Нийгмийн

COP29, Б.Батцэцэг: Ерөнхийлөгч хуралд оролцохоос гадна олон орны удирдагчтай уулзаж, зорилгоо 100 хувь биелүүллээ

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх суурь конвенцын хэрэгжилтийг хангах, дэлхийн удирдагчдын Дээд хэмжээний уулзалт өчигдөр нээсэн. Энэ нь COP29 бага хурлын хүрээн дэх, хамгийн нөлөө бүхий үйл ажиллагаа юм. Уулзалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, үг хэлэн, өөрийн орны байр суурийг илэрхийлсэн. Үүний дараа зарим асуудлаар УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс тодруулснаа хүргэе.

Тэрбээр, "Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд дөрөв дэх удаагаа энэхүү хуралд оролцож, өөрийн орны байр суурийг илэрхийллээ. Ерөнхийлөгчийн түвшинд оролцох нь Монгол Улс уур амьсгалын өөрчлөлттэй хариуцлагатай тэмцэж, үүрэг амлалт авч, НҮБ-ын санаачилгад нэгдэж буйгаа илэрхийлж байгаа нэг хэлбэр юм. Жил бүр баримт бичигт туссан заалтуудыг хэрэгжүүлэх, яриа хэлэлцээний дагуу үйл ажиллагаагаа уялдуулах зэрэг олон талын ач холбогдол энэхүү хурлаар бий болдог. Хэрэгжилт ямар түвшинд яваа талаарх тайланг тавьдаг, шинэ санал санаачилга бий бол түүнийгээ дэвшүүлдэг онцлогтой.

Манай улс цөлжилттэй тэмцэх чиглэлд маш идэвх, санаачилгатай ажиллаж байгаа. COP17: Цөлжилтийн асуудлаарх олон улсын хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулах, цөлжиж буй болон НҮБ-ын ихэнх орнуудыг урих бэлтгэлээ хангаж байгаа талаар Ерөнхийлөгч индрээс мэдэгдлээ. Монгол Улс бэлчээрийн мал аж ахуйтай, цөлжилт болон уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй нэрвэгдэж байгаа. Ялангуяа хөгжиж буй орнуудын өмнө тулгамддаг асуудал их. Өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад маш бага төсвийг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зарцуулдаг. Иймд хөгжиж буй орнуудад илүү санхүүжилт олгох нь зүйтэй гэсэн санааг Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлсэн. Манай улсын уламжлал өөрөө байгаль дэлхийг хайрлаж, зөв зохистой харилцдаг онцлогтой учраас энэ чиглэлд үлгэр жишээ болохыг зорьдог. Сүүлийн жилүүдийн хуралд Ерөнхийлөгч энэ санааг онцлон дурдаж яваа нь онцлог юм.

2026 оны олон улсын хурлыг зохион байгуулахад олон байгууллага оролцоно. БОАЖЯ дээр 50 орчим тэрбум төгрөгийн төсөв тавигдсан байгаа. Энэ төсвийг 2-3 жилд хувааж, нэмэгдэл санхүүжилт хүсэх санаачилга бий. Мөн “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал” зэрэг хөтөлбөрийн хүрээнд багагүй санхүүжилт зарцуулж байгаа. “Тэрбум мод”-ын хүрээнд 70 орчим сая мод тарьсан байна, эдгээр бүгд зардал юм. Иймд санхүүжилт шаардлагатай байгааг хурлын үеэр онцолсон. Дээр нь манай улс далайд гарцгүй хөгжиж буй орон. Ийм орон дэлхийд 32 бий, тэдэн дундаа бид нэлээд идэвх санаачилгатай байхыг зорьдог. Гуравдугаар бага хурал нь энэ арванхоёрдугаар сард Ботсвани улсад зохион байгуулагдаж, Монгол Улс хамтран удирдана. Тэдэн дунд цөлжөөгүй, уур амьсгалын өөрчлөлтөд нэрвэгдээгүй орон байхгүй. Энэ үеэр бусад улс орнууддаа өөрийн туршлагаас хуваалцах, тодорхой санал санаачилга дэвшүүлэх чиглэлээр оролцох юм. Иймд бид багагүй ач холбогдол өгч байгаа.

Ерөнхийлөгч COP-ын хуралдаанд ирээд 100 гаруй орны удирдагчтай тааралддаг. Хуралд оролцохоос гадна хоорондоо уулзах том боломж бий болдог. Тухайн улсад очиж айлчлах нь томоохон зардал шүү дээ. Иймд богино хугацаанд уулзаж, харилцааны асуудлаа ярилцаж амждаг давуу талтай. Өнөөдөр Ерөнхийлөгч Европын комиссын ерөнхийлөгч, ДЭМБ, НҮБ-ын дарга, Төв азийн орнуудын бүх ерөнхийлөгч нартай уулзлаа. Харилцаа төдийлөн хөгжүүлж чадаагүй зарим орны удирдагчтай ч уулзаж, маш үр дүнтэй яриа хэлэлцээг хийлээ. Зорилгоо 100 хувь биелүүлсэн" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 13, 2024 22:04

Ха ха битгий үлээгээд бай. Эд нар шиг улс орноо самарч байгаа өлөнгүүдийг гаднынхан тоолоо юу

Зоригт
Зоригт
11 сар 13, 2024 22:23

Ерөнхийлөгч өө? Сайд аа? Бид тэрбумаас одоогоор яг хэдэн мод тариад, хэдэн мод тайрч хаясан байна вэ?

Зочин
Зочин
11 сар 13, 2024 22:43

Хммм хуцжугайм шүү,шааа�##� хэрэггүй зуга�##�ж мөнгө үрсэн хаашаа хүүрнүүд вэ

Зочин
Зочин
11 сар 14, 2024 07:58

Кофи Аннан гуайтай уулзсан бол уу

Хэн нэгэ
Хэн нэгэ
11 сар 14, 2024 10:06

Үлээгээд бай сонин царайтай авгай минь .

Холбоотой мэдээ

Back to top button