Top StoriesНийгэм мэдээ

Хөндөх сэдэв: ХААИС нүүвэл төслүүд зогсож, сэхээтнүүд цөөрөх ч сайд улайрсаар

УИХ-ын гишүүн М.Мандхай: Төсөвт хөдөө аж ахуйн хүний нөөцтэй холбоотой зохицуулалтыг яагаад тусгаагүй вэ?

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Манай салбарын хамгийн тулгамдсан асуудлыг хөндлөө. Үнэхээр салбарын хүний нөөцийн асуудал хүнд байгаа. Насжилт өндөр. Учир шалтгаан нь юу вэ гэхээр манай салбарын гол боловсон хүчнийг бэлддэг ХААИС боловсролын яамны харъяанд байдаг. Цагтаа 15 мянган оюутан элсэж суралцаж бэлдэж байсан сургууль одоо 3000 хүрэхгүй оюутантай. Ангиудыг сониохоод үзэхээр үндсэн суурь мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх суурь тааруу. Үндсэндээ ХАА салбарын боловсон хүчнийг бэлдэж өгөх ёстой ажил туйлын муу байгаа. Нөгөө талаар манай бодлогыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн нарийн судалгаа дүн шинжилгээ бодлогоор хангах ёстой хүрээлэнгүүд яамнаасаа харъяалалд байж байгаад шилжсэн. Хүний нөөцийн дутагдал цаашаа гарах нь тодорхой. Манай салбар гаднаас ажиллах хүч авах нь зайлшгүй. ХААИС-ийг чадавхжуулах өөрчлөхгүй бол гүн гүнзгий дутагдалд орох нь.

Салбарын сайд ингэж хэлэв. Эндээс хөвөрдөн бичихэд, ХААИС салбартаа дээд боловсролтой ажилтан бэлддэг ганц сургууль. Сайдын дээрх үгээс  ХАА-н салбарын дээд боловсролтой боловсон хүчнийг гадны ажиллах хүчээр солих нь гэх бодол төрнө. Нөгөө талаас засаг солигдох болгонд л ХААИС-ийг хөдөө нүүлгэнэ гэдэг шинжлэх ухаанч бус, хэрэгждэггүй мэдээлэл нь элсэгчдийн тоог буурахад нөлөөлсөн. Ард түмэн хүүхдээ салбарынхаа агаар ус шиг хэрэгтэй мэргэжилтэн бэлтгэдэг ганц сургуульд сургах хүсэл мөрөөдөл байвч, хөдөө тийш нүүлгэнэ гэх мэдээллээс болоод өөр сонголт хийж буй. 

Үнэндээ бодит байдал дээр ХААИС Дархан-Уул аймаг руу нүүсээр юу болох вэ. Салбарын эрдэмтэн багш нар, доктор профессор, судлаачид 100 хувь эсрэг байр суурьтай сууцгаадаг. Монгол улсын хүн амын хүнсний хангамж аюулгүй байдлыг шийддэг салбарын сайд толгойлж буй газраа бодлогын болгоход анхаарахгүй, үйл ажиллагаа нь жигдэрч, үүргээ биелүүлж яваа боловсролын байгууллагаа самарч суугааг тэд харуусдаг. Хаа нэгтээ үгээ дайж, үзэл бодлоо илэрхийлсээр яваа.

-Одоо нүүчих, 2027 онд эргээд ир-

Одоогийн байдлаар нүүдэл суудлын ажил ХААХҮЯ-аас эхэлж, Дархан-Уул аймагт байр сав нь базаагдаж байгаа. Үүний ардах жиг жуг жиргээдээс түүвэл,

  • Ж.Энхбаяр сайд яамныханд “Одоо нүүчих, 2027 онд эргээд ир” гэж өөрөө хэлдэг
  • Энэ нүүлгэлтэд дарга нар нь явахгүй. Тэтгэвэрт гарахад 2-3 жил дутуу мэргэжилтнүүд, байр орон сууцны асуудлаа шийдүүлэх хүсэлтэй залуус зэрэг л түрүүлж хөдөлсөн
  • Нүүдэл дагасан барилга, байшин борлуулах ажил тэнд өрнөж, аймгийн ЗДТГ-ын хажууханд дөрвөн блок байшин барихаар ажил эхэлсэн
  • ХААИС-ийн МАА, биотехнологийн сургуулийг нүүлгэх ТЭЗҮ нь 2025 оны төсөвт 850 сая төгрөгөөр оруулсан
  • Салбар сургууль байгаа газарт 40-50 мянган оршин суугч багтаах хэмжээний орон сууцны хороолол босгох ажил “найруулгын” түвшинд өрнөж буй
  • Ерөнхий сайд Үндэсний аюулгүй байдалтай холбоотой томоохон мега төслийг хөдөлгөх гэж байхад ХААИС-ийн нүүлгэлтийг чухалчилж харахгүй байна
  • Сангийн сайд төсөв хүнд байхад юун ХААИС нүүлгэх 
  • Ерөнхийлөгчийн байр суурь тодорхойгүй ч ХАА салбар хөдөө тийш нүүж, эрдэмтэн судлаачид багш нар нь энд үлдсэнээр салбар унаж, өөрийнх нь санаачилсан үндэсний хөтөлбөрүүд үгүй болох нигууртай

Тэгэхээр энд ганцхан хүний ашиг сонирхол гялтайн харагдаж байгаа нь сайд нь. Дархан-Уул аймгийн хамгийн үнэтэйд тооцогддог хоногийн 300 мянган төгрөгийн үнэтэй “Буудай” зочид буудлыг тариаланчид сайдын буудал гэдэг. Одоо баригдаж буй дөрвөн блок барилгыг ч мөн тийн овоглодог. Сайд Сэлэнгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт "Газар агро" компани нь ойн зурваст тариалангийн талбайтай, Сэлэнгэ мөрний урд руу хилийн зурвас газар фермтэй. Сэлэнгэ, Дархан, Орхонд өргөн тархсан герефорд үүлдрийн үхэр түүний бизнес. Тэгэхээр уг нүүдлийг салбарын бодлого шийдэл бус сайдын бизнес ухаан гэж харагдаж байгаа. Даанч уг бизнес ухаан, тойрог услалт улсынхаа үндсэн салбарын хөгжлийг хөшөөх эрсдэлтэй нь асуудал юм.

Эрсдэлд оруулах ерөнхий бэлэн харагдаж байгаа агуулгууд гэвэл,

-ХААИС нүүснээр хөдөө аж ахуйн салбарт шинэ сэхээтэн төрөхгүй-

ХААИС-ийн элсэлт унана. Хөдөөд соёлын үрийг тарьдаг хөдөө аж ахуйн салбарын дээд мэргэжилтнүүд эрдэм мэдлэгтэйгээ эн тэнцүү их хотоос сурсан дадсан соёлоо тэнд түгээдэг. ШУТИС-ийн салбарыг Өмнөговь аймагт байгуулж, оюутнуудыг тэтгэлэгээр сургасан. Жишээ нь, энэ сургуулийн цахилгааны инженерийн анги 15 оюутантай, тэдний сургалтын төлбөрийн 50 хувийг төрөөс, 50 хувийг “Говийн оюу” ХДС-аас хариуцдаг. Тэгвэл Улаанбаатарт ХААИС-ийн энэ анги 70, ШУТИС 100 оюутантай, тэд төлбөрөө өөрсдөө хариуцана. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр залууст их дээд сургуульд сурахад тэтгэлэг, мэргэжил, сургуульдаа бус хаана гэдэг нь хамгийн чухал сонголт нь байна. ХААИС хөдөө нүүснээр хөдөө аж ахуйн салбарт шинэ сэхээтэн очихооргүй болно л гэсэн үг.

Сургууль нүүж байсан сургамжит түүх бас бий. 1991 онд ХААИС, Тээврийн дээд сургууль, Цэцэрлэгийн багшийн коллежийг Булган аймгийн Орхон сумын орос цэргийн анги гарсан суурин руу нүүлгэх шийдвэр гарсан. Ингэж нүүсэн тээврийн бодлого боловсруулах мэргэжилтэн бэлтгэх том сургууль нь “устаж”, цэцэрлэгийн багшийн коллеж эрсдэлээ ухааран эргэж хотод сэргээсэн түүхтэй. Харин үүнийг эсэргүүцсэн ХААИС-ийн эрдэмтэн багш нар тухайн үед шийдвэр гаргагчдыг сургууль дээрээ авч ирж нөхцөл байдлаа танилцуулснаар нүүлгэх байтугай цэвэр усны шугам татаж өгсөн байдаг.

-ХААИС нүүснээр сая сая долларын төсөл хөтөлбөрүүд зогсоно-

ХААИС нүүхэд эрдэмтэн багш нар, доктор профессорууд явахгүй. Сайдын төсөөлөн харж байгаачлан гаднаас ирж ажиллах хүч өнөөгийн бэлтгэгдсэн боловсон хүчний хэнийх нь ч үүргийг гүйцэтгэх боломжгүй. ХААИС гадаадын маш том төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж, салбарын амин чухал асуудлууд эндээс шийдлээ олж байдаг. Яг одоо л гэхэд ХААИС дээр 20-30 тэрбумын 2-3 төсөл хэрэгжээд явж байгаа. Онцлоод харахад эдгээр төсөл хөтөлбөрүүд яам болон сургуулийн нэрээр бус ХААИС-ийн багш, доктор, профессоруудын нэрээр орж ирдэг. Тэгэхээр судалгаа, шинжилгээний ажлууд бүгд зогсож, Дарханд гаднаас ирсэн хэдэн ажилтан, салбарын залуу боловсон хүчин яахаа мэдэхгүй торойн зогсохоор л төсөөлөгдөж байгаа. Салбарын төслүүд магадгүй эрдэмтэн багш нараа дагаад хувийн хэвшлийн сургууль дээр хэрэгжээд эхэлнэ.

ХАА-н салбарын малын үржүүлэг, шинэ үүлдэр, шинэ таримал сорт гээд энэ бүхэн дээр судалгаа хийдэг, технологи гаргадаг, нутагшуулдаг үүний зэрэгцээ хичээлээ зааж салбарын боловсон хүчнээ бэлддэг хүмүүс ХААИС-д л байдаг юм.

Сайд хөгжлийн бодлогоо бүтнээр нь харж чадаж байна уу гэдэг асуулт зөвхөн салбарын гэлтгүй хүн бүр анзаарч хармаар асуудал. Монгол улс төвийн бүсдээ л газар тариалангаа төвлөрүүлээд хөгжихгүй. Дулааны нөөц ихтэй Говь-Алтай, Ховдын жимс ногооны бүс, экспортыг хангах боломжтой Дорнод Халх голын сав газар зэрэг нь газар тариалангийн маш оновчтой хөгжлийн цэгүүд бий. МУ-ын Засгийн газрын 2022 оны гуравдугаар сарын 2-ны тогтоол буюу таван төрлийн малыг үржүүлэх, сайжруулагчаар ашиглахаар ХХААХҮЯ-ны захиалгаар ХААИС-ийн эрдэмтэд үржлийн ажлын стратеги төлөвлөгөөг гаргасан. Энд цаашид Сэлэнгийн бүс нутгийн хур тунадас цаашдаа Сүхбаатарын урд хэсэг рүү давж орох төлөв ажиглагдаж, энэ бүхэнтэй уялдуулж ямар малыг хаана үржүүлэхийг тусгасан. Энэ төлөвлөгөөнд сайдын бүх юмыг бөөгнөрүүлэх гэж буй зүтгэж буй Сэлэнгийн бүс нутагт эрчимжүүлсэн мал аж ахуй тохиромжтойгоор судлагджээ.

Б.ХАШ-ИЛД     

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
40 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 6, 2024 09:24

Монгол улсын Үндсэн хуулийг зөрчин ХХААЯ ыг нэг хүний лоббигоор Дархан нүүлгэж байхад гишүүд болон Цэц юу ч дуугардаггүй. Төсөв мөнгөнөөс гадна олон айлын, хүний хувь заяа, амьдр�##�аар тоглож байгаа Энхбаярыг огцруул

Зочин
Зочин
11 сар 9, 2024 00:34
Reply to  Зочин

Юун хууль зөрчих яамны нэг хурган дарга байна даа

Зочин
Зочин
11 сар 6, 2024 10:09
Reply to  Зочин

Энэ нэг ямар ч боловсрол мэдлэггүй, хар багаасаа архинд донтсон, хахуулийн мөнгөөр баяжсан хар юм төрийн ордноос ер гардаггүй, өндөр а лбанд дүүжигнээд байдаг нь инээдтэй бөгөөд эмгэнэлтэй !
Эзэмшсэн тодорхой мэрэгжилгүй мөртлөө БХЯ,ҮАБЗ, ХХААХҮЯ гээд хаа л бол хаа томилогдож явдаг МАН-ын бөөс одоо огцрох хонхоо өөрөө цохьчихлоо,шуна л нь даанч дэндсэн юмаа, аргагүй аргагүй !!!

Зочин
Зочин
11 сар 6, 2024 09:35

нүүх хэрэгтэй дээ хот юу хийх вэ дээ

Бодох
Бодох
11 сар 6, 2024 10:25

Их дээд сургуулиа нүүлгэ гэхээр сургуулийн ард хувьцаа эзэмшиж байгаа нөхдүүд хөдөлж өгөхгүй байгаа учир яам нь нүүж байнашдээ .

Зочин
Зочин
11 сар 7, 2024 03:42
Reply to  Бодох

Улсын сургуульд хувьцаа гэж байдаг гэж үү?

Зочин
Зочин
11 сар 6, 2024 10:33

Энэ ХААИС- ийн эрдэмтэн багш нар яагаад дуугардаггүй юм бэ. ХААИС манай улсын хоёр дахь том сургууль төдийгүй матери�##�лаг бааз, тав тухын хувьд хамгийн сайхан сургууль. Одоо тэнд аваачаад тийм том урт коридортой, бүх лабораториуд нь нэг дор байдаг оюутнуудын тавю тусх хангасан байр барьж оруулж чадах юм уу. Үнэхээр энэ Оюунэрдэнэ гэдэг боловсролгүй, чавдаргүй худ�##�ч, худлаа амлагч, суудлын төлөө юу ч хийхээс буцахгүй байгаа гөлөг царайт улс орныг минь яах гээд байна аа. Бүх хүн чам шиг з�##�ь мэхээр гаршсан, муу санаатай, ош хонзон санагч, ёстой хогийн новш хаа ч байхгүй шүү. Тийм сайхан сургуульд засвар хийгээд л болоо. Багшийн дээ, ШУТИС бол бол болж байна. тэнд өрөө тас�##�гаа муу, коридор чбараг байхгүй маш муухай.

zochin
zochin
11 сар 6, 2024 10:42

ХААИС нүүх нь зөв. Энэ сургууль хөдөө аж ахуй хөгжих бүс нутагтаа баярлаж сург�##�т дадлагын хослуулах нь зөв дөө

Зочин
Зочин
11 сар 6, 2024 11:04

сэхээтнүүд цөөрөөд гэж... яг сэхээтнүүд үү...

Зочин
Зочин
11 сар 6, 2024 11:33

Энэ МАНы өлөн гаруудыг яана даа Ж.ЭНХБАЯР. Б.ЧОЙЖОО С.БЯМБАЦОГТ. Б.ДЭЛГЭРСАЙХАН.....

зочин
зочин
11 сар 6, 2024 11:51

Энхбаяраа одоо болноо. Дарханы гайгүй байрл�##� сайтай, үржил шимтэй газар бүхнийг аваад дууслаа.

тогтох
тогтох
11 сар 6, 2024 13:10

Ёстой өлөн гарууд чинь нүүхгүй гэж шургаж байна даа хаана ч мэргэжилтэн бэлтгэж болно ш дээ юун сүртэй юм тэгээл нэг их эрх ярьна.

Зочин
Зочин
11 сар 6, 2024 14:29

Хотын захад ямарч саадгүй.сургууль..хаус хотхоноо нүүлгэх зөв луйварчид дарга нар

Багшир
Багшир
11 сар 6, 2024 14:36

Буруутай хүн нам эвсэл байгаа юу

Хаха
Хаха
11 сар 6, 2024 16:24

Нүүх нь зөв.

Зочин
Зочин
11 сар 6, 2024 16:49

ХААИС-н байг�##�ь орчны с�##�барыг МУИС руу нийлүүлвэл таарна

Last edited 24 Өдөр Өмнө by Зочин
Зочин
Зочин
11 сар 6, 2024 17:05

Нүүх нь зөв бхаа

Зочин
Зочин
11 сар 6, 2024 18:41

Цавчих гээл улайраад байхгүй юу. Сая Хангарьд ордны барилгаас чамгүй юм зулгаачихаад амьшаад байна, муу хэрээнүүд! Хааис, ер нь Монголын их дээд сургуулиуд ямар ч байранд хичээллэсэн яахав дээ. Тэртэй тэрэнгүй дэлхийн боловсролын адагт жагсаж байна. Ямар гийгүүлэх юмтай биш. Шинэ байранд орлоо гээд Монгол хүний сэхээрэл дээшлэх юмуу? Хоол их идлээ гээд баас л ихэсдэг биз дээ. Тэрэн шиг байр нь шинэчлэгдлээ томорлоо гэхэд цавчаа л арвидах байх даа.

Зочинбагш
Зочинбагш
11 сар 6, 2024 19:33

Их сургуулийг нүүлгэнэ гэдэг санаа ОГТ БУРУУ БАЙЖЭЭ.

Зочин
Зочин
11 сар 6, 2024 20:49

хулгайч Жадамбаагийн энэ навсгар дүнхүүбандь бол боловсролгүй, батлан хамга�##�ахын сургууль төгссөн дипломыг эцгээрээ авахуулсан хулгайч шүүдээ. Заяа муутай энэ амьтан өөрөө хагартлаа баяжиж хулгай хиж буй боловч ах дүүсийн нь амьдр�##� ямархуу замаар яаж орсон, ож буй билээдээ. нүгэл нүдээрээ гарна аа гэж нэг юм байдаг юм шүү навсгар бандь аа. Яахав Хүрэлсүхэд дархан сэлэнгийн тус бүсэд аж ахуй босгож, өөрийн бүх аж ахуйнуудаа түшиж төрийн яамыг золиосолж нүүлгэж одоо бүр сургууль бусад газрыг харъя�##��##�даа авах нь л дээ. нэртэйгээр нь ХААХҮЯамыг ХАА н сургуультай нь дээрэмдээд хувьдаа авчихаас сийрэхгүй шун�##�ын тулам гөлөг шүү

Зочин
Зочин
11 сар 6, 2024 20:51

амьдр�##�гүй юм ярьцгаах солонгосууд яам агентлагуудаа дагуул хотуудруугаа нүүлгээд дампуурцгаасан саяхны түүх байна тархи дагаж нүүдэггүйл байхгүй юу

Enhbayr
Enhbayr
11 сар 6, 2024 21:21

Haais t oligtoi bagsh baihgui, bugdiig ni hooj yvuulaad shineer bagsh oyutnaa avie. Darhan hooj yvuulie bugdiig ni

Зочин
Зочин
11 сар 6, 2024 22:00

ХАА-н мэргэжлийн хүмүүс төрийн өндөрлөгт байхгүй,мэддэг хүмүүсийнхээ үгийг сонсох чадваргүй, �##�иваа асууд�##�д хувийнхаа эрх ашгийг урьт�##� болгодог,шийдвэр гаргахдаа. тооцоо,суд�##�гаагүй ханддагийн наад захын жишээ энэ Ирээдүйн хохирлыг Ж.Энхбаяр чи хариуцах уу?Угсаа.з�##�гамжилсан шейх гэж өөрийгөө бодоогүй л бол боль.Ер нь энэ мэт хөндий толгойнууд улс орныг минь олон жил шимэгчилж,хулгайлан луйвардаж хохироолоо.Сүүлийн үеийн ХААЯ-ны сайд гэж дандаа шун�##�ын тулам, бирдүүд томилогдоно,баахан цус�##�чихаад ямар ч ялгүй, бүр УИХ-ын гишүүн болно.Хүлцэнгүй байх тусам хүзүүн дээр мордсон, одоо бүр толгой авах нь байна шүү!!!

Зочин
Зочин
11 сар 6, 2024 22:29

ХААИС -ыг хотын баруун зах руу нүүлгээд оюутны байр, багш нарын байр гм оюутны цогцолбор хотхон барих хэрэгтэй

Зочин
Зочин
11 сар 6, 2024 22:36

Хөдөө нүүлгэх нь зөв санаа биш. Харин хотын захад хотхоноор нь шийдэх нь зөв

хүннү
хүннү
11 сар 6, 2024 22:40

Энхбаярын бүх бизнес Дархан, Сэлэнгэд байдаг биз дээ. Одоо бүр давраад ЗГ-н бүтэцийн нэг яамыг хувьдаа авах нь ээ.

Зочин
Зочин
11 сар 7, 2024 00:21

Дуугүй л нүү. Цаашид ч сургуулиудыг ээлж дараагаар УБ аас гарга хотын түгжрээ стресс нерв оюутанд асар муу нөлөөтэй. Багш ажилтнуудад ц�##�ин орон сууцны дэмжлэг үзүүл жишиг дотуур байр барь.

Зочин
Зочин
11 сар 7, 2024 02:26

Энэ нэг шизо нөхөр Хөдөө аж ахуйн яам болон с�##�барыг самарч байна. Дээр нь ХААИС-г самрах дутаж гэнэ. Хол л бай чи... Элсэлт муу байгаа нь ХААИС болон ЕБС д байгаам биш энэ мэт шизотой гарууд дээрээс бөөлжиж байгаад з�##�уус гадагшаа дүрвэж бгаад бгаам аа.

Зочин
Зочин
11 сар 7, 2024 02:30

Дарханы районы Сэлэнгийн сумдын газрыг минийх гээд л өмчилж хашсан энэ нэг архичин авлигачинг Хэнтийн нурууны савдагууд нэг л өдөр ниргэх байх даа �######�уул...

zochin
zochin
11 сар 7, 2024 09:24

HHAAYYamnii mergejiltnuud yum baga hiideg baisan. Odoo bol hiihgui, ingeed HAA dampuullaa.

Бодит байдал
Бодит байдал
11 сар 7, 2024 09:27

200км-н цаана нүүж чадахгүй сэхээтнүүд,очиж чадахгүй төслүүд байснаас байгаагүй нь дээр.Ганцхан би гэдгээсээ с�##�ж үз,чамайг орлоод хийх хүн зөндөө л байгаа

ХЗочинх
ХЗочинх
11 сар 7, 2024 09:34

Энэ сургууль хотод шигдээд практик дадлага хийдэггүй ном үзсээр төгсдөг. Жинхэнэ дадлага хийх газар чинь хөдөа юм биш үү. Тэгээд бас хөдөө аж ахуйн мэргэжлээс тэс өар мэргэжлээр хүн сургаад байдгийг ёстой ойлгодоггүй.

Зочин
Зочин
11 сар 7, 2024 10:18

Хааис ийм үхээнц удирдлагатай байгаа учраас л ийм юм болж байгаа юм. Удирлагын багийг яар�##�тай соль.

Зочин
Зочин
11 сар 7, 2024 11:42

Бурхангүй газар бумба г�##�зуурна гэдэг дээ. Хүк байхад намайг хэн ч, яаж ч чадахгүй гэсэн Ж.Энхбаяр мөнгөө арвижуулахаар улсын төсвийг самарч байх шив дээ

Zochin
Zochin
11 сар 7, 2024 12:03

Ym hogjood tsahimjaad gadnii Kollej ih deed surguuliud tsahim bolood bna

Зочин
Зочин
11 сар 7, 2024 16:30

Нүүх нь зөв дөө

Хот
Хот
11 сар 7, 2024 17:16

Их л дураараа гарчиг өгч нэг т�##�ыг барих юм. Харин ч хөдөө гараад УБын тэг зогсолтоос гарья, ажилтайгаа л гарчих юмсан гэсэн хүмүүс УБаар дүүрэн байнадаа. Ажлыг нь шийдээд өгчихвөл нэлээн хувь нь ажилаа дагаад гармаар байна

Зочин
Зочин
11 сар 7, 2024 18:30

ХААИС хэзээч 15000 оюутантай байгаагүй

Зочин
Зочин
11 сар 9, 2024 00:33

Дархан бол хот бүүр хөдөөд нүүлгэх байсан юм нэр нь хөдөө гэж байгаа биздээ

Baatar
Baatar
11 сар 12, 2024 22:01

За бас нэг да�##�гаварт ьичилт бна даа нүүвэл дээр шүү дээ ер нь

Холбоотой мэдээ

Back to top button