УЛС ТӨР

МАН-ын УЗ “Аймаг нэг том тойрог” хувилбарыг ДЭМЖЛЭЭ

МАН-ын бүлгийн Удирдах зөвлөл Ерөнхий сайдын өрөөнд хуралдаж дууслаа. Хуралдаанаар  сонгуулийн тогтолцоог эцэслэн шийдвэрлэжээ. Тодруулбал, 2008 оны сонгуулийн хувилбараар буюу 26 тойрогт 76 мандаттай хувилбарыг дэмжжээ.

Өглөө хуралдсан МАН-ын бүлгийн хурлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Аймаг нэг том тойрог” хувилбарыг дэмжих чиглэл өгөөд байсан юм.  

МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Энэ долоо хоногт УИХ-ын Сонгуулийн хуулийг хэлэлцэх болсонтой холбоотойгоор МАН-ын Удирдах зөвлөл, бүлэг хуралдлаа. УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс 50+26 буюу холимог тогтолцоог өргөн барьсан байсан. Гэтэл энэ хувилбар нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэдгийг намын гишүүд хэлсэн. Тиймээс цэвэр мажоритар тогтолцоогоор сонгууль явуулах нь зөв гэж үзсэн. Ингээд Удирдах зөвлөл ярилцаад 2008 онд явж байсан томсгон мажоритар систем буюу олон мандаттай тогтолцоог дэмжлээ. Бүлгийн гишүүд энэ хувилбар дээр санал нэг байгаа. Аймаг, дүүргүүд томсгон нэг тойрог байна. дотроо хэд хэдэн мандаттай байна” гэлээ.

Үргэлжлүүлэн МАН-ын бүлэг хуралдаж тус асуудлаар саналаа нэгтгэнэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button