Улс төрийн мэдээ

Д.Энхтүвшин 3 гишүүн, 3 сайдыг төсөвтэй холбон нэрлэж, хөөгдөхөө хүртэл эсэргүүцнэ гэлээ

2025 оны улсын төсвийн гуравдугаар хэлэлцүүлэг өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлэх байсан ч чуулган хуралдсангүй. Төсвийг ирэх долоо хоногоос хэтрэхгүй батлах учиртай.

Харин улсын төсвийг хоёрдугаар хэлэлцүүлгийнх нь үеэр УИХ-ын гишүүд, МҮХАҮТ хамтран эсэргүүцэж эхлээд буй. Тэдний эхэнд УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Ж.Баярмаа, Г.Тэмүүлэн нар нэрлэгдэж байгаа. Тодотговол Д.Энхтүвшин гишүүний ярьж буй агуулга, илэрхийлж байгаа хэлбэр нийтийн анхаарлыг татаж, оноо цуглуулаад байна.

Тэрбээр сүүлд NTV телевизийн "Лхагвын тойм" нэвтрүүлэгт оролцохдоо,

"Төсвөөс хулгай хийдэг хүмүүс зөндөө байна. Би тодорхой хэлье. Жишээлбэл Хөвсгөл аймгаас төсөв тавиулахад манай намын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, Л.Энх-Амгалан сайд, төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн энэ хэд нийлж байгаад засгаас оруулж ирж байгаа юман дээр нь нэмж өөрийнхөө тойрогт юм тавиулах гэж дайрч байна. Мөн Б.Чойжилсүрэн сайд, Б.Пүрэвдорж гишүүн, С.Бямбацогт гишүүн. Ер нь нялуунаас шулуун нь дээр. Ингэж хэлсэн нь дээр.

Яаж ичихгүй ингэж чадаж байна аа. Ханшаа алдах гэж байна. Дээр нь энэ том данхар төсөв чинь нэмэгдэнэ. Тэгэхээр миний бодлоор бол инфляц хоёр оронтой тоонд орох гээд байна. Хэрэв анзаарсан бол гишүүдийг кноп дарахад анзаарсан бол та нар дарахгүй шүү гээд хоёр талд нь босож зогсчхоод загнаж байсан. Надад тэр үед бүлэг залилангийн хамтрагчдын нэг хэсэг болчихсон юм шиг. Би хөөгдөхөө хүртлээ үзнэ л гэж бодож байгаа" хэмээн ярьжээ.

Харин түүний оролцсон дугаарыг хуулбарлан авах саналыг ЦЕГ-ын мөрдөн байцаах албанаас тухайн телевизэд хүргүүлжээ.

Энэ тухай Д.Энхтүвшин, "Мөрдөн шалгалтыг ямар хурдан эхлүүлж байна аа. Айна гэж бодоод байгаа юм байх даа. Ард түмний эрх ашгийг илэрхийлсний төлөө сангийн яамны хэн нэгэн даргын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлэх бол өөрөө яваад очъё, хаана очих уу. Зүгээр яриа авсан хэвлэлийн байгууллагыг дарамтлах хэрэггүй, нэвтрүүлэг нь бүтнээрээ сошиал дээр байгаа" гэж байр сууриа илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
тогтох
тогтох
11 сар 7, 2024 15:03

Зөв луйварчидтай сайн шударга үзэх хэрэгтэй ингэж байж төсөв үр ашигтай зарцуулагдаж хөгжил ирнэ . Шинэ гишүүд энэ мэт үлгэрлэл авч улсаа хөгжүүлээрэй.

Зочин
Зочин
11 сар 7, 2024 15:04

Зөв, ямар ч байсан пялдага, зусар ч биш л юм байна

nyalh amitan
nyalh amitan
11 сар 7, 2024 15:45

Zuv shuu,demjij bna.bolohgui bol gudamjind garaad temtseerei. ard tumen jagsahad belen bga shuu

Зочин
Зочин
11 сар 7, 2024 15:54

demjij bna buu aigaaraa chinii tald ornoo

Зочин
Зочин
11 сар 7, 2024 15:55

harah tsarainii zalilangiin super baatruud

Зочин
Зочин
11 сар 7, 2024 16:08

Mash zuv hun shuu

нутаг
нутаг
11 сар 7, 2024 16:12

Нэг ч гэсэн ийм хүн байгаа нь яамай даа

Иргэн
Иргэн
11 сар 7, 2024 16:14

Зөв шүү. Данхайсан төсөв, тансагл�##�аа хасахгүй бол иргэд эсэргүйцлээ илэрхийлнэ.

Зочин
Зочин
11 сар 7, 2024 16:22

Монголын төрийн шилдгийн шилдэг хулгайч 10%-ийн Даваасүрэн, хулгайч Бямбацогт, тэргүүн зэргийн манлай хулгайч Чойжилсүрэн гээд жинхэнэ үнэнийг илчилсэнд Цагдаа нар баярладаггүй юм байх даа. Цаг хугацааны л асууд�##� шүү төрөөс төрсөн тэрбумтан хулгайч нар аа.

Зочин
Зочин
11 сар 7, 2024 16:39

НОЁН ЭХНТҮВШИН ЧАМАЙГ АРД ТҮМЭН БИД ЗӨВШӨӨРӨӨГҮЙ ЦАГТ ХЭН Ч ХӨӨХГҮЙ ҮЗЭЭД БАЙ АСАР ИХ ДЭМЖЛЭГ АРД ТҮМЭН ЧИНЬ БАЙНА.НОМИН МЭТИЙН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИНГУУДЫГ ШЭЭСИЙГ НЬ ДУСАГНАТАЛ ҮНЭНИЙГ ИЛЧИЛ САРЛАГ БЯМБАЦОГТ ДАВААСҮРЭН ХОЁР ЦАДАХ БОЛООГҮЙ ЮУ? ЧОЙЖИЛСҮРЭН Ч ГЭСЭН МЭРЭГЖЛИЙН ЛУЙВАРЧДЫН ТОЛГОЙД НВ ЯВДАГ ГАР ДАНДАА МӨНГӨӨР ӨЛСӨЖ БАЙДАГ ЕРӨӨСӨӨ НЭГ Ч УДАА ЦАДАЖ ҮЗЭЭГҮЙ БАЙНГА ӨЛСӨНӨ .ДЭМЖНЭЭ ЭНЭ ЗАЛУУГАА БҮҮ АЙ

Зочин
Зочин
11 сар 7, 2024 16:52

Шарк Энхтүвшин сайн байна! Энэ чигээрээ байна гэдэгт итгэж байгаа шүү!

зочин
зочин
11 сар 7, 2024 17:08

жинхэнэ шилийн хулгайч нарыг нь нэрлэж, хаяагаа хадардаг гэрээсээ үр хүүхдээсээ хулгай хийдэг гарууд кк, бууж өгч болохгүй шүү

Зочин
Зочин
11 сар 7, 2024 17:30

дэмжиж байгаа шүү, жагса�##�таар орсон гээд зүгээр нэг кнопчин биш байсанд тань т�##�архая. шударга иргэд таны т�##�д

Зочин
Зочин
11 сар 7, 2024 18:24

hud gar

бүү донгос
бүү донгос
11 сар 7, 2024 19:16

б�##�ай новш чинь хулгайгаар их хур�##�д орчихоод худлаа попроод төрийн ажил гацаах санаатай аан

Zochin
Zochin
11 сар 7, 2024 19:21

Ene 6 gishuun hanaj tsadahaa medehgui shunaltanguud um bna

хүннү
хүннү
11 сар 7, 2024 19:41

Яг хэллээ. Энэ хэд ёстой улайрдаг нөхдүү ш дээ. Явуулах л хүмүүсдээ.

Хотын хүү
Хотын хүү
11 сар 7, 2024 20:51

Энхтөвшин чи үнэхээр эр хүн буюу Крутой байлаа бид чамтай цуг

Зочин
Зочин
11 сар 7, 2024 20:57

Хөөрхий ардууд хошгироод л. MCS- гэгч Монголын эзэн компанийн биeт төлөөлөгч, томоохон хувьцаа эзэмшигч нь эздийнхээ заавраар л хөдөлж байхад

Зочин
Зочин
11 сар 7, 2024 22:59

Зөв. Энэ Д.Энхтүвшинг чинь харин насаар нь их хурлын гишүүн болгочихмоор хүү байна. Сайн байна. Тэмц. Ял�##�тад хүрнэ шүү. Ард чинь улныхан аса�##�ттай танк мэт зогсоноо. Монголчуудын 50-65 хувь нь улныхан болслн гээ биздээ.

Худлөө
Худлөө
11 сар 8, 2024 01:01

За даа мэдэхгүй, энэ ч юу л бол, хэний утсан хүүхэлдэй ч юм, худлаа дөө, 2 хоноод таг чиг болно

ЦЕГ болиоч
ЦЕГ болиоч
11 сар 8, 2024 06:53

ЦЕГ болиоч. ТА нарт хамаагүй. УИХ ын гишүүн шударгаар л ажиллаж байна. Дарга нарын шах�##�таар юм бүхэнд оролцдогоо боль

Зочин
Зочин
11 сар 8, 2024 06:54

Сонгуулиар намдаа хандив өгч сайд их хурлын гишүүд өгсөн хандиваа 10 нуг�##�ж авах гэж улайрч байна.Монгол улсад �##�ь ч нам гарсан ялгаагүй боллоо доо.Бүгд нэг хөнжилд орж аваад л идэх уух ажилдаа ханцуй шамлан орцгоох юм даа.Шинэ манан үүслээ шүү одоо яадаг ч юм байгаан ард түмэн тэмцэхгүй л бол энэ улс чинь мөхлөө шүү

999096690006
999096690006
11 сар 8, 2024 08:03

Энэ 6 хулгайчыг эргүүлэн татаж нөхөн сонгууль явуулъя.Мулгуу Данханов хулгайчдын нэрсийг зарлана гээд 4 жил болжээ. Үхсэн ацаа зарлах вэ .Одоо өөрийгөө хулгайч гэдгээ зарлах л үлдлээ.Чойжилсүрэн гэж олон олон �##�т хэргийн эзэн муу хулгайч үхэж д�##�д орохгүй иргэдийн мөнгийг цус�##�саар л сууна уу.10% муу үхээр

зочин
зочин
11 сар 8, 2024 10:30

Монгол улс хөгжих тийм ч хэцүү биш, Энхтүвшин шиг олон гишүүнийг УИХ -д сонгож, луйварчдаас с�##�сан үед хөгжих нь ойлгомжтой, үнэхээр луйварчид улаандаа гарсан юм байна, төсвийн хэлэлцүүлгээс харахад

Холбоотой мэдээ

Back to top button