Хуримтлалтай Монгол аяны 10-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
Худалдаа, хөгжлийн банкны байртай, хадгаламжтай “Хуримтлалтай Монгол” аян үргэлжилсээр. Хуримтлалыг дадал болгох, Хуримтлалтай Монгол иргэдийг бий болгох зорилготой тус аяны 10-р сарын урамшууллын эзэд өчигдөр буюу энэ оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тодорлоо.
Харилцагч та ч бас хугацаатай хадгаламжаа нэмэгдүүлсэн 100 мянган төгрөг тутамдаа урамшууллын эрх аваарай. Ингэж цуглуулсан эрхүүдээрээ 2024 аяны төгсгөлд супер урамшуулал болох Таун хаус-ийн эзнийг тодруулах тохиролд оролцох боломжтой.
Хэрвээ та хараахан хуримтлалаа үүсгэж амжаагүй байгаа бол "TDB Online" банкныхаа ХЯЛБАР ХУРИМТЛАЛ цэсээр хурдан хугацаанд үүсгээрэй. Бид шинээр ХЯЛБАР ХУРИМТЛАЛ үйлчилгээнд бүртгүүлсэн харилцагчдаа Хуримтлалтай Монгол аяны урамшууллын нэг эрх бэлэглэж байна.
Хэрвээ та аль хэдийн аяндаа хамрагдаж байгаа бол loyalty.tdbm.mn сайтад хандан цуглуулсан нийт урамшууллын эрхээ шалган, аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.
ХХБ өнгөрсөн хугацаанд Хуримтлалтай Монгол аянаараа дамжуулан 2,000 гаруй харилцагчаа мөнгөн урамшууллаар урамшуулж, таван жилийн хугацаанд зургаан харилцагчийнхаа гал голомтыг бадраах байр бэлэглэжээ.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.