Таван объект, газраа 4 тэрбумаар үнэлсэн гэгдэж байсан айлтай тохиролцож, нүүлгэж эхэлжээ
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 13 байршилд шинээр холбоос зам хийж буй. Үүний нэг болох Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй буюу Гэмтлийн эмнэлэг /ГССҮТ/-ийг “Содон” хороололтой холбох гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий 3.9 км авто замын ажил хоёр дахь жилээ үргэлжилж байна.
Энэ зургаан эгнээ бүхий авто замын ажлын гүйцэтгэгчээр “Монгол зам групп” ХХК, “Ганбүрд” ХХК ажиллаж байгаа.
Өнгөрсөн хугацаанд дээрх авто замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэхээр 360 гаруй нэгж талбарын газрыг чөлөөлсөн.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар тухайн байршилд ажиллаж, гүйцэтгэгч компанид ирэх 11 сард авто замын хөдөлгөөнийг нээх үүргийг одоогоос дөрвөн долоо хоногийн өмнө өгсөн юм.
Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд тус замын бүтээн байгуулалтыг хийхийн тулд цахилгаан, дулааны шугам хоолойг шилжүүлэх, айлуудын газар чөлөөлсөн. Гэсэн ч авто замын бүтээн байгуулалтын явцад далангийн бэхэлгээний нэмэлт зардал, 280 метр дулааны шугамыг шилжүүлэх, худаг нүүлгэх, иргэн “Ч”-н газрыг чөлөөлөх зэрэг асуудлууд тулгарч байна. Энэ бүх асуудлыг энэ сарны 30-ны өдрийн дотор шийдвэрлэж, ирэх 11 дүгээр сард багтаан хучилтын ажлыг гүйцэтгэж, хөдөлгөөнийг нээнэ. Үүнээс гадна тухайн байршилд 24 цагийн камерыг байршуулж иргэд, олон нийтийн хяналтыг тавина” гэсэн.
Энэ мэдээллээс замын ажлыг гацааж газраа 4 тэрбумаар үнэлсэн гэх айлтай Нийслэл тохиролцолд хүрч чадаагүй дүр зураг ажиглагдсан. Тэгвэл эх сурвалжийн хэлснээр тухайн айлтай тохиролцолд хүрч гэрээ байгуулсан байна. Харин хэдэн тэрбум төгрөгөөр тохиролцсон эсэх мэдээлэл хувь хүний нууцтай холбоотой тул нууцаллаа. Тохиролцолд хүрсэн мөнгөн дүнг Нийслэлийн газар чөлөөлөлтөд тавигдсан төсвөөс олгохоор болсон. Ингэж хоёр тал тохиролцсон учир тухайн айлыг нүүлгэх ажил эхэлжээ. Ингэхдээ арваннэгдүгээр сарын 10-ны дотор нүүж дуусах чиглэл өгсөн байна.
Эргэн сануулбал, Хотын дарга Х.Нямбаатар түгжрэлийг бууруулах "20 минутын хот" үндэсний хорооны хурлаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэрээ тухайн айлтай 4 тэрбумаар тохиролцохоор хэлцэл хийж байгаа тухай ам нээсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 объекттой газар 4 тэрбум хүрэлгүй яах вэ харин хямд үнэлэж
Зарим нь шун�##�тай үнэлдэг Хятад бодит үнэлгээ хийгээд нийгмийн хариуцлагын хүрээнд түрдэг
�######� хятадруугаа
Тохиролцсон нь болж ирэх жил үнэ нь дийлдэхгүй болно шүү!!! Одоо бүх юм үнэд орж эхлэж бн!!!
Маш хямд байна. Арай хэтэрхий хямд үнээр авч бөйна ш дээ.
Ханаж цададгүй шун�##�ын тулам бэ зүгээр л хүчээр нүүлгэх хэрэгтэй
Ямар хямд үнэлээ вэ? 4 тэрбум багаар үнэлжээ хөөрхий
4 тэрбум арай л бага тохиролцождээ
10% ийг нь цавчаад дэмжээд мэдээж цавчааааааа 400сая карманд ок
5н том объект байна харин ч боломжийн үнэлгээ биш үү