Нийгмийн

ФОТО: Гудамжинд “Өөртөө үйлчлэх номын сан” байгуулжээ

Өмнөговь аймгийн хэсэг залуус Даланзадгад сумын төв цэцэрлэгт хүрээлэнгийн гэрэлт гудамжинд  гудамжны номын сан байгуулан иргэдэд үйлчилж байна.

Залуус “Соёлын довтолгоо” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү төслийнхөө хүрээнд уг номын сангаа өнгөрөгч долдугаар сард байгуулжээ. Номын сан нь цоож цуурга байхгүй хүссэн хүн бүхэнд нээлттэй байдгаараа онцлог юм. Мөн хэрэгцээгүй болсон хуучин хөргөгчийг номын шүүгээ болгон ашигласан байна.

Тухайн номын сангаас хүмүүс ном аваад цэцэрлэгт хүрээлэнд суугаад уншиж болох ба мөн гэр рүүгээ аваачиж уншиж болно. Харин уншсан номоо заавал эргүүлэн авчирч байх ёстой аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button