Иргэд: Серийн дугаар олгохгүй байгаа нь хүний эрхийг зөрчиж байгаа хэрэг
Импортоор орж ирж буй машинд Улаанбаатарын серитэй улсын дугаар олгохгүй байгаа асуудлаар иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж буйгаа мэдэгдлээ.
Иргэдийн төлөөлөл, тус мэдэгдэлдээ "2023 оны арванхоёрдугаар сард УИХ-аас түгжрэл бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийг баталсан. Энэ хуулийн зорилт нь зөв санагдаж байгаа хэдий ч хүний эрхэд халдсан үйлдлүүд удаа дараа гаргаж байна.
Улаанбаатар хотод олгогдох тээврийн хэрэгслийн тооны дээд хэмжээг тогтоох эрх нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын албанд олгосон байдаг. Үүний дагуу энэ оны хоёрдугаар сард тээврийн хэрэгслийн дээд хэмжээг 730 мянга гэж тогтоосон. Ингэснээрээ 731 дэх иргэний эрхийг хааж байгаа хэрэг юм. Мөн нийслэлийн засаг дарга аравдугаар сарын 23-ны өдөр 730 мянгаас тоо буурсан тохиолдолд тээврийн хэрэгслийн дугаарыг шалгуур үзүүлэлтээр олгоно гэсэн. Тус дугааруудыг олгохдоо евро 4 болон түүнээс дээш автомашин гэх мэт хэд хэдэн заалтуудыг заасан.
Хуулийн заалтдаа түгжрэл бууруулна гэсэн хэдий ч тус хууль батлагдсанаас хойш түгжрэл бууруулахаар юу хийсэн бэ гэвэл нэгдүгээрт тээврийн хэрэгслийг серийн дугаараар нь хязгаарлаж эхэлсэн. Мөн төрийн өмчийн байгууллагын дугаарыг цэнхэр, цахилгаан машиныг ногоон дугаартай болгосон. Гэсэн хэдий ч эдгээр машинууд дугаарын хязгаарлалтад орохгүй байснаараа түгжрэлийг бууруулах журам нь амжилт олоогүй. Бас нэгэн амжилт олоогүй шийдвэр нь хотын төвийг А болон Б бүс гэж хуваасан. Хэрвээ Б бүсээс А бүс рүү нэвтрэх бол мөнгө төлөх зохицуулалт хийхээр санаачилга гаргасан хэдий ч үр дүнд хүрээгүй. Мөн такси үйлчилгээг энгийн иргэн эрхэлбэл, торгууль ногдуулахаар хуульд заасан. Энэ мэт дүрэм, журмууд ямар ч амжилт олоогүй. Сүүлийн хэдэн жил засагт төр барьж байгаа хүмүүс “Зам дээрх түгжрэлийг иргэд өөрсдөө үүсгэж байна” гэсэн хандлагаар шийдвэр гаргадаг. Ингээд хүний эрхийг боосон, хаасан мэдрэмжгүй шийдвэрүүд гаргаж байна. Уг нь замаа давхарлаад, тодорхой байршлуудад давхар гүүр бариад зам тээврийн түгжрэлийг бууруулах боломж зөндөө байна. Төр өөрсдөөсөө шалтгаалах арга хэмжээг аваагүй хэр нь иргэд рүүгээ бурууг чихэж байна. Иймд бид хүний эрхийн мэдрэмжгүй төр засгийн шийдвэрийн талаар ҮХЦ-д гомдол гаргаж байна" гэлээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Муудсан хүнсийг би авмаар байна гээд ҮХЦ гомдол гаргая байз яадаг юм
Тэгээч чиний эрх
Энэ хүний эрхийн зөрчил биш шүү. Уучлаарай. Та нар наад машинаа орон нутгийн харъяа-ллаар авч болно шүү дээ. Энэ огт зөрчил биш. Энэ дээр ганцхан төр эрхээ эдлэх ёстой. Энэ дээр Оюун-Эрдэнийг дэмжинэ. Нийслэлийн удирдлагыг дэмжинэ. Харин 25 оны төсөв хэтрүүлэлтэн дээр бол май шүү. Хэрвээ төсвийг 8 их наядаар бууруулахгүй бол та нар огцор!
Тэгээд өдөр бүр 5000 төлөөд байж байх уу, хол хуц
Нийтийн эрх ашгийг хүндэтгэж сур! Арчаагүй нүүдэлчин зандаа баяртай гэж хэл! Юм үзээгүй долгомцог араншингаа хол аваачиж хая! Чи Японы төмрийн сэгээр дутахгүй.
Төлөөч дурак минь
Хуучин комиссын машины хогийн цэг боллоо
Цэц тэр чигээрээ МАН нэг хөнжилд орчихсон бгаа даа яадаг л болой
Шинэ дугаар өгөхгүй байгаа нь зөв шүү дээ заав�##� буруу хүрдтэй автомашин оруулж ирэх хэрэггүй байхгүй бас хуучин дугуй байна Бидний Монгол эх орон ямар хуучин автомашины оршуулгын газар биш шүү дээ мөн АНУ Европын холбооны улсаас Солонгосоос зөв хүрдтэй он з�##�уу машин оруулж ирж болно шүү дээ
Ченжүүдийн гар дээр дугаар байх юм. Нэг ченж гэхэд арван хэдэн дугаар барьчихсан нэг дугаар дээд т�##� нь 10 сая гээд зогсож байна .Мөнгө угаах арга байна .
Чиний наад бичсэн юм чинь унаа машинтай иргэдийн ердөө 100/10 хан хувь шүү дээ бод 2 нэгэнт 30 гаруй жил хуучин буруу жолоотой машин оруулж ирсэнд төр буруутай үүнд иргэдэд ямар ч хамаагүй тэд оруулаад ирсэн унааг худ�##�даж л авсан хүмүүс.
Яахлаараа хүний эрх байх уу зам дээр багтаж шингэхгүй хуучин он хөгшин тэрэгээр дүүрч байгаа биздээ
Ченжүүдийн хамаар�##� бүхий хүмүүс байх чинь вэ!!! Ингэж төрийн шийдвэрт зохион байгуул�##�тай нөлөөлөх гэж оролддог ченжүүд том бн шүү!!!
импортоор орж ирж байгаа баруун т�##�даа жолооны хүрдтэй машин хөдөлгөөнд оролцож байгаа, баруун т�##�даа жолооны хүрдтэй машин оруулж ирж байгаа иргэд хувь хүн, аж ахуйн нэгжүүд МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ зөрчиж байгаа хэрэг шүү
Баахан л эрхээ зөрчигдлөө гэж гоншгоносон хүмүүс л байх юм.Танд үүрэг хариуцлага гэж юм байдгийг мэдэхүү.Хотын гудамжид машинтайгаа таг зогсоод 2аас бараг л дээш цаг болоод арга буюу хотын удирдлагын шийдвэр гарч байхад та эрхээ эдлээд ганцаараа таг зогсолтод нэмэр болно гээд мэдэгдэл хийж байх ч гэж дээ.ганцаараа машин унаад түгжирэлд таг зогсож гиюүрч суухаар машинаа орхиод �##�хаач дээ.ядаж эрүүл байна.Бас л таны эрхийг зөрчлөө юу.ккк
Замаа зөв шийдээд ,олон гарг�##�гаа бхйна,ядаж урд хөршийн давхар зам,гүүрийг судлаад бариачээ,манайхан шиг тэнэг хүмүүс дэлхийд �##�гаа.Энэ замыг тойруулж өндөр барилгууд барьсан хүмүүс нь төрд гарсан луйварчид.Одоо ард иргэдээ боомилоод байхийм
Унаа бол өнөөгийн хэрэгцээ,хэрэглээ,хөгжилтэй оронд өчнөөн хүн амтай,өчнөөн машинтай,тэд яаж шийдээд бид ямар байгаагаа бодорч,сэтгээч,ажиллаач.
Нийтийн тээврээр хөгжүүлж чадаагүй байж ийм шийдвэр гаргах нь буруу шүү. Өвлийн хүйтэнд аргаа барсандаа л боломжийнхоо таарсан унаа авч байгаашдээ. Иргэдийг баян ядуугаар нь ялгаварласан шийдвэр байна.