"Чингэлтэй дүүрэгт эм улиасыг тайрч, шилмүүст мод тарина"

Чингэлтэй дүүрэг маргаашаас /2024.10.22/ эхлэн төвийн зургаан хороонд байгаа эм улиасуудыг тайрч, нөхөн сэргээлтийн ажил хийхээр болжээ.
Тодруулбал, тус дүүрэгт нийт 1377 улиас мод бий. Үүний 538 нь эм буюу унгирал гаргадаг. Тэгвэл эхний ээлжинд төвийн зургаан хороонд байрлалтай 288 ширхэг эм улиасыг тайрч, нөхөн тарилт хийх аж.
Унгирлын улмаас иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхийн зэрэгцээ хот тохижилтод зохиомол ачаалал үүсдэг байна. Нөхөн тарилт хийхдээ шинэс буюу шилмүүст мод тарих гэнэ.
Энэ талаар Чингэлтэй дүүргийн менежер Н.Сугар ярихдаа “Улиас модны үндэс нь хөрсийг хавж ургадаг. Ингэхдээ хөрсний чийгийг татдаг учраас хөрсний өнгөн хэсгийг хуурайшуулдаг. Улаанбаатар хотод сул шороо ихтэй байдаг нь үүнтэй холбоотой. Харин шинэс модны үндэс нь гүн рүүгээ шигдэж ургадаг учир хөрсний чийг хадгалагддаг. Улиас модны үндэс хавж, тархаж ургадаг учраас хотын ногоон байгууламжид тохирохгүй” гэлээ.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тайрах тусам улам олноороо ургадаг юм байна лээ. Үндсийг нь нэг бүрчлэн ухаж авахгүй л бол ургасаар байдаг юм байна лээ.
Маш зөв дэмжиж байна. Энэ арга хэмжээг эрт авах байлаа гэж. Битгийл улс төржүүлж болиулчих вийдээ . Тэнэг хүмүүс их бийшүү . 3 жилийн дараачаас гоё урга�##� ирнэ