Нийгэм мэдээ
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд М.Алтан-Очир, С.Энхбаатар нэрээ дэвшүүлснийг ХБЗХ-нд хүргүүлжээ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгч бус гишүүний хоёр орон тоонд М.Алтан-Очир, С.Энхбаатар нэр дэвшиж, материалаа хүргүүлжээ.
Харин Шүүхийн тухай хуулиар, ШЕЗ-ийн Шүүгч бус гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулж, УИХ-аар сонсгол явуулж томилдог.
Тэгвэл, холбогдох ажлын хэсэг аравдугаар сарын 25-ны өдөр хуралдаж, М.Алтан-Очир, С.Энхбаатар нарыг нэр дэвшигчээр бүртгэн, материалыг УИХ дахь Хууль зүйн байнгын хороонд өгчээ.
Хууль зүйн байнгын хороо тэднийг томилох эсэхийг хэлэлцэн дэмжвэл, УИХ-ын сонсгол болно.
М.Алтан-Очир нь эдийн засагч, хуульч мэргэжилтэй. Хуулийн салбарт докторын зэрэг хамгаалсан нэгэн байна. Харин С.Энхбаатар нь хуульч мэргэжилтэй, Австралид олон улсын харилцааны чиглэлээр магистр хамгаалжээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.