн замууд дээгүүр хурдны замын бүтээн байгуулалт хийгдэх юм байна. Өөрөөр хэлбэл хоёр давхар замыг бүтээн байгуулж эхэлнэ гэсэн үг.
Энэ тухай Хотын дарга Х.Нямбаатар,
“Улаанбаатар хотын одоогийн байгаа авто замуудыг 2025 оны зургаадугаар сарын 1 гэхэд бүрэн шинэчилж дуусна.
Өөрөөр хэлбэл бид нэгдүгээр түвшний замуудад ойрын 10 жил засвар шинэчлэлт хийхээргүй бүтэн шинэчлэлтийг хийж дуусгана. Бидний дараагийн зорилт бол 2025 оны хоёрдугаар улирал гэхэд II түвшний буюу хурдны замуудыг шинээр бүтээн байгуулах ажлууд эхэлнэ.
Бүтээн байгуулалтын ажлуудын эхнийх нь Туулын хурдны зам буюу Налайхын хурдны замын төгсгөлөөс Дарханы хурдны замын төгсгөл хүртэл Туул голын эрэг дагуу 33 км тулгууртай, 6 эгнээ хурдны замыг бүтээн байгуулах ажлаар хоёрдугаар түвшний буюу хоёр давхрын хурдны замын ажлууд эхэлнэ. Үүний араас хотын төвийн тойрог хурдны замын бүтээн байгуулалтын ажлын зураг төсвийн ажлууд хийгдэж эхэлж байгаа” гэж мэдэгдлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ҮЕРИЙН УСНЫ ХООЛОЙГОО ЭХЛЭЭД ХИЙГЭЭД ДАРАА НЬ ЗАМАА ЗАСДАГ БАЙГААДАА. ЭНЭ БҮРСЭН ЗАМ ЧИНЬ 10 ЖИЛ БАЙЖ ЧАДАХГҮЙ ЭЭ. 1-2 ҮЕРИЙН ДАРАА ХУУРААД Л ИРНЭ.
Юу үнэн наадах чинь үнэн шүү
Нямбаатар аа, чи цавчааг нь хараад байна уу эсвэл хэрэгцээг нь хараад байна уу? Хэрэв цавчаа бол энэ чинь боржурын цавчаатай ярихгүй том зүйл шүү. Өр төлөөс нь ч мөн тийм байна гэсэн үг шүү. Болгоомжлоорой. Чамд эх орон гэж байхгүй байж болно. Харин бидэнд бий шүү!
Харин чамд түй ч алга.
Зовлонгийн түргэн, жаргалын удаан гэдэг... Дэмжиж байна
зам дагж хөгжил ирнэ түгжрээд ч хамаагүй янзалж вах нь зөв дөө
Энэ ёстой намайг хэн хэлэх вэ гэдэг шиг л төсөв, төслөөс баруун солгойгүй *ааж байна
Налайхын хурдны зам, Дарханы хурдны зам хаана байдаг юм бол ??
Хурдны зам гэхээр нилээд ямар стандарттай бдаг вэ. Дарханы шинэ замд хэсэг явж бгаад огцом суулт таардаг. 2 өөр компанийн тавьсан замуудын зааг нь юм шиг бгаан. Үүнийгээ сэтгэл гаргаад энхэл донхолгүй тэгшхэн залгаас хийж болоогүй юм бх даа. Хурдтай явж бтал гэнэт эвгүй сэгсрэгдээд хэцүү шүү. Үүнийг зам таьсан компаниуд анхааралдаа аваасай. Эсвэл тэр залгаастай хэсэгт хурдаа сааруулж яв гээд анхааруулсан тэмдэг тавих ёстой юм уу.
Дарханы хурдны зам гэж байхгүй ээ
эцгийн чинь налайхын замыг дарханы замтай холбох
Нямбаатар чиний эцэг биш болохоор холбочих байхоо.
Баганатай байхдаа яах вэ дээ... УБ хотоо Туул голын үерээс хамгаалах бас давхар зорилго тавиад голынхоо даланг сайжруулаад туннелээр шийддэг байгаадаа.
Өвлийн цас давсанд хайлж урсдаг гэж нэг гишүүн шаасан шүү
Улиг болсон шоугаа болиод ажилаа хий!!! Хичнээн ч ярьж бичдэг юмбэ!!!
Тэр замаар нь чи битгий яваарай. Мянганы зам үлгэр гэж байгаад АН-ынхан амруугаа алгадуулсан шүү. Одоо өөрсдөө тэр замаар л давхиж байгаа.
Ха ха үеэлүүд ч харин нэг попрох байлгүй. Луйвар хийж санал худалдаж авчхаад өөрсдийгөө ер сайд хотын дарга гэж ичихгүй хуцаад байдаг
За яахав дээ хүмүүсээ. Жолооч нар цагдаагүй зам дээр хулгайгаар 100-140.150 км/цагийн хурдтай явахаар л хүн болгон хурдны зам гэж ярьдаг болсон шдээ.
Daraa jiliin 6 sariin 1 gexed UB-iin bux zam shinechlegdex yum baina.
Асфальтаар ажил хийхэд өдрийн дундаж температур +5градусаас багагүй байх ёстой. Одоо хийгээд байгаа замууд чинь хавар арзайгаад хуураад эхлэнэдээ. Одоо ч арзайсан юм л харагдаж байналээ. Мөнгө хөрөнгөөр тоголчих юм байналдаа, энэ Нянбаатар
Нөгөө л Дарханы зам...! Бүүр
Хурдны галт тэрэг хэрэгтэй.
Налайх болон Дарханы замыг холбосон ..... зам тавина гэж бичмээр юм
Шарга морьтой хойгуур зам хий
Энэнээс илүү Эмээлтээс Шувуу Өлзийт Төв аймаг гээд 1сайн даацын зам хийчихвэл хотоор дайраад гардаг их урсгал багасна 2т 22н товчооны монос нисэх чиглэлийн урсгал бөглөрөл багсана
Эхний ээлжинд хөндлөн чиглэлийн гүүрэн замаар явдаг галт тэрэгний талаар бодсон нь дээр дээ.Энэ түгжрэлд л саатахгүй бол машингүй явсан ч яахав
Замбараагүй төлөвлөлт гэж энэ, хичнээн сая хүнтэй гэж Туул гол хөндийг эвдэж зам барина вэ? Туул голын гольдролыг эвдэж байшин барих зөвшөөрлөө өгсөн, нэг л өдөр та нарыг хуу хамна даа. Замбараагүй зөвшөөрлөө өгч бариулсан байшингуудаа буулга,хэрэгцээ хангахгүй барилга нэмж бүү бариул!!!!Нийслэлийг чөлөөл!!!! Та нар өөрсдийнхөө хангамжийг болиул!!!!
Энэ балайд улсын чанартай стратегийн замуудаа өргөн хурдны болго гэж хэлээд өгөөч! Урагшаа Замын үүд Хойшоо Сэлэнгэ Алтанбулаг хүртлэх зам олон улсын ачаа тээвэрээ хөгжүүлмээр байна! Мөн тэр Өмнө говь уул уурхай руу чиглэсэн замуудыг чанартай хиймээр байна өдөр шөнөгүй ачааны машин яваад зам ч үгүй боллоо!
Голийн голдирол болон гол дагасан мод бургасыг тайрч Байгал эклогдоо засвар оруулж байхаар төмөр замаа дагуулж гүүрэн зам тавьбал болоно шүүдээ.
Хот дотор зах уруугаа түжрээд бна ш дээ нямбаатар хот дотор явж үзмээр юмаа хол замд цавчаа нь илүү юу
Нямбаатар хийнэ л гэсэн бол хийж л таарна хийж ч байгаа