Сэлэнгэ аймагт зам тээврийн осол гарч, нэг иргэн төмөрт хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргажээ
Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 06-ны өглөө 06.55 цагт Сэлэнгэ аймагт зам тээврийн осол гарч нэг иргэн төмөр хийцэд хавчуулагдсан байсныг Онцгой байдлын газрын алба хаагчид эсэн мэнд гаргасан байна.
Энэ талаар ОБЕГ "Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Баян-Уул” гэдэг газар автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 06.55 цагт ОБЕГ хүлээн авсан.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Баянгол сумаас Сэлэнгэ аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Э-гийн “Lexus HS250h” загварын гурван зорчигчтой суудлын автомашин ачааны автомашины араас мөргөж жолооч Э /38 настай, эрэгтэй/ хавчуулагдсан байсныг 18 минут ажиллан эсэн мэнд гаргаж, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн" хэмээв.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.