Муу л бол хойд хар овоохой гэдэг шиг А.Ариунболдоор "Сахал" Н.Эрдэнэбилэгийг онилж яриулав
"Капитал" банк дампуурснаас яг таван жилийн дараа А.Ариунболд гэнэт гарч ирж ам нээв. Тэр тусмаа "Херо" Б.Баатарын найруулга орж, цацагдсан нь нарийн нюанстай.
-А.Ариунболд таван жилийн дараа Н.Золжаргалаас дамжуулж, "Сахал" Д.Эрдэнэбилэгийг онилж ам нээв-
А.Ариунболд нэвтрүүлгийн үеэр, "Капитал банкийг тухайн үеийн Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал намын даалгавраар дампууруулсан. 864 тэрбум төгрөгийн үндсэн активтай банкнаас 300 гаруйг нь гэрээ дуусаагүй байхад Монголбанк татсан. Энэ мөнгө "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг худалдаж авах он цагтай давхцдаг" гэж ярив.
Нюанс: "Сахал" Д.Эрдэнэбилэгийн “Монголын зэс корпораци” нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг авахдаа гурван удаагийн гүйлгээгээр нийт 400.27 сая ам.долларыг шилжүүлсэн байдаг. Энэхүү мөнгөө "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийг концессийн гэрээгээр эзэмшдэг “Кью Эс Си” ХХК-иас 62.9 сая ам.доллар, "Рийвэрстон пропертис” компаниас 70.0 сая ам.доллар, “Юнайтед энержи систем” компаниас 70.0 сая ам.доллар, “Канетик” компаниас 68 сая ам.долларыг тус тус гаргасан. Өөрөөр хэлбэл, эдгээр компаниудад Худалдаа хөгжлийн банк зээл олгох замаар “Монголын зэс корпораци” авч, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн болон “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг авсан гэгддэг.
“Эрдэнэт үйлдвэр”ийн 49 хувийг худалдаж авсан хөрөнгийн эх үүсвэрийн асуудалд Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг буруутгаж шалгаж байв. Нэгт, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авахад Монголбанкнаас баталгаа гаргаж өгсөн хүн. Хоёр, Худалдаа хөгжлийн банкны захирлуудын нэгээр ажиллаж байсан "Сахал" Д.Эрдэнэбилэгийн ойрын хүмүүсийн нэг юм. Хамгийн сүүлд түүний Австри улсад авсан хувийн байшингийн хөрөнгийн эх үүсвэр, шилжүүлсэн мөнгийг шалгаж байна гэгдэж байгаад намжсан юм.
Товчхондоо, А.Ариунболдоор "Сахал" Д.Эрдэнэбилэгийг онилуулсан гэж харж болохоор байна. "Муу л бол хойд талын хар овоохой" гэдэг шиг "Капитал" банкны дампууралд хүртэл наах гэсэн оролдлого гэж дүгнэхээр.
-Хуулиас давсан гэр бүл: Б.Ундармаа өвчтэй тул мултарч, А.Ариунболд тэнсэн харгалзаж толгойгоо илүүлсэн
Гэтэл А.Ариунболд, Б.Ундармаа нарын банкан дахь НДС-гийн 240 гаруй тэрбум төгрөг салхинд хийсээд таван жилийн нүүрийг үзэж байна. Одоо хүртэл төлөгдөөгүй. Одон нийтийг хохироогоод буй. А.Ариунболд үүнийгээ НДС-гийн гэх 240 тэрбум төгрөгийн 110 нь л НДС-гийн мөнгө, үлдсэн 128 нь "Капитал банк"-ны цэвэр хүү байсан гэж тайлбарлаад сууж буй юм.
Тэд харин өнөөдөр хуулиас давж, ял шийтгэлгүй сул чөлөөтэй амьдарцгааж байна. Б.Ундармаа хүнд өвчтэй тул эрүүл мэндийн шалтгаанаар ял шийтгэлээс хол суугаа. Харин А.Ариунболд "...банкийг төлбөрийн чадваргүй болгож их хэмжээний буюу 104.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, хоёр жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн. Харин Санхүү хариуцсан дэд захирал Б.Янжин, Зээлийн газрын дарга С.Дэлгэрцэцэг нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шийдвэрлэсэн билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хоёр луйварчин
ХОХЬ ЧИНЬ ЭНЭ МУУХАЙ НҮДЭНД ХҮЙТЭН БАНДИТ ЦАРАЙТАЙ АВГАЙ НЭГ УДАА ИХ ХУРАЛД СУУГААД АМЖСАН МӨНГӨӨ ХУЛГАЙЛСАН ОДОО БОЛЧИХЛОО ГЭЖ БАЙНА.
Ариунболд оо, чи муу гөлөг улсын 70 тэрбум төгрөгийг, ард түмний нийгмийн даатг�##�ын мөнгийг хүүтэй нь буцааж төл. Ундармаа та хоёр өөдлөхгүй. Муу хулгайчууд, Ман-н олигархууд. Бүх хөрөнгийг чинь хурааж авах ёстой. Яаж хураадагийг хараарай чи, муу нохойн гөлөг!
Ene 2 hulgaichaas ND-n mongoo avaachee tor zasagaa jiriin irged baisan bol shorondool baij baigaa shuu dee
Чадаж байгаа юманд арга байхгүй.
Угаасаа энэ банкыг хяхан боогдуулж дампууруулсан
Баяртсайхан мөнгө хараад л өгөхгүй болохоор нь дампууруулсан харагдаж байна.
Аливаа байгууллагын эрхийг нэг нэгээр нь хааж, бооно гэдэг хяхан боогдуулж авлига авах гэсэн санаарх�##� ш дээ. Ариунболд өгөөгүй болохоор дампууруулсан.
Ene novsh bidnii mungiig idej uugaa zuragtiin delgetseer ingeed tohuurhaad suuj l baig uu
Ene 2 muivarchin bidnii niigmiin daatgal eruul mendiin daatgaliin mungiig idej uugaad ingeed bidniig daapaalaad suuj l baig uu
Бишрэлтийн Ундармаа гэж СХД-г хошгоруулж
УИХ гишүүн болсон бандит мөн.
Энэ 2-ын ах дүү хамаатан садан их баяжсан, их ч цөлмөж байна даа
Ичиж үхээсэй
Луйварчин нь луйварчингаа гөрдөг нь жам юм даа
Өнөөдөр Бишрэлт ЗБ д луйварчин гэр бүл ид жа�##�даг дээрээ тавьчихсан хөрөнгөөрөө гайхууланхан, НД, Тэтгэврийн сангаа тонуулсан Монголчуудыг тавланхан, тоог тохуу хийсэн шиг, Арабын шейхүүд �##�таар баасан шиг хаадууд шиг л бшд.