УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Сангийн сайдын хоёр үзүүртэй үг

Cангийн сайд Б.Жавхлан Засгийн газрынхаа 14 мега төслөө үгүйсгэсэн зүйл ярьсан.

2024.11.08-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "ХҮН, АН, МАН нийлээд залилан хийж байна. Тэр тусмаа жагсаалтаар орж ирсэн шинэ хүмүүсээ дарамталж байна. Хэзээ төсвөө ингэж баталж байсан билээ. Тодотголтой холбоотой Засгийн газрын байр суурь ямар байгаа юм бэ" хэмээн асуусан.

Үүний хариуд Сангийн сайд Б.Жавхлан "Төсөв өргөн бариад 70 хонож байна. Өмнөхөөсөө нэг сарын өмнө өргөн барьсан. 14 мега төслөө явуулъя, ДНБ-ээ 10 мянган ам.долларт хүргэе гэдэг зорилготой. 14 мега төслөө явуулахын тулд бид маш олон зүйлээ хойш татсан. Энэ удаад 500-600 биш 38-хан шинэ төсөл орж ирсэн. Хуулийн зөрчилгүй бол тодотгохыг эсэргүүцэхгүй. Гэхдээ 14 мега төсөл л наанатай цаанатай болж ирэх байх. Нэг хүнд ногдох үндэсний орлогоо 10 мянган ам.долларт хүргэнэ гэдэг зорилго нэлээн хойшлох байх" гэсэн.

Далд утгаараа Засгийн газрынхаа амбиц болох мега төслүүдийн зардлаас л хөдөлгөөнд оруулах тухай хоёр үзүүртэй үг юм.

2025 онд 600 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 14 нь мега төсөл. Тухайлбал, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, Хөшигийн хөндийн туннел, Тавантолгойн 450 мВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн 90 мВт-ын усан цахилгаан станц, Эгийн голын 310 мВт-ын усан цахилгаан станц, Газрын тос боловсруулах цогцолбор зэрэг томоохон төслийн санжүүжилтийг үе шаттай шийдвэрлэхээр тусгасан.

Гэхдээ 14 мега төсөл нь өндөр төсөвтэй хэдий ч, зөвхөн зураг төсөл, ТЭЗҮ хийх зардлыг гаргаж буй. Үүний 484 тэрбум төгрөгийг төсөвт  суулгасан. Ихэнх төсөл хөтөлбөрүүдийг гадаадын зээл, буцалтгүй тусламжаар хийх төлөвтэй.

Намрын чуулганы нээлтийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал ДНБ 10 мянган ам.долларт хүрэх бодит боломж байна” хэмээсэн билээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 15, 2024 10:44

Мэрэгшсэн гулгайч Жавхлан

Зочин1
Зочин1
11 сар 15, 2024 11:25

иггжыёхши усагш айж бй

Зочин1
Зочин1
11 сар 15, 2024 11:26

nuurschin garuudiin toloolol

зочин
зочин
11 сар 15, 2024 11:27

за Ерөнхий сайдаа, сангийн сайдаа наад 14 төслөөс хамгийн чух�##� нь Бензин шатахууны шйлдвэр монгол орноо бүрэн хангах цахилгаан станц л хамгийн чух�##� нь шүү. иймд энэ хоёр дээр л бүх хөрөнгөө зарсан ч яахав. Мөн шинэ нийслэлээ яар�##�тай эхлүүлээ. тэнд гэр хороолол байх газрыг нь тодорхой зааж өгөөд дэд бүтэцийг нэн яар�##�тай татах мөн төвийн шугамд холбогдох хувийн хаус байх газрыг зааж өгөөд ажлаа эхлүүлбэл энэ улаанбаатарын түгжрэл чинь байхгүй болноо. улаанбаатарын орон сууц барилга байшингийн үнэ ч наьс буунаа. ийм ажлыг яар�##�тай хий

Иргэн
Иргэн
11 сар 15, 2024 13:32

ЖАВХЛАН ХУДЛАА ЯРЬЖ БАЙНА ЛЭЭ. ТАТВАР ХУРААМЖ НЭМЭГДЭЭГҮЙ ГЭЖ. СТАНДАРТЫН ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭНИЙ ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ 3 ДАХИН НЭМЭГДСЭНИЙГ МЭДЭЭГҮЙ САНГИЙН САЙД БАЙХ УУ. ЗАХЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ХЭЛНЭ ДЭЭ

Зочин
Зочин
11 сар 15, 2024 15:34

Нэг их тунирхаад яахав, Жавхлаан. Ажил хийж буйг чинь мэдэж байна. Хамгийн гол нь цавчаанаас болж улс улам өрд орж байна. Үүнийг л иргэний хувиар хараад сууж тэвчишгүй. Бу�####�ар бол төрийн ажил яаж явах надад падгүй. Мөнгөнөөс болоод нэгнийгээ ордон хутга-лаад а-лцан байсан ч би тоож хошуу дүрэхгүй. Ямар тийм юм үзээгүй ч бишдээ. Мега төслүүдийн түрүүчээс санхүүжүүлэлгүй яахав ээ. Эрдэнэбүрэнгийн Уцс, Таван толгойн цахилгаан станц, Хил холболт гээд амин чух�##�. Гэтэл наагуур юм зөндөө. Адаглаад Номингийн кино үзэх 18.3 тэрбумаас эхлэе л дээ. Энэ мөнгийг эрчим хүчний а-лдагда-л руу хийе. Дараа нь Шинэ Хоршоо хөдөлгөөнөөр м�##�чдыг эрхлүүлэх 500 тэрбум байна. Энийгээ больё. "Тэр чинь сонгуулийн шоу байсымаа, хамууд аа" гэж шударгаар хэлээд буцаан татъя. За хамгийн гол зүйл бол ирэх онд төрийн а-лбаныхны ца-лингийн нэмэгдэлд зориулсан 4 Их Наяд төгрөг. За энэ шүү. Энэ дээр л төвлөрье!

Зочин
Зочин
11 сар 15, 2024 15:41
Reply to  Зочин

Төрийн а-лбаныхан яасан гэж 4 их наядаар ца-лингаа нэмүүлэх гээд байгаан? Хятад манайхаас жаахан нүүрс худа-лдаж авсанаас өөр эдийн засагт ямар ч ахиц гараагүйшдээ. Тийм байхад яах гэж бид энд арьс нь язартлаа тарга-лсан а-лбан хаагчийн ца-линг нэмэх ёстой юм бэ? Үйлдвэрлэлд шинээр юу ч бий болоогүй. Дараагийн асууд�##� хөдөө сумдад хуваарилсан оновчгүй хөрөнгө оруул�##�тууд. 2000 хүнтэй сумд зориулж 640 хүүхдийн сургууль, 500 хүний соёлын ордон барьдагаа одооноос больё. Эдгээрийн төсвийг татъя. За тэгээд эцэст нь нөгөө 5 гишүүний сана-л болгосончлон үнэтэй жийпний худа-лдан ава-лт, үрэлгэн томилолт, офисын тансаг заса-л, браньд тавилгад зориулсан зардлуудаас таная. Тэд тооцоод бараг 3 их наяд гаруй төгрөгийг эндээс хэмнэж болох юм байна гэж сана-л тавьсан. Түүнийг хүлээж авъя.

Зочин
Зочин
11 сар 15, 2024 19:09

Энэ хамгийн муу сайдыг �######�уулаачээ

Холбоотой мэдээ

Back to top button