Ц.Даваасүрэн: Төсвөө баталж чадахгүй бол УИХ тарах ёстой
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Номинчимэг "Процессын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй бол иргэд ойлгохгүй, төөрөлдөж байна. Урсгал зардлаа таная гэж байгаа гишүүдийн санаачилгө зөв, дэмжинэ. Тэгвэл яагаад дараа долоо хоногт амжиж буцаагаад, засаж оруулж ирээд, зөвхөн төвлөрч фокуслаад хэлэлцэж болохгүй вэ. Заавал баталсан хойно тодотгоно гэх шаардлага бий юу. Арваннэгдүгээр сарын 15-ны дотор баталж амжихгүй бол УИХ тарна гэж байна. Энэ тал дээр дэлгэрэнгүй тайлбар хийгээч?" гэж асуулаа.
Хуулийн тайлбар хийхээр УИТГ-ын Нарийн бичгийн дарга Баасандорж, “Татах, буцаах асуудал ярилаа. Төсвийн төслийг ердийн хуулиас өөрөөр хэлэлцдэг. Нэг, ба хоёрдугаар хэлэлцүүлэгт УИХ-ын 126 гишүүн чөлөөтэй үг хэлж, асуулт асуудаг. Өргөн баригдсанаас хоёр сарын хугацаанд энэ эрх нээлттэй явсан. Буцаах асуудал байсан уу байсан. Гэхдээ нэгдүгээр хэлэлцүүлэгт. Өөрөөр хэлбэл нэгдүгээр хэлэлцүүлгийн үеэр төслийг буцаах боломж байсан. Хэрвээ батлагдахгүй бол яах вэ? Арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах үүрэг хуулиар бий. Батлахгүй бол УИХ болон ЗГ хуулиа зөрчинө гэсэн үг.
УИХ амжиж төсвийг батлах юм бол хүчин төгөлдөр болно. Хэрэгжих хугацаа нь ирэх оны нэгдүгээр сарын 1. Иймд хэрэгжих хугацаанаас нь өмнө хуульд өөрчлөлт оруулах боломж бий. Тийм учраас төсөв тодотговол хууль зөрчихгүй” гэлээ.
Мөн Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн "Өмнө нь ийм тохиолдол хоёр удаа болж байсан юм. Хамгийн олон сонгогдсон Д.Лүндаажанцан гишүүний байр суурийг тухайн үед бид зөв гэж үзсэн. УИХ-ын үндсэн ажил бол төсөв батлах. Тэгэхээр үндсэн ажлаа хийж чадахгүй байгаа УИХ тарах ёстой. Харин зохицуулалт байхгүй л дээ. Буцаах, татах гэх мэт. Чадахгүй байгаа бол чадамжтай УИХ бүрдүүлэх ёстой” гэж тайлбарлалаа.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗА ТЭГВЭЛ ТАРААЯА ТӨСӨВ БАТЛУУЛАХ ГЭЭД УЛАЙРЧ БАЙГАА ДАВААСҮРЭН МЭТИЙН ХҮМҮҮС ЭХЛЭЭД САЙН ДУРААРАА ТОНИЛ.ДАНХАЙСАН ТӨСӨВИЙН ЧИНЬ ХАМГИЙН ТОМ ХОХИРОГЧ НЬ ИРГЭД ГЭЖ ЯАГААД ОЙЛГОХГҮЙ БАЙГААН ТА НАР ГАЧААЛДСААРААН БАЙГААД ЦАХИЛГААНЫ ДУЛААНЫ ҮНЭЭ НЭМНЭ ГЭЖ НЭГ ДАРАМТАЛСАН ИРГЭДЭЭ СОНСОЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ? АРГАГҮЙ ЭЭ ТА НАР УГААСАА ТЭНГЭРИЙН ХҮМҮҮС. ИНФЕЛЯЦИ САВЛАНА ОДООГООР ЗАРИМ ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА ЦАХИЛГААН ДУЛААНЫ ҮНЭ НЭМЭХ СУРГААР ҮНЭЭ НЭМЧИХСЭН ЗАВААРААД ЭХЭЛЛЭЭ ЖИШЭЭЛБЭЛ СУРГУУЛИЙН ЦАЙНЫ ГАЗАР ЗАРАГДДАГ ПИРОЖКИ 300 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭЖ БАЙНА.БУСАД БАРАА ЭНЭ МЭТЭЭР ӨСНӨ ТАРЦГАА ТОНИЛЦГОО
mergejsen tonuulch gesen bhaa eniig
tar tar bid demjie
Tartsgaa ta nar heregguu
яахаараа очиж очиж энэ даваасүрэн нь төсвийн байнгын хорооны дарга болчив доо, хэцүү юм бэ, манай улс орны хөгжлийн чиг баримжааг буруу явж байна, өөрчлөнө, соци�##�ист төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг байх ёстой, чөлөөт зах зээлийн нийгэмд бид амьдарч чадахгүй гээд яриад зогсож байгаа хүн шүүдээ
ЭНЭ ХҮН ЧИНЬ ХАРИН ОДОО ЗӨВ ЮМ ЯРЬЖ БАЙХ ЧИНЬ
Энэ нахөр төсвийг батлуулчих гээд л нөгөөдүүлээ таараана гэж айлгаад байгаадаа.