Дата: ЦХИХХЯ ₮449 саяар дроны туршилтын бүс байгуулах судалгаа хийнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам дроны туршилтын бүс байгуулах, судалгаа хийх тендер зарлажээ.
Тэд нисгэгчгүй агаарын төхөөрөмж болон сансрын технологиуд хурдацтай хөгжиж буй тул Монгол Улсын хэмжээнд туршилтын бүс байгуулснаар олон улсын тэр дотроо Япон, Солонгос, Энэтхэг, Сингапур, Молдив, Арабын Эмират болон төв Азийн улсуудын техник, технологийн туршилтыг хамтран хийж нутагшуулснаар эдийн засгийн болон үндэсний аюулгүй байдлын өндөр ач холбогдолтой гэж үзсэн байна.
Тодруулбал,
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж (UAV)-ийн тухай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, нисгэгчгүй нисэх төхөөрөмж (UAV)-ийн хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа хийх ажлыг зохион байгуулахад 60 сая төгрөг,
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж (UAV)-ийн туршилтын бүс байгуулах 389 сая төгрөгийн тендерийг тус тус зарлажээ.
Оролцогч талууд
- Зам, тээврийн яам ИНЕГ
- Агаар сансрын чөлөөт бүсийн солбилцол
- ЦХИХХЯ - Дрон, чөлөөт хийн бөмбөлгийн газрын
зураг, бүртгэл, төлбөр тооцооны цахим платформ - Боловсролын яам
- Төв аймгийн засаг дарга - Газар дээр нислэг,
буултын газар, аэродром - Иргэний нисэх, батлан хамгаалахын салбарын төр
хувийн хэвшлийн байгууллага - Технологийн компаниуд
Энэ хүрээнд
- Нисгэгчгүй нисэх төхөөрөмж (UAV)-ийн өнөөгийн нөхцөл байдал, чиг хандлага
- Нисгэгчгүй нисэх төхөөрөмж (UAV)-ийн туршилтын бүс байгуулах хэрэгцээ шаардлагыг тодорхойлох
- Олон улсын туршлага
- Одоогийн эрх зүйн зохицуулалт, шаардлагатай эрх зүйн зохицуулалт
- Оролцогч талуудыг тодорхойлох, оролцогч талуудын үүргийн хуваарилалт хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалт
- Туршилтын бүсийн байршлыг тогтоох, хувилбаруудыг санал үндэслэл байршлын схем, инженерийн судалгаа
- Төлөвлөлтийн схем, зураг, ерөнхий төлөвлөлт
- Шаардлагатай нийгмийн дэд бүтэц, зохион байгуулалт
- Санхүү, эдийн засгийн шинжилгээ
- Эрсдэлийн шинжилгээ хийх
- Гадаад орчны шинжилгээ хийх
- Дотоод орчны шинжилгээ хийх
- Нисгэгчгүй нисэх төхөөрөмж (UAV)-ийн туршилтын бүс байгуулах стратеги бодлогыг тодорхойлох зэрэг ажлуудыг хийнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Болжийнээ
zuv duu
Бас л нөгөө хиймэл дагуул шиг үлгэр гээд эсэргүүцэж болохгүй шүү, дэвших хөгжихөд чигэлсэн бүхнийг гооч лоод дампууруулах гээд байгаа Женкогийн троллууд та нар Төвд нохойн гөлөгтэйгээ хамт тонилоорой !!!
За даа, уг нь ч дэмий т�##�даа юм даа. Гээд Номингийн кино үзэх 18.3 тэрбумыг бодоход...
Ийм хэрэггүй юманд мөнгө зарах хэрэггүй баймаар жижиг дунд үйлдвэр байгуулж ард иргэдээ ажил амьдр�##�тай болгож болохгүй юм уу?