Шүүх: Хагалгааны дараах хүндрэлийн шалтгаанаар З.Төрмандахыг эмнэлэгт шилжүүлсэн

MCS группийн "М Армор" компанийн Хамгаалалтын хэлтсийн дарга З.Төрмандахыг /2025.02.18/-нд Тагнуулийн ерөнхий газраас саатуулсан. Түүний хамт тус байгууллагын ДӨРВӨН ажилтныг ч мөн саатуулсан билээ. Улмаар тэднийг 30 хоногийн хугацаатайгаар цагдан хориод буй.
Тэгвэл З.Төрмандахыг нь элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараах хүндрэлийн улмаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилжээ.
Тодруулбал, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоон эмнэлгийн байгууллага руу шилжүүлсэн байна. 461 дүгээр хаалттай ангийн нэгдсэн эмнэлгээс Улсын Нэгдүгээр эмнэлгийн хяналтад мэс заслын хагалгаанд орох заалттайгаар шилжсэн нөхцөл байдлуудыг харгалзан ийн шийджээ.
Хоёр долоо хоногийн өмнө тэрбээр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгчид "цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлүүлэх" гомдол гаргасан. Гэвч саналыг хүлээж аваагүй юм.
Өмнө нь хүргэсэн нийтлэлүүдийг дараах линкээр уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төрмандах гэж юу ч яасан ч болж мэдэх хүн шүү насаараа г.а хийсэн шүүгч прокурор цагдааг атгачихсан ч байж мэдэх маш аюултай сэжигтэн сул явах нь дээ....
Ямар нэгэн арга сэдсэн байхаа.Ингээд эбиё муу гэдгээр ялаас зугтаж бга юм.Хээл хахууль өгсөн байх шүү!!
Сүрнээс цаашгүй амьсгаа байж!!!
... шшш ... ийм жүжиг хэзээ дуусах юм бол. Энэ ард түмнийг бага доромжлоод байгаарай!!!
Наад 4 ын маань бие бас гаагүү байгаа.эртхэн хэвтүүлж эмчлүүлээрэй хөөрхийсийг