"Хармагтай" ордын тусгай зөвшөөрөлтэй "Xanadu Mines" эцсийн зөвшөөрлөө авлаа

Зэс, алтны "Хармагтай" ордод хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг "Xanadu Mines" компанид БНХАУ-ын "Zijin Mining Group" хөрөнгө оруулахаар болсон билээ.
Тэгвэл "Xanadu Mines"-ийн 9.9 хувийг "Zijin Mining Group" эзэмшиж байна. Австрали болон Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Xanadu Mines" компани нь "Zijin Mining Group"-тэй байгуулсан стратегийн түншлэлдээ эцсийн зөвшөөрлөө БНХАУ-ын зохицуулах байгууллагаас авжээ.
Ингэснээр талууд стратегийн түншлэлийн хүрээнд хийх хоёр болон гуравдугаар шатны санхүүжилтээ эхлэх боломж бүрдэж байгаа юм.
Түншлэлийн эхний шатанд тус компани нь 139 сая ширхэг энгийн хувьцаа худалдаж, 5.56 сая австрали доллар босгох ажлыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард дуусгасан билээ.
Мөн хоёрдугаар шатанд нэмж 7.2 сая австрали доллароор хувьцаа худалдан авч, эзэмшлийн хувийг 19.99 хувь болгох билээ.
Харин гуравдугаар шатанд "Xanadu Mines"-ийн 50 хувийг "Zijin Mining Group" 35 сая ам.доллароор худалдан авахаар тохиролцсон юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын газар нутаг баялагийг барьца##ан хөрөнгө босгоод зээл нь монголын т##ын өр болон үлддэг санхүүгийн схем хэзээ арилах вэ эргүү данхаа
mongoliin hamag bayalg licenz nertei 14 caaasaar ingeed duuslaa daa ho. canad bol orchin uyeiin colonchnlogch oron shde. mongoliin heden avilgach darga naraar ajilaa buteelgeed l yavj irsen hulgainuud
манайд ямар ашигтай юм вэ
Ард түмэн мөнгөгүй байхад хэдэн олигархууд гадаадын ба хятадуудтай нийлж хувьцаа гаргаад монгол орныг минь худ##даад дуусах юм бна. Үе үеийн эх орончдын бүлээн цус ##тан амиараа хамга##ж ирсэн энэ газар шороо ингээд дуусах нь дээ. Хятадын төр орсон компан дараа нь
Хм
Монголын юм Монголдоо байх ёстой.