Нийгмийн

Монгол, Солонгосын коллежийн захирал Х.Цэгмидэд Эрүүгийн хэрэг үүсгэжээ

Монгол, Солонгосын хамтарсан Политехникийн коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Цэгмидэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тодруулбал, тэрбээр хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэргээр Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгагдаж байна.

Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн учраас шалгаж өгөхийг хүсэж, Төрийн албаны зөвлөлөөс Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан аж. Энэ дагуу шалгаж Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналтай тус дүүргийн прокурорын газарт хүргүүлжээ.

Олон нийтийн сүлжээнд Х.Цэгмидийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг томилсон гэх мэдээлэл байгаа юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button