УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Казахстаны Ерөнхийлөгч К.Токаевт бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевт бараалхав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс Төв Азийн улс орнууд, түүний дотор Казахстан Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч буйг цохон тэмдэглээд тус улстай худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв.

Мөн Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн түвшинд 16 жилийн дараа хийгдэж буй энэхүү төрийн айлчлал нь манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэлээ.

Айлчлалын үеэр хоёр улсын харилцааны түвшинг шат ахиулж, “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд хүргэсэн нь хамтын ажиллагааны түүхэнд тэмдэглэхүйц ач холбогдолтойг онцлоод Казахстан Улс нь Төв Ази дахь манай улсын анхны “Стратегийн түнш” улс болж буйг онцолж хоёр улсын төрийн тэргүүн нарын ярьж тохирсон санал, санаачилгуудыг бодит ажил хэрэг болгох, Монгол, Казахстаны “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд Казахстан Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллахын төлөө байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлэв.

Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг сайшаагаад цаашид хоёр орны нэрийн хуудас болохуйц харилцан ашигтай, эдийн засгийн ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжтойг дурдав.

Талууд хоёр улсын харилцааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд тээвэр, логистикийн саад тотгорыг арилгах, шинэ дөт чиглэлийг бий болгох, агаарын харилцааг өргөжүүлэх замаар аялал жуулчлал, иргэдийн солилцоог нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах болсныг сайшаан тэмдэглэлээ.

Бүгд Найрамдах Казахстан Улсад энэ оны дөрөвдүгээр сард болсон шар усны үерийн улмаас эд материалын ихээхэн хэмжээний хохирол учирсан, Монгол Улсын Засгийн газраас 200.000 ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд Казахстаны тал талархал илэрхийлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-10-29 18:03

Манай Богд хаан маань хасагуудад нутаг тас�##�ж өгч,цагаачл�##�аар орогнуулж,Цагөан хаанаас хамга�##�сан гэдэг. Энэ нь Баян Өлгий аймаг билээ.
М�##�гайгаа тавиад манайх гэгчээр,манай тус аймгийг хариуцаж байсан Тагнуулын даргын маань амийг нь авч байсан,одоо тэр хэргийн эздийг,захи�##�агч нарыг илрүүлсэн үү?
Цаашаа сэтгэлтэй хүйтэн цустай нөхөд байдаг бололтой. Түүх нь хзртэл байхгүй,төрт ёсгүй ийм нөхөд цаана нь байдаг бололтой. Назарбаев гэгч нь хамаг хүүхэд хүргэдтэйгээ улсын хамаг хөрөнгийг хуваан идсэн,ёстой чөтгөрүүд байгаад энэ нөхөр нь оронд гарч ирсэн юм билээ.
Оросуудыг цааш нь гээд үздэггүй,төрийн эсрэг ард түмнийх нь хувьсг�##� бослогыг нь орос цэрэг орж энэ нөрхийг өмнө нь авч байхад дараатэгэж айш�##�сан нөхөр билээ.

Юун нислэг үйлдэх болсон гээд баярлаад байгаа нөхөд бэ манайхан.

zochin
zochin
2024-10-30 11:34

mongol ulsad Tokoev irsen biz dee. Erguutehee bolioch. Tokoev baraalhah bailgui dee. Ymarch medleggui erguu setguulch ee

Холбоотой мэдээ

Back to top button