Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн тухай хууль монголд хэрэгждэггүй
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн талаарх хууль, эрх зүйн шинэчлэл батлагдсан хуулийн төслүүдийн хэрэгжилтийн талаар УИХ-ын гишүүн Ж.Баясгалантай ярилцлаа.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан УИХ-аас баталсан хууль тогтоомж, түүний хэрэгжилт ямар байна вэ?
-Нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ болон хөгжлийн бэршээлтэй иргэн асарч байгаа асран хамгаалагч, гэр бүлийнхэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе.
Зөвхөн жилийн ганцхан өдөр энэ хүмүүсийн эрхийг хамгаална гэвэл утгагүй. Жилийн 365 хоног тэдний эрх хамгаалагдаж байх ёстой. Энэ эрхийг хуульд суулгаж өгснөөр хамгаалж болно. Монгол Улс Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн тухай хуультай боловч хуулийн хэрэгжилт тун хангалтгүй байдаг. Хангалтгүй байгаа нь энэ хууль өөрөө хийтэй байна уу эсвэл хэн нэгэн үүнийг хэрэгжүүлэхгүй байна уу гэх асуудлыг гаргаж ирнэ. 2025 оны гурван намын хамтарсан мөрийн хөтөлбөрт Хөгжлийн бэрхшээлтэй хүний стандартад нийцсэн байх ёстой гэдэг заалт байдаг. Тэр заалтыг
- баригдаж байгаа барилга,
- үйлчилгээний төвүүд,
- хувийн орон сууц
дагаж мөрдөх ёстой гэж заасан хэр нь албан газар гэдгийг оруулаагүй. Төрийн байгууллага гэж оруулаагүй. Тэгэхээр энэ хэсгийг энэ удаагийн мөрийн хөтөлбөрт нэмэлтээр оруулж өгч байгаа. Албан газар, төр өөрөө хуулиа хэрэгжүүлэхгүй бол ямар хэрэг байгаа юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний 144 дүгээр зүйлийн заалтад 25-аас дээш ажиллагсадтай албан газар 25 хүн тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн авч ажиллуулна. Эсвэл төлбөрийг нь төлнө гэсэн байдаг. Энэ дээр төр өөрөө маш хойрго хандаж байгаа.
Төр энэ заалтыг 2023 оны хувьд 48 хувь биелүүлсэн байгаа. Тэгэхэд хувийн хэвшлүүд 53 хувь биелүүлсэн байдаг.
-Бусад улс орнуудын хувьд хөгжлийн бэршээлтэй хүний хуулийг хүүхэд төрснөөс тэтгэвэрт гарах хүртэл нь хуульчилж, стандартыг хангуулсан байдаг. Манай улсад яг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрсний дараа авах арга хэмжээ боловсролыг тэгш хангуулах хууль байна уу?
-Манайд бол энэ маш дутагдалтай асуудал. Мэдээж өргөс авчихсан юм шиг бүх зүйл нэг өдөр энгийн стандарт болохгүй нь ойлгомжтой. Бүх хууль хэрэгжихгүй нь ойлгомжтой. Гэхдээ бид хөгжиж байгаа орон. Тийм болохоор бодлоготойгоо уялдуулж шат шатаар хөгжиж байна. Энэ талын хуулийн төсөл, санаачилга ямар ч хэрэгжилтгүй ахицгүй болчихсон байсан. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл хоёр хүн УИХ-д орж ирснээр шахаж, хурдлуулж ажлуудыг түлхэж, явуулж эхэлж байна. Манай орны хувьд нүүдлийн соёл иргэншилтэй. Аймгууд нь алслагдмал болохоор зарим тохиолдолд олон улсын баримталж байгаа жишгээс арай өөрөөр хэрэгжүүлж явж байгаад бүтэц нь бүрэлдсэн цагт яг стандарт руу шилжихгүй бол болохгүй зааврууд явж байгаа.
Жишээлбэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бага, дунд боловсрол эзэмшүүлэх ёстой. Энэ дээр гаднын улсад ямар нэгэн ялгаварлан гадуурхалтгүйгээр, тусдаа сургуульгүйгээр ердийн сургуулиуд хүртээмжээ нэмэгдүүлж жирийн ангид сурах бололцоог хангаж өгсөн байдаг. Гэтэл манайд яг тэр бололцоог хангах тал дээр маш муу.
Би саяхан нэг хөгжлийн бэршээлтэй хүүхдүүдийн сургуульд очиж үзлээ. Тэндээс харахад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд монголд тусгай боловсрол эзэмшиж байна. Тэр боловсролд нь тодорхой нийгэмшүүлэх хичээл л байдаг. Бүх хичээл ордоггүй. Ингэхээр энэ хичээлүүдийн дараа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөх гэхээр бусад хичээлүүдийн дүнг яаж гаргах вэ. Үзээгүй хичээлийнхээ дүнг хэрхэн авах вэ гэх асуудал гарч байна.
Уг асуудал одоо боловсролын хуульд гацаа болж байгаа. Хамгийн гол нь үүнээс болж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд их сургуульд суралцах эрх нь хангагдаж чадахгүй асуудал үүсэж байгаа юм.
-Хараагүй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг сонгууль өгөхөд нь хангаж өгөөгүй гэх асуудал гарсан. Энэ юунаас үүдэв. Ийм нөхцөлийг яаж засах вэ?
-Тийм зүйл болсон. Энэ асуудал дээр угаасаа маш хэцүү байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүн бие даан амьдрах орчноо бүтээхийг хүсэж байгаа. Хэн нэгнээр туслуулахгүйгээр өөрөө амьдрах тэр бололцоог бий болгохыг л хүсдэг.
Энэ бүхнийг хамгийн сайн ойлгож, дэмждэг Оюун ухааны академи гэж байдаг. Тэдний дэлхийн холбоог монголд тэмцээнээ зохион байгуулаач гэж урьсан. Тэгэхэд тухайн холбооны ерөнхийлөгч өөрөө тэргэнцэртэй хүн байсан. Тиймээс тэр “би танай улсад очоод онгоцны буудалд бугаад, буудалдаа очоод, буудлаасаа тэмцээн болох газар луугаа явахдаа хэний ч туслалцаагүй зорчих боломжтой юу” гэсэн. Бидэнд тийм боломж байхгүй. Гэхдээ бид “туслаад өгье” гэхэд “тэгвэл тэр тэмцээнийг танайд зохион байгуулахгүй” гэж хэлсэн. Ерөөсөө л энэ байдал бидэнд хэрэгтэй. Өөрсдөө бүхнийг хийх.
Гэтэл манайд ийм байдал байхгүйгээс болж сонгуулийн үеэр харааны бэрхшээлтэй хүмүүс туслах хүнтэй орсон. Тэгэхээр ороод нэрсийн жагсаалтыг бөглөхөд хажууд зогсож байгаа хүн нөлөөлөх боломжтой болчхож байгаа юм. Энэ нь өөрөө бидний цаашдын бие даан амьдрах чадварт нөлөөлж байгаа явдал. Тэргэнцэртэй иргэд ч ялгаагүй. Орох хаалга дээрээ тэргэнцрийн замтай. Гарах хаалган дээрээ байхгүй. Тэгээд орох зам нь огцом өгсүүр учир хүн түрж оруулахаас өөр араггүй. Ингээд л дахин нөгөө хөндлөнгийн нөлөө гарч ирээд иргэний сонголтод нь нөлөөлөх магадлал маш их гарч ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зөрчигдсөн.
-Багтлагдсан ч хэрэгжихгүй байгаа хуулийн төсөл болон монголд байхгүй байгаа гэх стандарт дээр таны зүгээс ямар арга хэмжээ авч ажиллаж байна. Энэ чиглэлийн хууль тогтоомжид ямар шинэчлэлт, өөрчлөлт оруулж байгаа вэ?
-Энэ тал дээр бид Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг гаргана ажиллаж байгаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэж ярихаас гадна монголд хаягдаад байгаа бас нэг том салбар нь “Асрах үйлчилгээний тухай хууль” байдаг. Энэ чиглэлээр бие даасан хууль байхгүй. Монгол Улсын долоон хуульд энэ талаар нэгээс хоёр заалт л орсон байдаг.
Гэтэл өнөөдөр асрах үйлчилгээ авч байгаа иргэд нь 115 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 397 мянган өндөр настан, эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнүүд, асрах газар, өндөр настны асрамжийнхан гээд эдгээр хүмүүсийн эрх ашиг бүгд зөрчигдөж байдаг. Тэдэнд үйлчилж асаргаа, сувилгааг хийж байгаа хүмүүсийн эрх ашиг бас хамгийн их зөрчигдөж байгаа.
Түүнчлэн энэ асуудал дээр хамгийн гол хэлэх юм нь дан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар ярихаас илүүтэй тэднийг асарч байгаа гэр бүлийн талаар ярих хэрэгтэй. Яагаад гэвэл тухайн иргэний эрх ашиг нэг талд яригдаж байхад нөгөө талд тухайн гэр бүлийн эрх хэрхэн зөрчигдөж байгаа вэ гэх маш том асуудал явж байдаг. Харин энэ чиглэлээр ажиллах, Асрах үйлчилгээний хуулийн төслийн багыг би ахалж байгаа. 2025 оны хаврын чуулганаар өргөн барина. УИХ дарга бас энэ хуульд маш өндөр ач холбогдол өгсөн. Бид нэгдүгээрт Монгол Улсад юу шаардлагатай байна. Хоёрдугаарт дэлхийн бусад улс орнууд үүнийг яаж хэрэглэдэг юм бэ гэх судалгааг хийсний дараа хуулийн төсөл дээр орж ажиллахаар ажлын хэсэг ажиллаж байгаа.
-Дахин хавдрын эмнэлэг барихад долоон жил шаардлагатай. Энэ хугацаанд амиа алдах эрсдэлтэй 30 мянган хүний асуудлыг яах юм-
-Та чуулган дээр эмнэлгийн хүрэлцээгүй байдал. Хавдрын эмнэлгийн талаар асуудал хөндөж байсан. Энэ талаар өөрийн байр сууриа хуваалцаач?
-Өвчтэй хүнд ганц зорилго, ганц мөрөөдөл байдаг. Тэр нь эрүүл болох. Өвчтэй хүнтэй гэр бүлд ганц зорилго, ганц мөрөөдөл байдаг. Тэр нь элэг бүтэн амьдрах.
Өнөөдөр хавдрын эмнэлгийн хүрэлцээгүй байдлаас болж жилд 4500 орчим өвчтөн амь насаа алдаж байгаа. Энэ эмнэлгийн ажилтнуудын чадваргүйгээс болоогүй. Манай эмнэлгийн ажилтнууд харьцангуй чадвартай. Харин тэд ачааллаа дийлэхгүй байна.
Өнөөдөр эмнэлэгт хэвтэх дараалал маш их байна. Оношлогдож байгаа хүмүүс ихэвчлэн хавдрын хамгийн сүүлийн шатандаа оношлогддог. Энэ байдлыг халах, солих хэрэгтэй. 34 жилийн түүхэнд парламент үүнийг яагаад шийдээгүй юм бэ. Хавдрын эмнэлэг 1982 онд баригдсан. Өнөөдөр бохир, дулаан гээд бүх юм нь асуудалтай. Арай ядан өвчтөнүүдээ авч байна шүү дээ. Ийм байдалтай байхад яагаад хэн ч дугарсангүй вэ. Энэ хавдрын эмнэлгийнхээ асуудлыг шийдвэрлээд өгөөч.
“Хавдар 2” гэж яриад байгаа. Улаанбаатар хотоос хавдрыг гаргах нь зөв. “Хавдар 2” төслийн зураг төсөл дөнгөж эхэлсэн. Үргэлжлүүлэн хашааг нь барьж, дэд бүтэц татах ажлаа үргэлжлүүлээч гэж сая Л.Мөнхбаясгалан гишүүн санаачилга гаргаад бид гарын үсэг зурсан. “Хавдар 2”-ыг барих нь маш зөв. Гэхдээ энэ бол 5-7 жилийн асуудал.
Тэгвэл өнөөдөр өвчтэй байгаа тэр 4000 хүнийг яах юм. Энэ хүмүүсийнхээ эмнэлгийг шийдэж өгөөч. Тэр болтол 30 мянган хүнээ алдахгүйгээр эмчилгээ, үйлчилгээгээ үргэлжлүүлэх шаардлагатай.
Энэ асуудлаар Хавдар судлалын эмнэлгийн даргатай удаа дараа уулзсан. Боломж бидэнд байгаа. Тиймээс бусад гишүүдийгээ энэ асуудалд анхаарч, дэмжихийг уриалж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгүүлч нь өвдөглөөд ярилцлага авч байгаа нь та�##�агдлаа.
Tergentsertai hun yvj bhad hard bdag ynz buriin emgegtei hun bga shde yug ni hardag yum be humuus ee hard bhad ulam hund tus#ag ter hund busads uur hun yvj bolno biz de tanid gai boloogui bol yug ni harah we de jhan uhamsartai bgaarai
Энэ нөхөр чинь зүгээр явдаг болчоо биздээ. Гэр орондоо бол зүгээр л яваад байдын гэсэн биздээ
Та бүхэн ингэж дураараа бурмааргүй бнаа.
Тийн явдаг гэсэн.УИХ д суух гэж жүжээд бгаа юм.Бас л нэг уул уурхайн ухсан баяны хүү шдээ.Баялагийн хара�##� хүрч бгаа юм.
Наад хжлгайчидтай сайн тэмц
Дэмждэг шүү
Газар их ухсандаа
Ажил хийж НДШ төлдөг гээд асаргаанаас хасчихсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 17.5-д ажил хөдөлмөр эхрхэлж бгаа ХБИргэнийг х�##�амж болон нийгмийн даатг�##�ын тэтгэмжээс хасахгүй гэсэн за�##�т бгаа хэдий ч 90%-ийн хөдөлмөрийн чадвар �##�дсан тулгуур эрхтний бэрхшээлтэй хүнийг асаргаанаас хасчихсан. Энэ т�##� дээр арга хэмжээ авмаар бнаа, энийг хөндөөд өгөөрэй Баясаа. Ажлын амжилт хүсье.
Сайн байнуу схд 43 хороо Алтайн 4 413 тоот д амьдардаг п сэрээнэндорж гэдэгхөгжилын бэрхшээлтэй одой хүн л дээ нас 56 ажил хийх боломжгүй х�##�амжийн мөнгө манай хаа ч хүрэхгүй амьдр�##� хичүү байна яажуулжах уу миний утас 90342397
....МОНГОЛД ХӨГЖИЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮС ЭНЭ НИЙГЭМД АМЬДАРХАД ИХ ХЭЦҮҮ..
Ter huulia nemeltvuurchlult oruulj yaraltai uurchluuchee Ulsiin vildvervvd hugjliin berhsheeltei hvniig ajild avch ajluulahgvi bna tegeheer ter vildbervvdiin hvnii nuutsiin ajiltan bolon viodveriin darga zahiral nart ni yal ugch shorond yavuuldag yaliin bodlogo heregtei bna 5-10 jileer horih yalaar shiitgej baij l hugjliin berhsheeltei hvn busdiin adil ajillaj amidrah baih